Ачаа тээврийн с зөвшөөрөл олгох явц нээлттэй болжээ

Aдмин / Нүүр

-Гашуунсухайт боомтын чиглэлд 6600 тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг олгосон байна-

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийн бичиг олголт болон тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалт, жолооч тээвэрчдийн нийгмийн асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, нэвтрүүлсэн цахим системийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл өглөө.

Тус үйлдвэрийн газраас ачаа тээврийн С зөвшөөрлийн бичгийг холбогдох журам болон ЗТХЯ-наас батласан хуваарийн дагуу улирал бүр олгодог байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд Баянхошуу боомтоор 100, Бичигт боомтоор 300, Гашуунсухайт боомтоор 7000, Замын-Үүд боомтоор 500, Шивээхүрэн боомтоор 2500, Ханги боомтоор 400, Булган боомтоор 1250 ширхэг хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийн олгох хуваарилалтыг ЗТХЯ-наас баталгаажуулсны үндсэн дээр БНХАУ-тай хиллэдэг 9 боомтоор нийт 264 аж ахуй нэгж байгууллагын 12660 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 258 аж ахуй нэгж байгууллагын 9291 тээврийн хэрэгсэлд олгосон талаараа танилцууллаа.

. Тухайлбал, Гашуунсухайт боомтын чиглэлд нийт 4 уурхайгаас 160 аж ахуй нэгж байгууллагын 9969 тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс Засгийн газрын хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийн протокол, холбогдох хууль, дүрэм, журам, ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэл болон АТҮТ-өөс хийгдсэн хяналт, шалгалтыг үндэслэн 154 аж ахуй нэгж байгууллагын 6600 тээврийн хэрэгсэлд олгосон байна. Автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн энэхүү хяналт шалгалтын тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар цахим хуудсанд байршуулсан бөгөөд шалгалтад нийт 161 аж ахуй нэгж байгууллага хамрагдсанаас 25 "бага", 67 "дунд", 69 "их" эрсдэлтэй дүгнэгдсэн гэдгийг албаныхан хэллээ.

-Б.Гүрсоронзон: Шаардлага хангаагүй аж ахуй нэгжүүдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй-

Энэхүү хурлын үеэр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон “Жолоочийн амрах байртай, жолоочийн нийгмийн асуудалд анхаардаг, нийгмийн даатгал төлдөг, улсад татвар төлдөг, засвар үйлчилгээний байртай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон инженер техникийн ажилтнуудтай гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, чадамжтай аж ахуй нэгжүүд Тээврийн нэгдсэн системд бүртгэгдсэнээр холбогдох дүрэм журмын дагуу С зөвшөөрлийн бичгийг хуваарилж олгосон. Олголт болон хяналт шалгалттай холбоотой мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй харах боломжийг бид бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулаад байна. Дашрамд хэлэхэд Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй бүртгэлтэй 14000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг ч хил нэвтрэх энэхүү зөвшөөрлийн бичгийг БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд улиралдаа зөвхөн 6000 тээврийн хэрэгсэлд л олгохоор тусгасан байдаг. Тиймээс шалгалтад огт хамрагдаагүй, жолоочгүй, кэмпгүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй зэрэг ямар ч шалгуур үзүүлэлт байхгүй компаниудыг цэгцлэх шаардлагатай байна. Үүний цаана хүний амь нас, эрүүл мэнд, 14000 жолооч, түүний ар гэрийн нийгмийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийнхүү аж ахуй нэгжүүдэд зэрэглэл тогтоож, шаардлага хангаагүй тээвэрлэгчдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй” гэлээ.

Мөн Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд 2019 онд аж ахуй нэгж байгууллагууд болон АТҮТ хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж “Тээврийн нэгдсэн систем” цахим программыг нэвтрүүлж, НДЕГ, ЦЕГ-ийн Лицензийн төв, Албан журмын даатгагчдын холбоо байгууллагуудын мэдээллийн сантай холбосон бөгөөд цаашид ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам болон холбогдох байгууллагуудын мэдээллийн сантай холбохоор ажиллаж байгаа аж. Энэхүү системийг нэвтрүүлснээр хувь хүн, албан тушаалтны оролцоо, нөлөөлөх хүчин зүйлийг багасгаснаар цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй болсноос гадна цаасан хэрэглээг халж, цахим хэлбэрээр мэдээлэл илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлжээ.

-Тээврийн нэгдсэн систем хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой-

Тухайлбал, Нийгмийн даатгалын мэдээллийн сантай холбогдсоноор жолоочийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг тус тус шалгах, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас жолоочийн үнэмлэхний ангилал, хүчинтэй хугацаа, оноо, эрх хүчинтэй эсэхийг шалгах боломжтой бөгөөд Албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн сангаас аж ахуй нэгж байгууллагуудын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл дээр жолоочийн хариуцлагын даатгал төлсөн эсэхийг шалгах зэрэг боломжууд бүрджээ. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан ил тод болсон байна. Ингэснээр ямар нэгэн хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой ажил болсон бөгөөд үүнийг цаашид улам боловсронгуй болгоно гэдгийг дэд захирал Ц.Эрдэнэчулуун хэллээ.

Тээврийн нэгдсэн системээр тээвэрлэгч байгууллагууд системд оруулсан тээврийн хэрэгслийн тоо, чиргүүлийн тоо, мэргэшсэн жолоочийн тоо, тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн техникийн хяналтын үзлэгт орсон эсэх, дуусах хугацаа, жолооч нарын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа, ангилал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар, жолоочийн албан журмын даатгалд хамрагдсан байдал зэрэг үзүүлэлт тус бүрээр хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгосон талаар ийнхүү танилцууллаа.

image