Д.Нямхүү: Ачаа тээврийн гурван жолооч нийт дөрвөн хүн эдгэрсэн, шинэ тохиолдолгүй сайн мэдээ дуулгая

ЭМЯ-наас шинэ коронавирусын цаг үеийн мэдээлэл хийлээ. Өчигдөр ХӨСҮТ-ийн ажиглалтаас 66 хүн гарснаар 2266 иргэнийг үргэлжлүүлэн ажиглаж байна. Ажиглалтад байгаа хүмүүст 42 их эмч, 70 резидент үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 88 хүн эмчлэгдэж байгаагаас гурав нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлэлд “ Өчигдөр нийт лабораториудад 557 хүнээс авсан сорьцыг шинжлэхэд коронавирус илрээгүй .Үүнийг задлан хэлбэл өчигдөр Сөүл-Улаанбаатарын 2 онгоцоор ирж ажиглах байранд тусгаарлагдсан 428 хүн, өмнө нь ажиглах байранд байсан 14 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлалтанд байгаа 6, ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарласан 11, тандалтын зорилгоор 3 гэсэн шинжилгээнүүд багтаж байгаа юм. Алтанбулгийн боомтоор орж ирсэн 28 жолоочийг шинжиллээ.Вирус илрээгүй.
Замын- Үүдээр орж ирсэн иргэд, жолооч нийлсэн 67 хүн вирусгүй гарлаа. Эдгээр шинжилгээний хариу нь PCR буюу эцсийн хариу гаргах оношлуураар хийгдэж байгаа. Дөрвөн хүн эдгэрч дараагийн сувилалд шилжсэн. Гурав нь жолооч.Түүний нэг нь орос жолооч гэдгийг хэлье. Нөгөө нэг хүн нь Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 54 настай эмэгтэй. Ингээд батлагдсан 220 тохиолдлын 183 хүнийг эдгээлээ” гэлээ.
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав
"Air China" Хөх хот-Улаанбаатар чиглэлд өнөөдөр анхны нислэгээ үйлдэнэ
"Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын цам харайх бүжгийн төгсгөлд сор заллаа
100 жилийн ой нь тохиож буй 1 аймаг, 27 сумын баяр наадмын тов