Малчид нутгаа бэлчээрийн доройтлоос хамгаалахаар нэгдлээ

Aдмин / Нүүр

Байгаль орчин аялал жуулчлалын яам Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын энэ цаг үед цахим хэлбэрт шилжин бүх үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл” төслийнхөө зорилтот аймаг, сумдын малчдын санаачлагыг дэмжиж засаг захиргаа, малчидтай хамтран 2019 оноос Бэлчээрийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт говь, хангайн бүс нутгийг төлөөлсөн төслийн 4 аймгийн 13 сумын 2396 малчин өрх хамрагдаад байна. Тэд 600 мянга га бэлчээрийг доройтлоос гаргахаар нэгдэж байгаа юм.

Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Мянгат малчин Н.Ганчимэг: “Сумандаа бидний ашиглаж байгаа бэлчээрийг гадны хэн нэг хүн биш нутагтаа байгаа бид л эзэмшдэг. Тиймээс малчид бид л санаачилгаараа малын тоо толгойгоо даацад нь тохируулахгүй бол ирэх жилүүдэд хүрэлцээгүй болох биш бүр бэлчээргүй болох аюул тулгараад байна. Манай сумын бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн тухай сонссон. Бэлчээр байхгүй байхад би хичнээн мянган малтай байгаад юу идүүлэх билээ? Тэрнээс гадна өөрийгөө бодоход ч 1000 малын араас хөөцөлдөж авч байгаа ашигаа 500 малаас авчихна гэж бодохоор биенд амар, бэлчээртээ, байгальдаа ч ээлтэй юм. Цаашид малчид бид ганц ганцаараа малаа олон тоогоор өсгөх биш зохион байгуулалтад орж хөдөлмөрөө хорших цаг болсон гэж бодож байна.” гэсэн юм.

Малчин Н.Ганчимэг бэлчээрийн доройтлыг бууруулахын төлөө зөвхөн малаа цөөлөөд зогсохгүй бэлчээрээ зөв зохистой ашиглах алхам хийж эхэлсэн байна. Тэрээр өөртэйгээ ижил 1000 малтай 2 малчинтай хамтран “Марааны булаг” нэртэй бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулан Cумын засаг даргатайтайгаа бэлчээр ашиглах гэрээ байгуулжээ. Гэрээний зорилго нь товчхондоо малынхаа тоог бэлчээрийг гэрээгээр зохистой ашиглах, малынхаа тоо толгойг бэлчээртээ тохируулан жил бүр 5 хувь бууруулах асуудлыг тусгажээ.

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогворжилтыг хангах нь” төсөл эдгээр малчдын бүлгийн хамтын зохион байгуулалтыг бэхжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бүлгийн малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах , эрсдлийн менежментийг хэрэгжүүлэх, байгалийн нөөц, баялгийг ашиглах, хамгаалах зэрэг чиглэлүүдийг багтаасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.


Сэтгэгдэл

zochi. [223.104.39.71] 2020-11-30 23:09:30

malin too geed baih ym udahgui malgui boloh be.de

Зочин [66.181.183.159] 2020-11-30 13:48:20

Мод тариулаачээ мод тариачээ хөдөөнийхөөн

gggg [66.181.181.117] 2020-11-30 21:56:46

Тэр модыг чинь идэх юм уу

Зочин [139.5.216.129] 2020-11-30 10:50:53

БАЯНХОНГОР ЯМАА ИХТЭЙ БАЙЛАА. НООЛУУРЫН ҮЕЭР БӨӨН БАЯЧУУД БАЙДАГ БАЙЛАА._ ОДОО ӨВС УРГАХАА БАЙЖ ЗУД БОЛЛОО ГЭЭД Л ОРИЛЦГООЖ БАЙНА.

Зочин [192.82.78.166] 2020-11-30 08:41:02

Зовхон мал олон болсноос болж бэлчээр доройтоод байна гэхээс илvv хамгийн гол шалтгаан нь цаг агаарын дулаарал, хур тундас багасснаас ургамал ургаж чадахгvй бна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бэлчээрээ доройтлоос хамгаалъя гэвэл малчин хvн vр цацах, усалгаажуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Vvний тулд нэгдэл байгуулж нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй.

Зочин [66.181.181.23] 2020-11-30 08:01:22

Одоо гаднын гар хөл бологчид их л сайхан нэртэй эвгүй хөдөлгөөн эхлүүллээ дээ. Бэлчээрээс болж малчин иргэд хоорондоо алалцахын эхний суурь хөрсийг тавьж байна даа. Тодорхой хугацааны дараа хөдөө орон нутагт бэлчээрээ булаацалдсан нэг их олон өстэй хүмүүстэй болно доо. Бэлчээр хуваарилж авахын оронд малын малын удмыг сайжруулж ашиг шим сайтай малын үүдэр гарган аван, үржүүлэх талаар ажил их хиймээр байна даа. Ашиг шим багатай их олон мал чинь бэлчээр цөлжихийн бас нэг шалтган шүү. Ялангуяа ямаа!!!!!!!

Шинжээч эрдэмтэн судлаач зөвлөгч [139.5.216.209] 2020-11-30 07:59:24

Бэлчээрээ хувьчилж эзэнтэй болгож хамгаалах цаг аль хэдий нь болсон. Төр нь сонгуулиас сонгуулийн хооронд попдож юу ч шийдэхгүй удаашруулж байгаагаас малчид өөрсдөө хөдөлж эхэллээ.

Зочин [66.181.161.110] 2020-11-30 01:40:29

Хөдөөний оркууд 1000 т биш бол хүн биш гээд л үхэлдээд байгаа юм биш үү

Зочин [36.11.229.18] 2020-11-30 07:52:27

10000 n eej 1000 n urtiin duuch 1000 n oyutan . Ene 1000 gedeg ugee surtalcgilhaa bolichih.

Зочин [103.212.118.168] 2020-11-29 21:59:16

Малын тоог яаралтай цөөлж тооны хойноос биш чанарын араас явцгаа. Манай улсын нийт нутгийн хэдэн хувь нь бэлчээрийн мхл аж ахуй эрхлэх боломжтой билээ хэдэн хувь нь цөлжсөн билээ хэдэн малтай билээ сайн бод

НАРИЙН БОДЛОГО [64.119.23.99] 2020-11-29 22:18:44

ЦӨЛЖСӨН ШАЛТГААН БОЛ МАЛТАЙ ХАМААГҮЙ, ГОЛ ШАЛТГААН НЬ УУЛ УУРХАЙ . МОНГОЛЫН МАЛ АЖ АХУЙГААС БОЛЖ МОНГОЛЫГ УНАГААЖ БОЛОХГҮЙ БАЙНА, ГАЗАР НУТГЫГ НЬ ЧӨЛӨӨЛЖ БОЛОХГҮЙ БАЙНА. ИЙМД ЖИЛ БҮР 5%-ИАР БУЮУ 10 ЖИЛД 50% ТООГ НЬ ЦӨӨРҮҮЛЖ МАЛ МАЛЧДЫГ ЦӨӨЛЖ ГАЗАР НУТГЫГ ЧӨЛӨӨЛӨХ, ЦААШИД МОНГОЛЫГ УЛАМЖЛАЛТ АХУЙ, СОЁЛООС НЬ ХОЛДУУЛАХ, ТҮҮНЧЛЭН ИРЭЭДҮЙД ОРГАНИК МАХААРАА ОРЖ ИРЖ ТОМ ӨРСӨЛДӨГЧ БОЛОХЫГ ТАСЛАН ЗОГСООХ НАРИЙН БОДЛОГО ЯВАГДАЖ БАЙНА . ХӨДӨӨНӨӨС Л БӨХ,МОРЬ,НААДАМ, УРТЫН ДУУНЫ СОЁЛ ГАРДАГ, ЭНИЙГ Ч ДАВХАР УНАГААХ БОДЛОГО БАЙНА,

МАЛЧДЫГ МАЛЛАЖ БАЙНА [64.119.23.99] 2020-11-29 21:05:44

ЖИЛ БҮР МАЛАА 5% БУУРУУЛЖ 10 ЖИЛ БОЛОХОД БАРАГ МАЛГҮЙ, УУЛ УСАА ГАДНЫХАНД УХУУЛААД ДУУСЧИХСАН, БАЙГАЛЬ НЬ ГАДНЫ УУРХАЙГААС БОЛООД СҮЙРЧИХСЭН ОРОН ҮЛДЭЖ МОНГОЛЧУУД ЖИНХЭНЭ МОДОО БАРИХ ЮМ БАЙНА Л ДАА. НААД ХӨРС УС ЧИНЬ МАЛААС БИШ УУЛ УУРХАЙГААС ИЙМ БОЛЖ БАЙГАА, МАЛЧИДАА БАЙГАЛИА ХАМГААЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ УУЛ УУРХАЙХАНТАЙ ТЭМЦ, ЯЛАНГУЯА ТАНАЙ ӨМНӨГОВИЙНХОН

Зочин [150.129.142.94] 2020-11-30 13:45:44

ЭХЛЭЭД СОНГУУЛИА МӨНГӨӨ ӨГДӨГӨӨ БАЙЧИХ

сонсогч [66.181.160.71] 2020-11-30 12:50:55

Уул уурхай ч нэг талдаа билчээрийн даацыг алдагдуулж байгаа нь ч үнэн.Монголын шимт хөрстэй газар нутагт мал өсөж үржих нь зүйн хэрэг боловч хувьсгалаас хойш үржүүлж өсгөх талаар төр засаг бодлого барьж байсныг бас мартаж болохгүй Мал өөрийн зөнгөөрөө өсөж байнаа гэдэг чинь Монголчууд бид баярлаж түүнийхээ хамтаар идэх уух зүйлээр гачигдах юмгүй тэр хирээр сайн сайхан өсөж торних бэлэгдэл биш үү .Одоо бол мал их байхад идэх мах нь үнэ өндөр, олдоц нь ховордоод байгаа шүү.Мал цөөрөөд ирэхээр улсын нөөц,стратеги бодлого нь асар их алдагдалд орж идэх мах олдохгүй үнэ тэнгэрт хадах олдоц багадах аюулд хүрнэ шүү

Зочин [66.181.161.110] 2020-11-30 01:42:19

Донгос оркоо

УУЛ УУРХАЙ [64.119.23.99] 2020-11-29 21:01:04

НААД ӨВС УРГАХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН ЧИНЬ МАЛ БИШ УУЛ УУРХАЙ ЮМ Ш ТЭЭ, УС ХӨРСИЙГ ЧИНЬ ЖИНХЭНЭ БАЛЛАЖ БАЙГАА ЮМ БОЛ УУЛ УУРХАЙ

Зочин [183.177.100.234] 2020-11-30 10:15:16

манай аймагт тэр нүүрс алт гэх мэт ямарч уурхай байхгүй бэлчээрт өвс байхгүй энэ хажуугийн аймагт нэг жижиг нүүрсний уурхайтай түүнээс болж бэлчээргүй болсон гэхнээ дээ янз нь

Зочин [122.201.24.119] 2020-11-29 22:58:56

Уул уурхайг их л үзэн ядах юм. Тэгээд юу хийж улс орноо авч явах юм дээ. Худлаа хөөрсөн сэтгэл

МАЛЧИД МИНЬ ДЭЭ [64.119.23.99] 2020-11-29 20:59:49

ЭНЭ АЖЛЫГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ГАДНЫ САНХҮҮЖҮҮЛЭГЧИЙГ Л ОЛЖ МЭДМЭЭР БАЙНА, МАЛ БАГАТАЙ ЯДУУ БАЙ ГЭДГИЙГ ЗАЛЬДАЖ ХИЙЖ БАЙГАА НЬ ЭНЭ. ОДОО ЖИНХЭНЭ МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АЖ АХУЙГААС САЛГАЖ ТУВА, ШИГ ГУЙЛГАЧИН БОЛГОХ НЬ. ХӨДӨӨГӨӨР УДААН ХУГАЦААГААР АЖИЛЛАЖ БАЙГАА ГАДНЫХАН Ч ГЭСЭН ГАДНЫ АГЕНТУУД ГЭДГИЙГ БҮҮ МАРТ, ТЭДНЭЭС БОЛГООМЖТОЙ БАЙ, ТЭД Л МАНАЙ СОЁЛ УЛАМЖЛАЛ, СЭТГЭХҮЙН ГҮНД ОРЖ СУДЛААД ЭРГЭЭД ТЭНД ТУЛЖ АЖИЛЛАЖ БОДЛОГО ЗОХИОЛЦДОГ ЮМ

зочин [66.181.160.71] 2020-11-30 12:54:16

Тэд мал аж ахуйн төрийн бодлогод нөлөөлж эхэлж байгаа гэж бодож байна уу

Зочин [66.181.181.23] 2020-11-30 08:05:07

Үнэн шүү. Гадныхан сургалитын системийг сүйтгэсэн. Одоо мал руу орж байна. Нэг шар толгойтой хүүхэн манай малын бэлчээрийн тухай яриад байна билээ. Энэ дээдсүүд арайл авгайтайгаа унтахаа заалгах шахуу юм. Дэндүү. Мал, бэлчээрийн талаар гаднаас заалгах хэрэггүй гэж бодож байна. Насаараа мал маллаж байгаа өвгөд хөгшидөөс асуугаад л шийдчих асуудал байхаа.

БҮГД ХУДЛАА [64.119.23.99] 2020-11-29 20:55:10

ХАХАХАХА ХӨӨРХИЙС МАНАЙ МАЛЧДЫГ Ч ХУУРАХАА ГАДНЫХАН САЙН МЭДНЭ. МОНГОЛ УНАХГҮЙ БАЙГАА НЬ ГАЙТАЙ МАЛ, МАЛЧИД НЬ БАС МОНГОЛ ОЛОН МАЛТАЙ НЬ ЭРГЭЭД МАШ ТОМ ӨРСӨЛДӨГЧ ГЭЖ ХАРЧИХААД ЭРТНЭЭС МАЛЧДЫН ТАРХИЙГ УГААЖ МАЛЫНХАА ТОЛГОЙГ БУУРУУЛ МАЛ БАГАТАЙ БОЛ ЯДУУ БОЛ ГЭЖ ЯТГАХ АРГАА ОЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ. ЭРЧИМЖҮҮЛСЭН МАЛ АЖ АХУЙ ГЭЖ ХУУРАХ ГЭЭД ДИЙЛЭЭГҮЙ ОДОО МАЛЧИДТАЙ ТУЛЖ АЖИЛЛАХ НЬ Л ДЭЭ

Зочин [183.177.100.234] 2020-11-30 10:19:36

энэ төсөлтэй төсөлгүй малчид мал цөөлөх тухай яриад эхэлсэн. бэлчээрийн татвар аваасай гэж малчид одоо шаардах болсон. учир нь 2000 малтай нэг өрх 300 малтай 10 айлынхаа бэлчээрийг идчихдэг. өвсгүй тул зуд болоход 300 малтай хүн хол нүүрс өвч тэжээл авч чадалгүй бүх малаа үхүүлээд гэрээ ачаад хотод очиж ажил хийхээр нүүдэг, 2000 малтай хүн 1000 малаа нядалж зараад мөнгөөрөө өвс тэжээл аваад зуданд өртөхгүй. ингээд л хөдөөд ядуурал үүсээд шилжээд байна

Зочин [66.181.189.158] 2020-11-29 19:58:06

Өвс ургах боломж өгөхгүй , аймаар олон мал идчиж байна ш дээ

Зочин [66.181.161.89] 2020-11-29 19:57:39

Гоё,

Зочин [64.119.22.149] 2020-11-29 19:52:37

МАЛЫН ТОО ТОЛГОЙНООС НЬ ХАМААРУУЛАН АВАХ ТАТВАРААР ЗОХИЦУУЛААЧ.

Зочин [122.201.22.222] 2020-11-29 19:00:02

Ганцхан тоо толгой тохируулахад байгаа юм биш ээ. Эхлээд машин мотоциклоор бэлчээрээ сүйтгэхээ боль. Морио уна.

Зочин [139.5.216.209] 2020-11-30 10:50:25

Зөв машины зам маш их талбай эзлэх боллоо.

Зочин [66.181.161.89] 2020-11-29 19:57:21

Кккк


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.