Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний урлагийн их театрыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Үндэсний урлагийн их театрыг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсын үндэсний язгуур урлаг, өв соёлыг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх, үндэстний соёлын дархлааг хадгалах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, уран бүтээлчдийн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Үндэсний урлагийн их театрыг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Эрхэм уран бүтээлчид ээ,

Үндэсний урлаг, өв соёлыг тээгчид ээ,

Монгол үндэсний дуу, хөгжим, бүжгийн урлагийг 1945 оноос хойш өнөөдрийг хүртэл орчин цагийнхаа аясаар хөгжүүлэн дэлгэрүүлж, ардын өв соёлыг уламжлан баяжуулж ирсэн хуучнаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу өнөөгийн Үндэсний урлагийн их театрын хамт олныг Сүхбаатарын одонгоор шагнаж байна. Баяр хүргэе!

Үндэсний дуу бүжгийн чуулгын түүх нь угтаа их Юань улс, Хубилай сэцэн хааны үеэс эхтэй юм. “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, “Алтан товч” зэрэг хөлгөн судрууд болон тухайн үеийн аялагчид Марко Поло, Плано Карпини нарын тэмдэглэл зэрэг баримтуудад Хубилай хааны ордонд 600 гаруй хөгжимчинтэй их, бага, цөөхүүл, найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн байсныг маш тодорхой дурдсан нь бий.

Энэ уламжлалыг тээж, Монголын соёл, урлагийг Ази, Африк, Америк, Европ тивийн 50 гаруй улс орнуудад сурталчилж, төрийн ёслол, баяр наадмын үйл ажиллагаанд оролцож, ёслол хүндэтгэлийг илэрхийлж, ард олны бишрэл хүндэтгэлийг хүлээсэн энэ хамт олны хөдөлмөр, бүтээлийг төр өнөөдөр үнэлж байна, үнэлэх ч ёстой юм.

Та бүхэнд баяр хүргэж, уран бүтээлийн арвин амжилтыг ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл ашид бадартугай” гэлээ.


Сэтгэгдэл

Чин сэтгэлийн баяр хүргэе! [202.131.225.53] 2021-06-14 12:01:34

Их театрынханд баяр хүргэе. 1945 оноос хойш их юм бүтээж, ард түмэнд урлагаар үйлчилж, улс орноо дэлхийд сурталчилж байсанд гүнээ талархнам. Цаашдын ажил үйлс тань улам эрчтэй, тархацтай, шинэлэг байх болтугай. Та нар шүү! Өмнөх жилүүдийн Ардын дуу бүжгийн чуулгын зүтгэлтэн, урчууд, ажилтнуудад мөн баяр хүргэе, та нарыгаа дурсаж явдаг шүү.

Зочин [202.126.88.39] 2021-06-13 17:44:01

Монголчууд бүгдээрээ одонтой болчихвол гоё ч юм уу

Зочин [202.126.88.39] 2021-06-13 17:39:49

Улс орондоо ихийг бүтээсэн хүмүүс шагуулалгүйл яахав гэхдээ энэ шагнал чинь одоо арай хэтэрлээ мөд хүүхдийн тоглоом болох цаг ирэх нь хужаад одонгуудыг хийж монголчуудад 250 юуанаар зардаг л гэнэ албан газар орон нутаг гээд шагнагдахгүй юм алга болж жишээлбэл хөдөлмөрийн гавяааны одонт баянгол дүүргийн алтан гадас одонт бат гээл айн солиорол шүү монголчууд солиоролд автжээ

Mongoljingoo [202.179.27.244] 2021-06-12 18:18:03

Baishind bus harin ene hamt olnii uil ajillagaag demjij, ueiin ued mongol ulamjlalaa hadgalj, tugeej, uvluulj yvahiig eruuj ugluu gesen oilgolt torloo. Monuoloo gesen setgel bna.

Зочин [64.119.21.193] 2021-06-12 14:38:13

энэ соц үеийн барилга байшин мэтэд шагнал энээ тэрээ болиоч ээ, онигоо

Иргэн [103.57.92.74] 2021-06-12 12:11:02

Монголчууд бүгд одонгийн өвчтэй боллоо, долоовор хуруундаа сонгуулийн тэмдэгтэй, дээлийнхээ энгэрт төрийн одонтой, орсон гарсанч халуунаа хэмжээстэй, олонтой уулзахын хатуу хориотой ..... айдаа .... гэж дуу гарсан байна

Yu [202.126.90.28] 2021-06-12 04:39:41

Khyatad khyn yy?

Зочин [167.99.169.11] 2021-06-11 18:42:14

mundag

Зочин [88.103.231.157] 2021-06-11 17:18:41

Тугийн дээрх монгол бичиг муухай харагдана. Үсгийн зурдас хэмжээ, гоо сайхны соёлыг мэдэхгүй хүн муухай сүг бичиг бичээд уран бичиг гэж нэрлээд худал шааж байх боллоо.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.