Гашуунсухайтын боомтоор өдөрт 400-500 нүүрс тээвэрлэгч машин гарч байна

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Монгол улсын хилийн байнгын ажиллагаатай 26 боомтоос 11 нь хөдөлгөөнтэй байна. Нүүрсний тээврийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Ховдын Булганы боомтууд ажиллаж байна. Ажиллаж байгаа эдгээр боомтуудад мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн 80 улсын байцаагч, нийтдээ 485 байцаагч хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Буянт-ухаа боомтоор сүүлийн үед тусгай үүргийн ачааны онгоц нисэж байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар-Гуонжоу чиглэлд ниссэн. Бусад чиглэлийн ачааны онгоцуудад мэргэжлийн хяналтын 18 байцаагч хяналт тавин ажиллаж байна. Байцаагчид ачилт хийж байгаа хүмүүсийн халдвараас хамгаалах дэглэм, хамгаалах хувцас зөв өмссөн эсэх зэрэгт хөндлөнгийн хяналт тавьж байгаа. Түүнчлэн тусгай үүргийн онгоцуудад мэргэжлийн байцаагчид ажиллаж байна.

Сүүлийн үед холбогдох байгууллагуудад хамгаалах хувцсыг зөв өмсөж, тайлах чиглэлд үүрэг өгч байна. Өөрөөр хэлбэл, хамгаалах хувцсыг өмсөхдөө болон тайлахдаа дараалал, дэглэм дээр алдах асуудал байгаа. ОХУ-аас ирж байгаа зарим иргэдэд анхааруулж хэлэхэд, Алтанбулагийн боомтоор хамгаалах хувцсыг өмсөж орж ирсээд тухайн улаан бүсэд тайлах ёстой атал хамгаалах хувцсаа тайлалгүйгээр нутаг дэвсгэр лүү орж байсан учраас бид халдвараас сэргийлэх ажлын хүрээнд чиглэл өгсөн.

Гашуунсухайтын боомтоор өдөртөө 400-500 нүүрсний тээврийн хэрэгсэл гарч байна. Түүнчлэн зэсийн баяжмал өдөрт 60-90 удаа гарч байна. Сүүлийн үед нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд Гадаад Харилцааны Яам, ОБЕГ болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Үүний тулд Хятадын гадаад харилцааны яамтай хамтрахаар асуудал тавьсан. Ингэхдээ нүүрсний тээврийг нэмэгдүүлэх “Ногоон гарцын журам” мөн хөдөлгөөнт тусгаарлалтын асуудлыг судалж байна.

Сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан аймаг, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудад сонгуулийн сурталчилгааны үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахин ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Түүнчлэн УОК-ын шуурхай штабтай хамтран Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтуудад эрсдлийн үнэлгээний хяналт хийсэн. Тухайн боомтоор орж, гарч байгаа зорчигч буюу жолооч нар халдвар авах эрсдэлтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.238] 2020-06-06 06:16:11

УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ЗӨВ ХҮМҮҮС ХҮН НАМ ТҮРЭН ГАРЧ ИРЛЭЭ

Зочин [150.129.140.238] 2020-06-06 06:13:33

МОНГОЛЫН УЛС ТӨР НИЙГМИЙН АМЬДРАЛЫГ ӨӨД ТАТАХ УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМЫН ЗАЛУУС ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ ШИНЭ ДАВАЛГАА ШИНЭ ҮЕ ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ ШУДАРГА ЁС


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.