Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2021.05.12/ Баянзүрх дүүрэг дэх захын хорооллын ерөнхий боловсролын 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн, тус Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, Улсын Их Хуралд Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн Ж.Чинбүрэн нар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын хамт сургуулиудад ажиллаж сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсан юм.

Улсын Их Хурлаас 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу 2022 оны хичээлийн жилээс 1-6 дугаар ангийн сурагчдад сургууль дээр нь үдийн хоол өгдөг болно.

Гишүүд сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдал, эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах болон хүүхдийн хоолны зардлын нормативыг шинэчлэн батлах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, холбогдох тооцоолол зэргийг сургуулиудын захирлууд болон тендерт шалгарч үдийн цай үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан компаниудын захирлуудаас тодруулж, хуулийн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонслоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин нэг хүүхдэд өдрийн 900 төгрөгийн зардлаар тооцон хэрэгжүүлж буй одоогийн үдийн цай үйлчилгээг үдийн хоол болгосноор нэмж шаардагдах зардлыг хэрхэн шийдвэрлэх, сургууль бүрийг яаж өөрийн гэсэн хоол үйлдвэрлэх зориулалтын гал тогоотой болгох, хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх нь ямар чухал болох талаар эцэг эх, нийгмийн хандлагыг өөрчлөх, үдийн цай үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан компаниудад сургуулийн гал тогоо, талбайг түрээслүүлдгийг болиулах, үдийн хоолны зардлаас бизнес эрхлэгчид ашиг гаргаж, хуваалцдагийг зогсоож, зардлыг зуун хувь хүүхдэд зарцуулах зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, шийдвэрлэх талаар ярив.

Улсын Их Хурлын гишүүн, тус Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа барилгын материалын будагны саванд хүүхдийн үдийн цайнд өгөх таргийг тээвэрлэдэг компани илэрч байсан. Сурагчдын үдийн цай, хоолыг ашиг харснаар амжилттай хэрэгжүүлэхгүй хэмээн байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хүүхдүүд дархлаа сайтай, өвчлөлгүй байхад илчлэг, витаминлаг хоол хүнсээр хангах, түүнийг үйлдвэрлэх процесс хамгийн чухал учир хуулийн хэрэгжүүлэх суурийг анхнаас нь зөв тавьж явах талаар хэлэв.

Ажлын хэсэг цаашид хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар санал, дүгнэлт гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

lgojwvqso [180.112.179.106] 2021-06-11 06:34:03

Мэдээ.МН lgojwvqso http://www.g13v866ck0ar7hl22w8r786uniklq462s.org/ [url=http://www.g13v866ck0ar7hl22w8r786uniklq462s.org/]ulgojwvqso[/url] <a href="http://www.g13v866ck0ar7hl22w8r786uniklq462s.org/">algojwvqso</a>

Irgen [150.31.133.242] 2021-05-13 19:33:29

Udiin tsai hutulburuu buur bolison deerdee hed butsalgasan uzemnii shuus hatsan eiven boortsog idsenees ideeguin deer. Haynalt shalgalt irheer hool undaar dailaad l panaaldaad ungurdug gej bga

Zochin [192.82.91.201] 2021-05-13 08:47:17

Үдийн цай хөтөлбөрийг улс харицвал одоогийнхоос чанар муудаж зардал маш их өснө. Хэзээ ч хувь хүмүүс аж ахуй шиг цаг наргүй ажиллаж чадахгүй. Тэрний оронд шаардлага стандартаа сайн мөрдүүлээд хяналт тавиад яварад болно

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.81.113] 2021-05-12 23:30:37

XOOCON.CURGUUL.SHALGAAD.GAJIGTAI.PIZDA.BE.XOSHNOGOO.DOLOOJ.XONXORT.OJIJBAA

Зочин [59.153.114.241] 2021-05-12 22:52:24

үдийн цай нэрээр хүүхдэд хор өгч танил талын бизнесийг өөд татах хэрэг алга

нэгэн багш [59.153.114.241] 2021-05-12 22:51:04

хүүхдийн хоол хүнсний хангамж үйлчилгээний журмын төслийн талаарх саналыг багш нараас авч байна ямар сонин ерөнхий заалттай боловсруулалт муутай журмын төсөл вэ эргэж хараад сайжруулмаар юм санал авах нэр зүүх хэрэггүй шүү санал аваад л бдаг бидний саналыг тусгасан оруулсан юм огт бдаггүй ш дээ ийм бж санал авч бид нарт ажил удах бас санао авсан ажил хийсэн болж оромдох хэрэг бна уу

Зочин [202.126.88.207] 2021-05-12 22:28:02

Ихэнх сургуулиуд зориулалтын гал тогоогүй хоолны өмнө бүх хүүхэд гараа угаах боломжгүй байгаа өнөөгийн нөхцөлд өдрийн хоол өгөх нь арай боломжгүй.Мөн 1-6р ангийн тэр олон хүүхдийг зэрэг хооллох зай талбай сургуулиудад байхгүй.Тэр зардлаараа ЕБСиудын байгалын ухааны хичээлийн лаборторуудыг орчин үеийн техник хэрэгсэл чанартай бодит үзүүлэнгээр хангар нь чухал.Одоо сургуулиуд 1980аад оны үзүүлэн ашиглаж байгаа нь орчин үеийн техник,технилогийн хөгжлөөс хэт хоцрогдож байна.

Зочин [122.201.24.231] 2021-05-12 17:54:19

Удийн цай хотолбороо зогсоогоод сургуулиудад ШУ ны дэвшилтэт технилогоор сургалтын баазыг бий болгох зайлшгуй шаардлагатай айл гэрийн амьдрал руу орж ур хуухдийн хуртэл тор дааж тэжээх буруу хумуу оорсдоо хуухдээ асарч халамжлах тэрний толоо ажиллах боломжийг олгох хэрэгтэй

ЗОЧИН [139.5.216.164] 2021-05-12 17:27:14

Үдийн цай хөтөлбөр ийг улс авбал Төсөвт ачаалад нэмэгдэнэ шүү.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.