А.Гутерриш: Халдвараар нэг сая гаруй хүн нас барсан нь цочирдом тоо юм

Aдмин / Гадаад мэдээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо нэг саяын босгыг давсантай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хүн төрөлхтнийг алдаан дээрээсээ суралцахыг уриалжээ.

“COVID-19” нэг сая хүний амийг авч одов. Энэ бол цочирдом тоо. Нас барсан хүн бүр тус тусын амьдралтай, хэн нэгний ээж, эцэг, ах, эгч, найз нөхөд нь байсан гэдийг бид мартаж болохгүй. Гэр бүлийнхэн нь халдвар авсан хүнтэйгээ хамт байж чадахгүй байсаар явуулах нь энэ цар тахлын хамгийн харгис зүйл юм. Гарнаас нь атгаж, үнсэж, хайртай гэдгээ хэлж чадахгүйгээр дотны хүнээ явуулна гэдэг маш хэцүү” хэмээн тэрбээр хэлэв.

“Бид энэ сорилтыг давж чадна. Гэхдээ алдаанаасаа суралцах ёстой. Удирдлага хариуцлагатай байх нь чухал. Шинжлэх ухаан, хамтын ажиллагаа чухал” хэмээн тэрбээр цохон тэмдэглэхийн сацуу бүгд зай барьж, амны хаалтаа зүүж, гараа угаах дадлаа хаяхгүй байхыг уриалжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.160] 2020-09-30 07:58:37

ер нь бол дэлхийн хүн амын энэ хурдацтай өсөлтийн хажууд нэг сая гэдэг бол маш бага тоо ер нь 2 тэрбум хүн үхэж байж цаашид тэнцвэрээ хадгалж үлдэж чадна

zochin [37.48.27.54] 2020-09-29 14:47:35

ene xarin baga baina. xort xavdraar delxiin 10 day xun 1 jild nas bardag.

hi [139.5.216.242] 2020-09-29 12:45:02

im not supposed to here

Зочин [150.129.140.91] 2020-09-29 09:50:47

Хэнд ч юунд найдах хэрэггүй зөвхөн өөртөө найд гэсэн байна лээ шүү. Өөрийгөө хамгаал ойр дотныхноо хамгаал. Ганц аврал одоохондоо маск тогтмол зүүх зай барих олон нийтийн газраар аль болох явахгүй байх

Зочин [64.119.26.167] 2020-09-29 05:26:22

Монгол маань дотроо халдвар гараагүй сайхан л байна даа. Нэг дэгдвэл хөгшид настай аав ээжүүд маань л хөөрхий болно

Наран [202.72.245.125] 2020-09-29 05:08:55

Оюун ухаант Хүн төрөлхтөн , Шинжлэх ухаан ялан дийлж ямар ч өвчин зовлонгүй амар амгалан амьдралаар хүн төрөлхтөн нарт тэнгэрийн дор жаргах болно.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.