Л.Мөнхтүшиг: Бид хүндэтгэн үзэх таван шалгуурын дагуу иргэдийг сонгон авч байна
Энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлана. Иргэдийн татан авалтын талаар ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшигээс зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэдийг тусгай онгоцоор татаж авах ажил хийгдсээр л байгаа. Энэ сард хичнээн иргэдийг татаж авах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Нислэгүүдийн тоог нэмсэн. Цаашдаа ч нэмнэ. Энэ сард хийх нислэгийн хуваарь гарсан. Мөн энэ сарын 4-нд Токио, 7-нд дахин Сөүл, дараа нь БНТУ, Европ дахь Монголчуудаа татан авахаар 9-нд нислэг үйлдэнэ. Энэ онгоц 10-ны өглөө Улаанбаатарт газардана.
Дараа нь энэ сарын 20-нд Сөүл рүү, энэ сарын 21-нд Токио руу, энэ сарын 26-нд Франкфурт хот руу транзит нислэг үйлдэнэ.
Нислэгийн огноог тогтохдоо тусгаарлах байрны хүрэлцээг харгалзан үзсэн. Хэрэв байрны хүрэлцээ нэмэгдвэл дээр дурдсан нислэгийн тоо нэмэгдэнэ. Мөн бид хилийн боомтоор иргэдээ татан авч байна. Энэ сарын 5-6-ны өдөр Алтанбулаг боомтоор ОХУ дахь оюутнуудаа татан авна. Мөн БНХАУ дахь иргэдийг долоодугаар сарын 2-3-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор дамжуулан авчирна.
Нийт 308 иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Тэднээс оюутнууд, албадан саатуулагдсан болон эмнэлгийн тусламж авсан хүмүүс нутагтаа эргэж ирсэн. Иргэдийг татан авч буй байдал өмнөхөөс ихээхэн өссөн. Энэ сард зөвхөн агаараар 3000 иргэнээ татан авна. Бид хүндэтгэн үзэх таван шалгуурын дагуу иргэдийг сонгон авч байна.
НЭГ И-МЭЙЛЭЭ 20-30 УДАА ЯВУУЛЖ БАЙГАА Ч ТОХИОЛДОЛ БИЙ
-Олон удаа өргөдөл хүсэлт өгөөд нислэгт багтахгүй байгааг гадаадад байгаа монголчууд хэлж байна?
-Олон өргөдөл өгсөн тохиолдол байгаа. Нэг и-мэйлээ 20-30 удаа явуулж байгаа ч тохиолдол бий. Тэр хүн үнэхээр нутаг буцах хүсэлтэй байгааг бид ойлгож байгаа.
Нислэгээр явах жагсаалтад багтсан эсэхээ мэдэхгүй байна, өргөдөлд 30 хоногийн дотор хариу өгөхгүй байна гээд Өргөдөл, гомдлын тухай хууль ярьдаг. Гэвч өнөөдөр онцгой цаг үед бид ажиллаж байна. ЭСЯ-ны хүн хүчний хүрэлцээ хүрэхгүй байхаас эхлээд бодит хүндрэлүүд байна. Тухайлбал, энэ сард Сөүлээс л гэхэд 750 иргэнээ татаж авна. Тухайн хүн бүрт ЭСЯ-ны ажилтнууд утсаар мэдээлэл өгнө. Хамрагдаж чадаагүй болон үлдсэн хүмүүст тэр дор нь мэдээлэхэд үнэхээр хүндрэлтэй байна. Бид байгаа нөхцөлдөө тултал нь ажиллаж байгаа.
-Тавьж байгаа таван шалгуурт багтаагүй иргэдийг тусгай үүргийн онгоцоор татаж авах уу?
- Таван шалгуурт багтаагүй ч удаан хугацаанд хүлээсэн иргэдээ авахыг хичээж байна. Иймд гадаад дахь манай иргэд тухайн улсынхаа хуулийг хүндэтгэн үзэж, хууль дүрмийг нь битгий зөрчөөрэй гэж хүсэж байна.
Иргэд хилээ нээх хүсэлт шаардлага тавьж байгаа. Улс орнууд хилээ нээж байгаа ч ихэнх улс богино хэмжээний аяллаар иргэд хүлээн авахгүй байгаа. Манай хоёр хөршид гарсан халдварын тоо өндөр байна. Манайд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын дийлэнх нь ОХУ-аас ирсэн. Япон, БНСУ-д халдварын тоо эргэн нэмэгдэж байна. Бид эдгээр улсын халдварын талаарх мэдээллийг шуурхай хүлээн авч, нэгтгэн боловсруулдаг. Мөн судалгаа мэдээллийг үндэслэн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зөвлөгөөнд үндэслэн УОК тухайн үед нь шийдвэр гаргах байх.
-Гадаадад байгаа зарим иргэд ЭСЯ дээр жагсаж байгаа. Эдгээр иргэдийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Зарим ЭСЯ дээр иргэд үймээн самуун гаргасан. Ингэснээр бид тухайн иргэдийг татан авна гэсэн үг биш. Бид өргөдөл гаргасан он сараар эрэмблэсэн. Мөн удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдээ эхний ээлжинд татан авахаар ярьж байгаа. Хилийн хөдөлгөөн зогсоох тухай шийдвэр наймдугаар сард хэрхэн нь тодорхой бус байна.







.jpg)
















































.jpg)









Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Х.Булгантуяаг эргүүлэн татах асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэнэ
Дугаарын хязгаарлалт тогтоох эсэх санал асуулга өнөөдөр дуусна
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
16 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, сар цагдан хорихоор болжээ Админ Админ1 мин
Улс төр энэ хэмнэлээрээ үргэлжилбэл 2027-2028 оны сонгуульд АН үнэмлэхүй ялалт байгуулна
Нийслэлийн 370 гаруй цэцэрлэгийн удирдлагад 2 сарын цалинтай тэнцэхүйц урамшуулал олгоно
Д.Амарбаясгаланг их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзжээ
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо
Хүний гавьяат эмч О.Сэргэлэнд Монгол Улсын ардын эмч цол олголоо