ШӨХТГ: Улаанбаатар хотын 6 дүүрэг, орон нутагт хяналт шалгалт хийж байна

Aдмин / Хууль

2020.12.02-ны 12 цагийн байдлаар 6 дүүргийн нутагт дэвсэрт байрлах зах, дэлгүүр, эмийн сангуудад мөн Орхон, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад хяналт шалгалт хийж байна.

1. Өглөөний 7:30 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины цул мах 7800-8000 төгрөг, хонины ястай мах 7500-7800 төгрөг, үхрийн цул мах 10000-11000 төгрөг, үхрийн ястай мах 9500-11000 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7300 төгрөгийн үнэтэй байна. Жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 200-300 төгрөгөөр нэмэгдсэн, хонины цул мах 200 төгрөгөөр, үхрийн ястай мах 500-1000 төгрөгөөр, үхрийн цул мах 1000 төгрөгөөр, ямааны махны үнэ 200 төгрөгөөр тус тус буурсан байна. Бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үхрийн махны бөөний үнэ 300-400 төгрөгөөр буурсан байна. Адууны махны бөөний доод үнэ 5500 төгрөг болж 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мах 61.9 тонн нийлүүлэгдсэн байна. Тус захад худалдаалагдаж буй Монгол лууван 300 төгрөгөөр нэмэгдэж 1500 төгрөгөөр, Монгол сонгино 500 төгрөгөөр нэмэгдэж 3000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

2. Баянгол дүүрэгт байрлах Таван-Эрдэнэ зах, Хороолол зах, Барс-2, Орхон, Гэгээ захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Таван-Эрдэнэ захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 8800, хонины ястай мах 8500, үхрийн ястай болон цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах кг тутам нь 1500, хонины цул мах кг тутам нь 300 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Тус захад Монгол сонгины үнэ кг тутам нь 300 төгрөгөөр нэмэгдэж 3500, Монгол төмс кг тутам нь 100 төгрөгөөр нэмэгдэж 1100 төгрөгөөр худалдаалагдаж байна. Хороолол захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай болон цул мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, адууны мах 9500-9800 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх өдрөөсөө кг тутам нь 500, Монгол лууван кг тутам нь 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Орхон захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 8500, хонины ястай мах 7500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000, адууны ястай мах 8500, адууны цул мах 9500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн махны үнэтэй харьцуулахад үхрийн цул мах 500 төгрөгөөр буурсан байна. Гэгээ захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 8000, хонины ястай мах 7000, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12000, адууны ястай мах 8000, адууны цул мах 9000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн махны үнэтэй харьцуулахад хонины ястай мах 500, адууны ястай мах 500 төгрөгөөр тус тус буурсан байна.

Барс-2 захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8800, үхрийн цул мах 11500, үхрийн ястай мах 9500, адууны мах 8500, ямааны мах 7800 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн махны үнэ ханштай харьцуулахад үхрийн цул мах 500 төгрөгөөр буурсан байна.

3. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Юмт бөмбөгөр, Алтжин бөмбөгөр захад хяналт шалгалт хийсэн. Нарантуул-2 захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000, хонины цул мах 8300, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 300-500, хонины цул мах 200, үхрийн ястай мах 1000 төгрөгөөр тус тус буусан байна. Тус захад өнөөдрийн байдлаар 12.5 тонн мах нийлүүлэгдсэн байна. Тус захад худалдаалагдаж байгаа Монгол луувангийн үнэ өмнөх өдрөөсөө кг тутам нь 100 төгрөгөөр нэмэгдэж 1800 төгрөгөөр худалдаалж байна. Юмт бөмбөгөр худалдааны төвд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 8000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.

4. Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан зах, Итгэлт худалдааны төв, Миний дэлгүүр, Офицер зах, Натур, Баялаг Ундраа худалдааны төвд тус тус хяналт шалгалт хийсэн. Амгалан захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8500-8800, үхрийн ястай мах 9000-10000, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн махны үнэтэй харьцуулахад хонины ястай мах 1000, хонины цул мах 700-1000, үхрийн цул мах 200, адууны мах 500 төгрөгөөр тус тус буурсан байна.

5. Сонгино хайрхан дүүргийн Сэлэнгэ, Алтай төв, Дүнгээ, Тунгалаг центр, Зүүн алдар зэрэг газруудад хяналт шалгалт хийсэн. Сэлэнгэ захад үхрийн цул мах 11500-12000, үхрийн ястай мах 9000-9500, хонины ястай мах 7300-7500, хонины цул мах 9000, адууны ястай мах 8500, адууны цул 9000, ямааны цул мах 8000 төгрөг байна.

6. Хан-Уул дүүргийн Таван-Эрдэнэ махны дэлгүүр, Фермер зах, Ренекс дэлгүүр, Яармаг худалдааны төвд тус тус хяналт шалгалт хийсэн. Фермер захад үхрийн цул мах 12500, үхрийн ястай мах 10500, хонины ястай мах 7800, адууны мах 9500-9800,

7. Сүхбаатар дүүргийн Мөнх нас, Мөнхийн жороо, Юби фарм эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн. Нэг удаагийн амны хаалт 200-400, гар ариутгагч 1500-1600, даавуун амны хаалт 3000, спирт 6500 төгрөгийн үнэтэй байна.

8. Орхон аймгийн Цагаан Уул, Буянт барс дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийхэд хонины ястай мах 7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 9200, үхрийн цул мах 10500-11000, адууны мах 7800, ямааны мах 8000 төгрөгийн үнэтэй байна.

9. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 15, чатботод 19, и-баримт апликэйшнээр 1, дуут шуудангаар 5 иргэн тус тус хандсан байна.


Сэтгэгдэл

Zochin [139.5.217.128] 2020-12-02 21:06:17


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.