АНУ-аас гадаад оюутнуудыг гаргах төлөвлөгөөгөө цуцлагджээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Америкийн гааль цагаачлалын агентлагаас ирэх намраас хичээл нь цахим хэлбэрт шилжих боловсролын байгууллагуудад суралцдаг бүх гадаад оюутнууд Америкийн нутгаас сайн дураараа гарахгүй бол албадан гаргахаа мэдэгдсэн юм.

Энэ шийдвэрт Ф1, М1 визтэй оюутан суралцагчид хамаарахыг сануулсан юм. Ф1 визийг Америкт суралцагч гадаадын оюутнуудад олгодог бол М1 визийг мэргэжил дээшлүүлэх бүх төрлийн сургалтад хамрагчдад олгодог. Гааль, цагаачлалын агентлагийн шийдвэрийн дагуу ирэх намар тухайн суралцагчийн хичээл бүрэн цахим хэлбэрт шилжвэл нэг бол танхимын сургалттай сургуульд шилжих эс бол Америкийн нутгаас гарах ёстой гэсэн шаардлага багтаж байсан юм.

Гэвч гадаад оюутнууд суралцдаг ихэнх сургуулийн захиргааны зүгээс тус агентлагийн шийдвэрийг эцсийнх гэж үзэхгүй байгаагаа илэрхийлж байв. Үүнээс дурьдвал,

Харвардын их сургуулийн Ерөнхийлөгч Ларри Бакоу Америкийн эрх баригчдын энэ шийдвэрийг нэг хэвэнд цутгасан, буруу шийдвэр гэж үзэж байна. Шууд нутагтаа харьж цахимаар хичээлээ хий гээд шийдвэр гаргаж болохгүй. Гадаад оюутнуудын дунд цагийн өөр бүсэд амьдардаг, цахимаар хичээлээ ч хийх нөхцөл байхгүй нь ч бий. Тиймээс Харвард оюутнуудаа албан гаргуулахгүйн тулд бусад их дээд сургуультай хамтран ажиллаж шийдэлд хүрэхээ мэдэгдэж байлаа. Мөн Америкийн боловсролын зөвлөлийн дэд Ерөнхийлөгч Брэд Фарнсворт гааль, цагаачлалын агентлагийн шийдвэр илүү төөрөгдөлд оруулж, тодорхойгүй байдал үүсгээд байгааг мэдэгджээ. Гол нь танхимаар эсвэл цахимаар хичээллэх эсэхээ боловсролын байгууллагууд одооноос шийдчих боломжгүй байгаа нь тодорхойгүй байдлыг үүсгэж байгааг тэрээр сануулж байв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлаар Харвардын их сургууль, Массачусетсын Технологийн их сургууль хоёр энэхүү төлөвлөгөөг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан юм.

Энэ дагуу Бостон хот дахь Холбооны шүүх өчигдөр Трампын засаг захиргаа оюутнуудыг албадан гаргах төлөвлөгөөгөө цуцалсныг зарлажээ.

Цагаан ордон одоо нэгэнт АНУ-д суралцаж байгаа гадаад оюутнуудын статусыг хөндөлгүй, харин шинээр ирэх оюутнуудын визний бодлогыг чангатгах талаар судалж эхэлснийг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Трампын төлөвлөгөө АНУ-д суралцдаг нэг сая гаруй гадаад оюутны хувь заяанд нөлөөлөхөөр байв. Үүний дээр Америкийн худалдааны яамны мэдээгээр 2018 онд л гэхэд гадаад оюутнуудын тус улсын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 45 тэрбум долларт хүрч байсныг мэдээлж байгаа юм. Мөн өнгөрсөн оны мэдээгээр гадаад улс орнуудын 1,1 сая оюутан Америкт суралцсан байна.

Коронавирусийн халдварыг хязгаарлах зорилгоор тус улсын олон их сургуулиуд хичээлээ онлайн болон хагас онлайн горимд шилжүүлэх төлөвлөгөө өөрчлөгдөөгүй ч гадаад оюутнууд АНУ-д оршин суух эрхтэй үлдэж байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

Zochin [172.56.42.145] 2020-07-15 15:45:06

Ardiin ania gi gi bayrlasandaa nigeruudtei arhi uuj baigaad huchinduuleed bie n muu baigaa yaanaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.