Хүний эрхийн комисс халдвараар нас барагсдын асуудлаар Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ

Aдмин / Хууль

Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн асуудлаар Хүний эрхийн комиссоос Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ. Тодруулбал, нас баралт нэмэгдэж байгаа тул нас барсан хүмүүс, тэдний гэр бүлийн эрхэм байдал, хүний эрх, хүсэл зоригийг хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяагаас Эрүүл мэндийн сайд С.Энхболдод 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 3/09 тоот зөвлөмж хүргүүлсэн байна.

Уг зөвлөмжид

  • Covid-19-өөр нас барсан хүмүүсийн цогцсыг хадгалах,
  • Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх,
  • Оршуулах асуудлыг тусгайлан зохицуулах,
  • Нас барсан хүмүүсийн гэр бүлийн хүсэл зориг, ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх,
  • Халдвар, хамгааллын дэглэмийг сахиулахын зэрэгцээ салах ёс гүйцэтгэх боломжийг дээд зэргээр бүрдүүлэх,
  • Цогцос хадгалах, оршуулахад шаардагдах байгууламж, хэрэгслийн нөөцөд хяналт тавих, бүрдүүлэх,
  • Нас барсан хүмүүстэй ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг халдвараас хамгаалах хувцас, хэрэглэлээр бүрэн хангах;
  • Хорих анги, асрамжийн газруудад эрсдэлийг урьдчилан тооцоолж, бэлэн байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах асуудлуудыг тусгасан байна.


Сэтгэгдэл

PKXNY [202.179.25.181] 2021-04-10 22:25:00

ҮГҮЙ ЭЭ. ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛООД БАЙНА АА. ЖИНХЭНЭ ЭРХ ЗӨРЧИГДСӨН ЗҮЙЛ ДЭЭР АЖИЛЛАХГҮЙ, ГАЙ ГАМШГИЙН ҮЕД ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ХҮМҮҮСИЙН ЁС СУРТАХУУН ХҮМҮҮЖИЛ МЭДЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ ЗӨВЛӨӨД БАЙХ ДАА ЯАХ ВЭ ДЭЭ? ЦОГЦО ХАДГАЛАХ Н.ӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ГЭН ҮҮ? ЯАСАН МУУ ЁРЫН ХАР НОВШНУУД ВЭ? МӨН АЖИЛ ХИЙВЭЭ? ДАЙН БАЙЛДАН, ГАЗАР ХӨДЛӨЛТ ЭНЭ ТЭР БОЛБОЛ БАС ИЙМЭРХҮҮ ЮМ БИЧЭЭД СУУЖ БАЙХ НЬ БАЙНА Ш ДЭЭ?

Зочин [150.129.142.49] 2021-04-10 10:22:52

ХЭҮК гэж хооосн цуурай

Зочин [64.119.24.208] 2021-04-10 04:17:44

Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийж болохгүй. Цогцост задлан хийж болохгүй. Халдварт өвчнөөр нас барсан хүнд задлан хийх нь бүү хэл гар хүрж болохгүй халдвар тарж аймшигтай үр дүн гарна. Эргүү хүний эрхийн комисс амандаа орсон зүйлээ ярих хэрэггүй. Шинжлэх ухааны үндэслэл огт байхгүй эргүү мулгуу заалтаа зогсоо. Монголын ард түмэн халдвараар нас барсан цогцосноос болж ахин халдвар авч нас барах ёсгүй шүү.

зочин [66.181.182.218] 2021-04-09 11:27:21

мөнгө тараахын оронд,үхсэн хүмүүсээ хүний ёсоор оршуулах зардалд төр 1,1их наядыг зарцуул.монголчууд турж үхэхгүй,өвчнөөр үхнэ шүү дээ.300,0мөнгө үгүй монголчууд 30жил амидраад байсан шүү дээ.

Зочин [172.58.143.17] 2021-04-09 22:32:14

Yugaa eliireed baigaa lalar ve


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.