Зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээж байна

Aдмин / Хууль

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үе шаттайгаар бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх ажлыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр 106 зах, худалдааны төвийн удирдлагатай цахимаар хуралдаж, тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, өчигдрөөс хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төв, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвүүдийг үе шаттайгаар нээсэн. Харин маргаашаас буюу тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүдийг нээх юм.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Тус албаны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг “Нийт 89 чиглэлээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үлдсэн байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, куфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлаж, хүргэлтээр болон захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрөхөөр зохицуулсан. Хүнснээс бусад барааны зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх үүргийг УОК-оос өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсний хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга тушаал гаргасан. Улмаар дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлагад УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллаж байна. Тусгай нөхцөл, шаардлага 14 чиглэлээр тавигдсаны нэг нь зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет, супермаркет юм. Тусгай нөхцөл, шаардлагад 20 шалгуур үзүүлэлт бий. Үүнийг хангаж байж, хайпермаркет, зах, худалдааны төвүүд зэрэг дээр дурдсан байгууллагууд үйл ажиллагаа явуулна. Үлдсэн нэрийн барааны жижиг дэлгүүр буюу хүнсний мухлаг, хүнсний дэлгүүрүүд дээрх 20 үзүүлэлтээс 16 үзүүлэлтийн шаардлага хангаж байж үйл ажиллагаа явуулна. Зөвхөн зах, худалдааны төв гэхгүй худалдаа, үйлчилгээ явуулж байгаа бүхий л байгууллагууд УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар баталсан түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг дагаж, мөрдөж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Мөн Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун авсан, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн тухай эрүүл мэндийн байгуулагаас магадлагаа авсан ажилтан, түрээслэгчдийг ажиллуулна. Аппликэйшнээр QR код уншуулан, халдварын эсрэг бүрэн тун авсан эсэх, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй болохыг шалгаж, нэвтрүүлнэ. Хяналтын хэсэг буюу орох хаалганы хэсэгт хяналтын ажилтан ажиллуулна” хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Zocnin [192.82.74.247] 2021-05-10 13:13:43

Nuguu aimar ikh zantai baliar Bgd bsan abgai bn ene bol amid snulam

Pizda [192.82.74.247] 2021-05-10 11:09:56

Ene baliar abgai vheesei ystoi muuhai aasntai

Зочин [202.9.46.2] 2021-05-10 09:39:17

Тэнэг монголчуудаа вакциндаа хамрагдсан ч халдвар намжтал маскаа тогтмол зүүж байх хэрэгтэй.

Зочин [122.201.24.123] 2021-05-10 10:09:10

удирдаж байгаа нь ч тэнэг удирдуулж байгаа нь ч тэнэг. гаднаас удирдагч импортлоё.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.