Б.Янжмаа: Ковид19 хүндэрхэд хэт таргалалтын нөлөө байгааг судалгаа харуулж байна
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх халдварыг зогсоохоор дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч буй талаар танилцууллаа.
Орос
Орост 8000 гаруй тохиолдол шинээр нэмэгдэж 370,6 мянга болсон. Энэ сарын 27 –оос эхлэн тус улсын эрүүлийг хамгаалах яамнаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу шинж тэмдэггүй халдварын тохиолдлуудыг шинэ тохиолдлын тоонд нэмж бүртгэхээр болж байна. Оросын эрх баригчдын зүгээс Москва коронавирусын оргил үеэ давсан гэж үзэж байгаа учраас ирэх зургаадугаар 1-ээс эхлэн хязгаарлалтын арга хэмжээгээ үе шаттайгаар цуцалж эхлэх шийдвэр гаргасан байна. Харин ОХУ-ын Умард кавказын бүс нутаг дахь Дагестаны бүс нутагт халдварыг хяналтдаа авч чадаагүй нөхцөл байдал хэвээр байгаа учраас Дагестанд цэргийн хээрийн эмнэлэг дэлгэхээр болжээ.
Солонгос
БНСУ-д шинээр коронавирусын 79 тохиодол бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын 68 нь дотоодоос илэрсэн тохиолдлууд байна. Өчигдөр мэдээлж байсан цахим худалдааны компаны Гучон дахь ложисток төвөөс их уурхайтай халдварын голомтоос лхагва гарагийн байдлаар лабораторийн шинжилгээгээр 69 тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх голомт нь шөнийн клубын голомттой тархвар зүйн хувьд хамаатай эсэх талаар судалж байгаа бөгөөд одоогоор хараахан тогтоогоогүй байна гэж Солонгос улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.
Судалгаа
АНУ-ын Луязана муж улсын их сургуулийн анагаахын сургуулийн судлаач нар таргалалт илүүдэл жингээс болж африк америк гаралтай америкчууд коронавирусын хүндрэлээс болж нас барах эрсдэл нь бусад хүмүүсээс илүү өндөр байж болзошгүй талаар дүгнэлтэнд хүрсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар коронавирусээр нас барсан 10 хүнд хийсэн задлан шинжилгээгээр тэдний уушиг нь цусны судасны бөглөрлөөр дүүрсэн байсныг олж тогтоожээ. Нас барсан бүх хүмүүс бүгд цусны даралт ихсэх хэт таргалалт чихрийн шижин хэт таргалалт зэрэг суурь өвчтэй байсан. Уушигны жижиг судаснууд болон хялгасан судаснууд бөглөрч улмаар цус алдаж үхэлд хүргэсэн гэжээ. Ковид19 хүндэрхэд таргалалт их нөлөөлж байна. Өөхний эд эс нь угаас биед үрэвсэл үүсэх процессыг нэмэгдүүлдэг. Үүн дээр нэмээд коронавирусын халдвар авсан тохиолдолд үрэвсэл улам ихээр явагдаж цус өтгөрч бөглөрөл үүсэхэд нөлөөлж байна гэж судлаачид дүгнэсэн байна. Магадгүй энэ нь АНУ болон Их Британи улсад ковид19 халдварын улмаас өнгөт арьстнуудын нас баралт их байсны гол шалтгаан байсан гэсэн таамаглалуудыг судлаачид дэвшүүлжээ.



































































Ерөнхий сайд Г.Занданшатарын шууд ярилцлагын онцлох ишлэлүүд
Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 100 дугаар байрт жагсаж байна
Э.Халиунболд “Дакар ралли-2026” уралдаанаас шилдэг шинэ тамирчны III байрын цом гардлаа
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана
Европ, Өмнөд Америкийн орнууд чөлөөт худалдааны гэрээг эцэслэн байгууллаа
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ
Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарчээ
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа
Үнэт цаасны зах зээлийн 35 жилийн ойг тэмдэглэж, түүхэн барилгад дурсгалын самбар босголоо