#Байгаль_Эн_Тэргүүнд #Хогоор_бүү_хорло_аян амжилттай үргэлжилж байна

Н.Баярмаа / Эрүүл мэнд

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, “Монкон” группийн “Мандала гарден” төсөл, “М-Си-Эс кока кола” компани хамтран “Байгаль Эн Тэргүүнд | Хогоор бүү хорло” аяныг энэ сарын хугацаанд зохион байгуулж байна.

imageАяны хүрээнд энгийн, аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын тухай мэдээллийг олон нийтэд өгч, байгалиа хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын ажил биш болохыг иргэн бүрт ойлгуулахыг зорьж байгаа юм.
Байгалиа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд хүн бүр орчны бохирдлыг бууруулж, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэх боломжоо ашиглахыг уриалж байна.

imageИнгэснээр олон нийтийн хандлага өөрчлөгдөж, зөв дадал, соёл төлөвшиж, эерэг өөрчлөлтүүд бий болгох зорилготой.

image
Аяны хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Байгаль Эн Тэргүүнд| Хогоор бүү хорло” нээлттэй өддөрлөгийг иргэд олон нийтэд зориулан зохион байгууллаа. Өдөрлөгт NCD групп, Effes сүлжээ супермаркет, Төвшинсайхан төв, Пластик центер, Эко гар урлал, Ойм урлан, Gamma агентлаг, Хашаандаа сайхан амьдаръя цахим групп хамтран оролцож иргэдэд хог хаягдлыг дахин ашиглах, эх үүсвэр дээр нь бууруулах, ангилах үйл ажиллагааг таниулж, мэдээлэл өгч ажиллалаа.

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.