ЭМЯ: Рашаан, утлага зэргийг дамжуулан хэрэглэхгүй байхыг зөвлөжээ
Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 5-ны өдөр тохионо. Хуулийн дагуу тус өдөр бүх нийтээрээ амрах зохицуулалттай.
Иймд Эрүүл мэндийн яамны сүм, хийд, шашны байгууллагад өгсөн зөвлөмжийг хүргэж байна.
Сүм, хийд, шашны байгууллагад:
- Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх,
- Нүүрний болон амны хаалт зүүх,
- Хурал номыг аль болох цахимаар хурах,
- Хурал номыг богино цагаар хурах,
- Бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай сандал байрлуулах,
- Олуулаа уншлага хийхгүй байх,
- Хүч шаардаж шүлс үсэргэх сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байх,
- Нэг удаагийн бээлий өмсөж хишиг тараах,
- Рашаан, утлага, хадаг зэргийг дамжуулж өгөхгүй байх,
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах,
- Олбог, дэвсгэр зэргийг дамжуулж хэрэглэхгүй, наранд тавих,
- Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах,
- Бурхан, тахилын зүйлс, хүрд, сандал, хаалганы бариул, шал, тавцан зэрэг хатуу гадаргууг өдөрт 2-оос доошгүй удаа нэг литр усанд 0.25 мл белизна хийж арчиж цэвэрлэх,
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулахыг зөвлөв.
Сүсэгтэн олонд:
- Амны хаалт тогтмол зүүх,
- Нойтон сальфетка, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
- Гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх,
- Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх,
- Хүн хоорондын зай барих,
- Рашаан, утлага зэргийг дамжуулж хэрэглэхгүй байх,
- Хоол унд хувааж идэхгүй байхыг зөвлөсөн байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам




































































АН-ын бүлгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг яаралтай зогсоох шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүллээ
О.Цогтгэрэл: МАН-ын авлигажсан, мафижсан засгаас шударга ёс, хөгжил хүлээх боломжгүй
Л.Гантөмөр: Б.Энx-Амгаланг улс төрийн заxиалгаар ялласан гэж xарж байна. З.Энхболд энэ хэрэгт түй ч хамаагүй
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг парис хотноо ажиллав
П.Наранбаяр:Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо
Энэ 7 хоногт Монгол Улсад
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монголын дуучин Мишель Жозефын "Silk Way Star" төсөлд ялсныг онцоллоо
Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
АН-ын гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол Чингис хааны философийн үргэлжлэл юм