Б.Баатархүү: Хүмүүс цуглуулаад, архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэнэ

Aдмин / Хууль

Туул голын эрэг, амралт зугаалгын газраар хийгдэж буй хяналт шалгалтын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү болон холбогдох мэргэжилтэн өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Худалдааны төвүүд үйлчлүүлэгчийн хоёр дахь тунг хийлгэсэн эсэхийг шалгаж оруулах зэрэг журмыг зөрчсөн асуудалд холбогдох шалгалт хийж байгаа. Бас амралтын газар, баар цэнгээний газруудыг ажиллахыг хориглочихсон байгаа. Гэтэл дүрэм зөрчөөд ажиллаж байгаа зөрчлүүд илэрч байна. НЦУГ-аас өнөөдөр нэлээдгүй байгууллагын эрхийг цуцлах саналын Нийслэлийн Захирагчийн ажлын алба руу хүргүүлсэн.

Цар тахлын үед хүн хоорондын зай бариулж, дэглэм сахиулахын төлөө бүгд хичээж ажиллаж байхад дэглэм зөрчиж, хүмүүс цуглуулаад архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэхээс өөр аргагүй" гэв.

"СЭРҮҮСЭХ ҮЕЭР ИРГЭД ГАЛ ТҮЛЭХДЭЭ ТҮЛШНИЙХЭЭ ШАТАЛТЫГ БҮРЭН ДУУСГАХГҮЙГЭЭР ӨРХӨӨ БҮТЭЭСЭНТЭЙ ХОЛБООТОЙ УГААРЫН ХИЙН ДУУДЛАГА ИРЖ БАЙНА"

ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн н.Билгүүн

“Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх чиглэлээр хяналт шалгалт хийх явцад иргэд гадуур зугаалах, гол ус руу орох тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ үеэрээ гол нь маскгүй, хүүхдүүдээ голын усанд оруулах зэрэг олон эрсдэл үүсгэж байгаа юм.

Мөн бороо орж сэрүүсэх үеэр иргэд гал түлэхдээ түлшнийхээ шаталтыг бүрэн дуусгахгүйгээр өрхөө бүтээсэнтэй холбоотой угаарын хийн дуудлага ирж байгаа тул эрх бүхий байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг мөрдөж ажиллахыг хүсье" гэв.


Сэтгэгдэл

Зочин [172.58.141.77] 2021-06-25 09:36:32

Temtseech hen baig geed bgaan tsagdaa nertei balmad teneguudee

Зочин [66.181.191.187] 2021-06-25 02:48:43

Сонгуулийн бичлэг харсан уу Баатархүү

Зочин [64.119.18.47] 2021-06-24 22:14:33

Arhia zarhaa bolichooch dee tegwel

зочин [64.119.26.92] 2021-06-24 21:52:32

бид нарын наргиж цэнгэхтйг чи муу чацага мэддэггүй юм байхаа харин ч нэг

irgen [202.9.40.38] 2021-06-24 18:29:00

Taniig hundelj yvdag.Odoo bish Songuuli geed buh aimag sumaar gar bariad davhiad bsan Huukdee ert heleh bsan.Negch hun heleegui.songuuli hpishluulah ch sanal heleegui.Iim l don shugelsen NAMCHIN.guud shuu.Odoo uunees hoish yana.Horig taviulsan ch duugarch bdg Tulga maani yvlaa Tsagdaa ijil tentsuu shaardlaga tavi.

Зочин [66.181.161.23] 2021-06-24 17:53:44

Haha tsagdaagyn gazar APU tai temtsdgee bokih heregtei

Зочин [202.9.46.66] 2021-06-24 17:43:05

орк монголчууд иймээ мэдэхгүй бас вакцин засгийн газар хоёрыг буруутгана.

зочин [122.201.19.99] 2021-06-24 17:05:17

Сонгуулиар ингэж тэмцэхгүй яасын худлаа ард иргэддээ ноён царайлаад

Зочин [202.9.46.66] 2021-06-24 17:03:10

Орк монголчууд олуулаа бөөнөөрөө нийлж архидаж шоудаж хэрэг төвөг таричихаад бүх бурууг архи руу чихдэг шигээ оркууд олуулаа бөөнөөрөө нийлж халдварын голомтийг үүсгэчихээд бүх бурууг засгийн газар вакцин хоёр руу чихдэг шдээ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.