Д.Хулан: Төрөөс дэмжихгүй юм аа гэхэд ядаж л саад болохгүй байх хэрэгтэй

Aдмин / Эдийн засаг

"LHAMOUR" Брэндийн үүсгэн байгуулагч, захирал Д.Хулантай ярилцлаа.

-Анх үйлдвэрлэлээ хэрхэн эхлүүлж байсан бэ?

-2014 онд гэрийнхээ гал тогоонд анхны бүтээгдэхүүнээ хийж байлаа. Гэрээсээ нэг бүтээгдэхүүнтэй эхэлсэн бол одоо 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болж, 34 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 7 жилийн өмнө Монгол Улсад анхны уруул өнгөлөгч, ваннын бөмбөлөгийг үйлдвэрлэж, өөрийн патенттай хонины сүүлтэй саван, сарлагын сүүтэй саван гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн. Энэ хугацаанд олон байгууллага, хүмүүс гэртээ ч хүртэл хийж эхэлсэн байдаг. Одоо энэ маань салбар болоод хөгжчихсөн байх жишээтэй. Саяхан Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерийг хүртэл бий болгоод энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

МОНГОЛД БИЗНЕСИЙН ОРЧИН ХЭЦҮҮ

-Хувиараа бизнес эрхлэхэд санхүү, хөрөнгөөс эхлээд олон бэрхшээл тулгардаг байх?

-Явц дундаа мэдээж маш олон асуудалтай тулгардаг. Маш хурдтай тэлээд, хөгжиж байсан учраас санхүүжилтыг нэмэгдүүлэх шаардлага гарч байсан. Тэр үед Монголын нөхцөл байдал ялангуяа бизнесийн орчин нэлээн хүнд гэдгийг мэдэрсэн. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд бидэнд банкнаас зээл авах боломж байгаагүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, банкны хүү маш өндөр. Жишээ нь, уул уурхай шиг их ашиг олдог салбар биш учраас эхнээсээ маш удаашралтай байсан л даа. Бага багаар ахиж явсан учраас банкны зээл аваад хүүг нь эргүүлж төлөх нь хэцүү. Нөгөө талаар зээл авч болох ч барьцаа хөрөнгө шаардлагатай байдаг. Тэгэхээр залуу хүмүүсийн хувьд барьцаа хөрөнгө тэр болгон байдаггүй шүү дээ. Тийм учраас зээл авах орчин нөхцөл, хөрөнгө оруулалтын орчин дутмаг харагддаг.

ТАТВАРЫН ДАРАМТ БУЮУ ЗАРДАЛ НЬ ИХ ХЭВЭЭР БАЙВАЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХ БОЛОМЖГҮЙ

-Бизнесийн орчин нөхцөл ямар байдаг юм бэ?

-Монголд бизнесийн орчин хэцүү. Улс маань дөнгөж үйлдвэрлэлийн орчныг бий болгоод явж байгаа учраас эрх зүйн орчин дээр ч олон дутагдалтай талууд байгаа. Ялангуяа татварын асуудал олон хүндрэлийг үүсгэдэг. Гарааны бизнес гэдэг нь дийлэнхдээ шинэ санааг бий болгож, 0-ээс аливаа зүйлийг босгодог. Гэтэл том компаниудтай адилхан татварын орчинтой байна гэдэг нь жижгээсээ дунд, дундаасаа том болох процессийг удаашруулдаг. Хэрэв эрх тэгш байх юм бол дарамт арай багатай. ЖДҮ хэдийгээр мянга борлуулалт нь сайжирсан ч татварын дарамт буюу зардал нь маш их хэвээрээ байвал үйлдвэрлэл хөгжих нь өөрөө боломжгүй болж байгаа юм.

-ЖДҮХС гэж бий. Тэр сангаас ААН-үүд бодитой дэмжлэг авч чаддаг уу?

-Тэр боломжууд яг бодит байдал дээр ЖДҮ эрхлэгчдэд ирэхгүй байна. Ялангуяа саяхан гарсан ЖДҮХС-ийн асуудал байна. Бодит ЖДҮ эрхлэгчид нь уг дэмжлэгийг авахгүй улс төрийн нөлөө бүхий хүмүүс нь аваад байна гэдгийг бид бүгд харлаа. Цар тахлын хүнд үед үүнийгээ засаж залруулах нэн шаардлагатай. Энэ жил дахиад ЖДҮ-үүдэд зориулсан зээл гаргачихлаа. Энэ удаад эрх тэгш, шударга байна гэж найдаж байна.

-ЖДҮХС-тай манай зарим УИХ-ын гишүүд холбогдсон. Нэг ёсондоо үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг хулгайлсан шүү дээ?

-Монголд хариуцлагын асуудал маш чухал. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдлэгтэй, мэдээлэлтэй ойр байдаг учраас ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээлийг өөрсдөдөө авсныг бид мэддэг болчихлоо шүү дээ. Хэсэг хугацаанд "шуураад" л өнгөрсөн. Цаанаа хариуцлага тооцож байгаа юм уу гэдгийг бид мэдэхгүй. ЖДҮ эрхлэгчдэд боломж нь байгаад байгаа юм шиг мөртлөө бодит байдалд хүртээмж нь очдоггүй.

БИД ТӨРӨӨС НЭГ Ч ДЭМЖЛЭГ АВАЛГҮЙ ӨӨРСДИЙНХӨӨ ХӨДӨЛМӨРӨӨР ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН

-Цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр ажлын байраа хэрхэн хадгалаж, тэсэж үлдэв?

-Бусад улсын хувьд эдийн засгийн хүндрэлгүй үедээ ч үйлдвэрлэл эрхлэгчдээ маш их дэмждэг. Яагаад гэвэл эдийн засгийнх нь гол цөм нь жижиг, дунд үйлдвэрлэл байдаг учраас. Ялангуяа эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах маш том түлхэц нь ЖДҮ болдог. Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралын үед манай улс улам бүр дэмжих ёстой байсан боловч тэгж чадаагүй. Манай улсын хувьд бизнесийн орчин нь угаасаа хүнд. Дээрээс нь бизнесүүдээс хамааралгүй байдлаар хүндэрсэн цаг үед яалтчгүй дэмжих шаардлага гарсан ч бодит дэмжлэг үнэхээр ирэхгүй байна. Бидний 7 жилийн хөдөлмөр нь олон улсад үнэлэгдэж байгаа. Энэ хугацаанд бид төрөөс нэг ч дэмжлэг авалгүй өөрсдийнхөө хөдөлмөрөөр өнөөдрийг хүрсэн. Хүнд нөхцөлд бизнесээ өргөжүүлээд явж байгаа учраас төрөөс дэмжихгүй юм аа гэхэд битгий саад бэрхшээлийг бий болгоорой гэж хүсэж байна.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:13

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:13

/*-*/ [49.0.142.40] 2021-03-09 05:23:56

Монголын Авилгалчдын Намыг дэмжигчид сөнөтүгэй!

Зочин [192.82.70.186] 2021-03-06 10:28:20

Бизнес эрхлэгч үйлдвэрлэгдэд хамгийн том хадны мангаа бол мэргэжлийн хяналтын ерөнхий газар болоод байгаа. Ялангуяа дарга нэртэй авгай нь бол шууд хаа торго зөрчилийн хэрэг нээ гэдэг газар болсон зөвлөх анхааруулах сануулах ямарч арга хэмжээ байхгүй аргагүйн эрхэнд хахууль авилгал таньдаг хүнийг нь хайх. асуудал гарч байгаа шүүдээ

зочин [103.10.22.67] 2021-03-06 09:36:54

төрийн албаны нэр барьсан луйварчдаар монгол улс маань дүүрсэн . ажлын байр бий болгож өөрийгөө болон бусдыг ажил орлоготой болгож байгаа бүхэнд хууль журамд заагдсан татвар шимтгэлээс гадна төрийн албан дахь шимэгчдын давхар лай их байдаг .

Irgen [103.212.119.127] 2021-03-06 09:36:15

Mongold bussines hiihed uneheer hund unen shuuu.

Зочин [203.91.115.38] 2021-03-06 08:13:52

Хурааж авая торгоё гэхээс өөр юм мэдэхгүй тэнэгүүд ш дэ.

Эрх чөлөө [59.153.115.191] 2021-03-06 06:07:17

Төр оролцоогоо болих хэрэгтэй.Би гаднаас янхны газар оруулж ирмээр байна

Зочин [202.9.46.133] 2021-03-06 04:21:06

Шантралгүй урагш тэмүүлээрэй. Амжилт

жаргалант мах ххк [66.181.161.68] 2021-03-06 03:57:44

хүрэлсүх саакын дүү ухнаа давхарбаярын хулгайлсан 3 тэрбумыг ждүсанд буцаая

Зочин [192.82.75.25] 2021-03-06 04:22:12

Хулгайч нарыг намын гишүүн болгодог энэ шийдвэрийг шүүхээс таслан зогсоож өгмөөр байна. Намын нэрээр улс төрд хулгайч орж ирдэг тогтолцоог засах замыг шүүх засаглал хийх учиртай.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.