Наадмын түрүү аваргууд ард түмнээ допингоор хуурдгийнх нь гор наадам тасрахад хүргэв үү?

Aдмин / Спорт

Цар тахлын нөхцөл байдлаас болж наадам хойшлогдсон. Зуу зуун хүний амиар зуун жилийн ойгоо тэмдэглэнэ гэдэг үнэндээ харгис шийдвэр байв. Наадаж цэнгэхэд зориулсан мөнгөөр амьсгалын аппарат авч,өвчин тахалд нэрвэгдсэн ард иргэдээ аваръя хэмээн жагссан залуусын тэмцэл зөв байсан.Эрх баригч намын нөхөд Ардын хувьсгалын ойг Ардын намын 100 жилийн ойтойгоо хамаатуулж, үндсэндээ намынхаа ойг наадамд нааж өгснөөрөө эцэст нь Монгол Улс наадмаа хийж чадалгүй өнжихөд хүрсэн. Манжийн дарлал мөлжлөгт байхад ч тасраагүй монгол наадам Ардын намын Ерөнхийлөгч Хүрэлсүхийн үед хэрхэн тасрах болсныг бид өмнө нь бичсэн.

Тэгвэл ард түмнээ бус Ардын намаа бодон улайрч зүтгэцгээсэн нөхдийн балгаас гадна монгол наадмын чимэг бөхчүүдийн өөрсдийнх нь буруу байсныг бодох хэрэгтэй. Өнгөрөгч 20 гаруй жилийн хугацаанд бөхчүүдийн нэр хүнд айхавтар өсч, түүний хэрээр ахуй амьдрал нь ч дээшилж, сүүлдээ толгой дээр гарлаа гэдэг шиг ихэнх нь аймаг, сумдын дарга нар нь бөхчүүд болцгоосон. Улсын маань нийслэл хотыг ч өнөөдөр нэг бөх удирдаж байна. Хаана эрх мэдэл, албан тушаал, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал сөхөгдөнө, түүний цаана алдар цолтой бөхчүүдийн нэр ус холбогддог нь жам. Ингэж ир бяр, булчин шөрмөс, бөх тэхийг тэргүүндээ залснаараа монголчууд олон зүйлийг алдсан. Соёл боловсрол, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, хөгжил дэвшлээс ухарсан. Бөхчүүдийн ихэрхэл ноёрхол, бардам дээрэнгүй байдал ард олныг байтугай төрт ёсоо юман чинээ боддоггүйг нь зөвхөн допингоор жишээлж харъя л даа.

Сүүлийн хоёр жилийн наадам үнэндээ юу боллоо.Монгол бөхийн аварга хэмээх дээд цолонд хүрсэн, тэрхүү нэр хүнд өв уламжлал, соёл түүхийг дархлан хамгаалж явах учиртай нөхөд нь допинг хэрэглэж төрт ёсны наадмаа гутаан доромжлохыг бид үзлээ.Хэнтийн Оюунболд гэж залууг түрүүлэхэд Монголын ард түмэн хэрхэн яаж баярлаж байлаа. Шинэ аварга төрлөө гээд хөл хөөр болж, аварга цолны үнэмлэх, медалийг нь төрийн гурван өндөрлөг гурвуулаа зэрэгцэн босч зогсоод ээлжлэн гардуулж байсан. Энэ бол Оюунболд гэж Хүрэлсүхийн нутгийн полдгор залууд өөрт нь биш, харин монгол бөхийн аварга цолонд, монгол бөх хэмээх олон зууны түүхтэй өв соёлынхоо дархлаанд хүндэтгэл үзүүлж буй төрийн их хүндэтгэл байсан.

Гэвч энэхүү хүндэтгэлийг наадмаас ердөө хэдхэн хоногийн дараа допингоор хариулсан. Шинэ аварга, түрүү бөхөөс допинг илэрлээ гээд улс даяараа шуугьсан. Өнөө ард түмний баяр бахдал, хайр хүндэтгэл, төрт ёс маань юу болох уу. Өнгөрсөн жилийн наадмын үзүүр бөх, сүүлийн гурван жил улсын наадмын түрүү үзүүрт шалгарч байгаа хэмээн ард түмний шагшаад буй Батсуурь гэдэг нөхөр бас яав. “Би допинг хэрэглэчихсээн” гэж улайх ч үгүй мэдэгдэж, ард түмнээсээ уучлал гуйсан дүр үзүүлж, би шийтгүүлэхэд бэлэн байна гэдгээ дахин дахин хэлсэн. Батсуурийн намайг шийтгээд өг хэмээн дахин дахин хэлээд байсан нь сайндаа ч биш Оюунболдыг надтай адил шийтгээч ээ, аварга цолыг нь хураагаач ээ гэсэн сануулга байсан юм. Оюунболдын аварга цол хураагдчихвал Батсуурь хууль дүрмээрээ даян аварга болох байв. Идэр залуу аваргууд ийн монгол төрийн наадам, бөхийн ариун дэвжээ, гал голомт, төрт ёсоо гутаан доромжилж, ёс зүйгүй авирлаж аашилж байна.

Наадмын түрүү аваргууд нь допинг хэрэглэн бөхийн дэвжээгээ бузарлахаас гадна Архангайн Пүрэвдагва зэрэг түрүүлэх хэмжээний арслангууд нь бас допингтой болохоор наадамчид хэнийгээ харж баясах хэрэг вэ. Бөхчүүдийн ёс зүйгүй, бүхнийг хуурч мэхлэх гэсэн адгийн арчаагүй, өөдгүй зан нь олон түмний дургүйцлийг төрүүлж, бүр сүүлдээ наадам тасрахад нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Учир нь наадмыг эсэргүүцсэн залуусын дунд “Ер нь наадмын хэрэг байна уу, бөхчүүд нэртэй бүдүүлэг, соёлгүй, танхай балмад юмнууд байдаг. Тэд чинь дандаа авлигачид, бас допингчид, барилдаан гэж зүгээр л жүжиг. Тэдний жүжиглэхийг үзмээргүй байна” гэх хандлага давамгайлж байсан. Нийгэмд ийм хандлага бий болоход олон зүйл нөлөөлсөн. Олимпийн аваргын найз бөхийгөө зодсон дуулиан шуугиан ч нөлөөлсөн.

Өнөөдөр Санжаадамба аваргын дэмжигчид багагүй олон байдаг. Тэгтэл сүүлийн хоёр жилийн наадамд Санжаа аварга үзэгч олны урмыг хугалсан. Наадамчин олны хүссэн барилдааныг гаргаагүй. Хоёр жилийн өмнөх наадамд Гончигдамбыг амлаад унасан нь маапаантай болсон бол түрүү жил бүр тавын даваанд өөрийн дэвжээ буюу “Ажнай” корпорацийн Одбаярт элэг бүсээ тайлсан нь арай дэндсэн. Аварга, арслангууд нэг хэсэг нь допингоор хуурч мэхлээд, нэг хэсэг нь дор даваанд худлаа үнэн нь мэдэгдэхгүй унаад байхаар хэн энэ наадам, бөхийг чинь үзэх юм бэ. Тэр жил том Сүхбат гарьдтай “Өдрийн сонин”-д ярилцлага хийхэд “Батзориг, Одгэрэл, Мягмарсүрэн та хэд одоо барилдаач ээ. Тавын даваанд битгий бууж өгөөд байгаач. Ид барилдах ёстой залуу заанууд ингээд начин төрүүлээд, худлаа унаж өгөөд байхаар монгол төрийн наадам юу болох юм бэ. Амин хувиа биш, ард түмнээ бодооч” гэж ил цагаан шууд хэлж билээ. Түүн шиг залуу аварга, арслангуудыг хараад юу дутлаа гэж таван халтар цаасанд бууж өгч нэр сүрээ бардаг юм бэ дэ гэх харамсал төрдөг.

Бөхийн өргөөг булааж авах гэсэн бөхчүүдийн сувдаг шунахай тэмцлийн дараа Бөхийн өргөөнд бөх үздэг хүнгүй болчихсон байсан. Р.Нямдорж, Д.Данзан нарын физик математикийн шинжлэх ухааны докторууд бөхийн холбоог удирдаж байхад бөхийн нэр хүнд айхавтар өссөнийг хэн хүнгүй хэлдэг. Ямар ч барилдаанд бөхийн өргөө дүүртэл цугладаг байлаа. Дараа нь А.Сүхбат нарын бөхийн тэмцлийн үед юу болсныг бид мэднэ. Ингэж бөхчүүд өөрсдийнхөө нэр сүрийг шавар шавхайтай хутгасан. Улаантан цагаантан гэгчээр “Түр эвлэрэх гэрээ” хүртэл байгуулж мөн их тэнэглэцгээсэн. “Бөхчүүд түр эвлэрэх гэрээ байгууллаа, ямар Сирийн дайн уу” гэж манай сонин бичиж байсан. Эцэстээ энэ бүхний чинь гор гарч наадмын бөхийг залуу хойч үе хамгийн хэрэггүй зүйл, энүүгээр ер нь яах юм, юунд хэрэгтэй юм гэж ойлгоход хүрч байна. Монголчуудын өв соёлын дархлаа болсон монгол бөхийг энэ цаг үеийн бөх тэх нөхдүүд нь ийнхүү өөрсдийн мэдэлгүйгээр мөхөөж байна. Тиймээс миний бие “Наадмын түрүү аваргууд ард түмнээ допингоор хуурдгийнх нь гор наадам тасрахад хүргэв үү” гэж асуугаад байгаа юм. Цаашид бүгд дор бүрнээ хариуцлагатай байж бөхийн дэвжээгээ допинггүй, цэвэр шударга өрсөлдөөний талбар болгохгүй бол энэ байдлаараа бөхчүүд та нөхдийг тоож үзэх хүнгүй болох нь ээ?!


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.170] 2021-07-31 01:19:51

Эрт дээр үед дайн байлдаанд явдаг цэргүүд бөх барилддаг, байлдааны бэлтгэлээ тэгж хийдэг байсан, ер нь тэгээд эх орноо эсвэл эзнээ ч юм уу хамгаалдаг байсан учраас нэр хүндтэй байжээ. Тэгэхээр тэр үеийн цэрэг буюу бөх, одоогийн бөх нэртэй явдаг жорлонгуудын ялгаа маш их болсон. Тийм учраас бөхчүүдийг нээг их хайрлаад хүндлээд баых юм байхгүй, тэр тусмаа улс төрд гаргаад дарга дорго болгох бүр хэрэггүй. Түвшинбаяр УИХ-ын гишүүн болчихвол болох л байсан биз дээ. Гэтэл тэр нь алуурчин. Одоогийн монгол бөхчүүдийг бизнесээ хийж яваа хүмүүс л гэж ойлгож тэгж харьцах хэрэгтэй. Өөр юм байхгүй

Зочин [202.9.40.33] 2021-07-30 21:34:47

Бөхийн холбоо хариуцлага алга. 1. Допингтой холбоотой хэрэгтнүүдээ шууд хас. 2. Хуучин дүрмээрээ бөх барилдуул. Уран монгол бөхиН мэх тасраад удаж байна. Сумо биш шүү дээ. 3. Бөхийн найрааг тас зогсоо. 4. Бөхчүүд гадуур луйвар хүчин зодоон, рэзётэд холбогдвол шууд хамах. Энгэснээр бөх сэргэнэ. Гэхдээ энэ бол үндэсни спорт, спортын тамирчид хөдөлмөрч даруухан бах ёстой. Шууд давраж бүгд УИХ гишүүн болох баталгаа биш. Ард түмэн өв соёлоо хүндлэнээ

Hehe [98.204.176.20] 2021-07-30 15:57:12

Byargui hun doping heregleh bno.oyunbold doping heregleh hereg bhgui hehe.ter ih byaraa yaay gej bylhaj bhad.oor hergeldeg bohchuud bol bdag um bilee

Зочин [59.153.87.174] 2021-07-30 15:29:10

ЯМАРЧ БАЯЛАГ БТЭЭДЭГГҮЙ ШИМЭГЧ ХУВАЛЗНУУД НИЙГМИЙН СЭТГЭХҮЙГ ДЭЭД ЗЭРГЭЭР БУЗАРЛАЖ БАЙГАА ЭНЭ ҮХХЭРИЙН ЯВДАГ ЖОРЛОНГУУДЫГ ТОНИЛГО

Зочин [59.153.87.174] 2021-07-30 15:20:40

бөх нэртэй энэ дээрэмчид хорчин луйварчингуудыг бүгдийг нь устгах нь зөв

иргэн [202.179.25.172] 2021-07-30 14:50:47

Булчин нь ялгарч, чангарсан шөрмөслөг бие хаатай бөхчүүд зүлэг ногоон дэвжээгээ тойрч дэвэн, хүч чадлаараа, мэхээрээ уралдан үнэн бодитой барилддаг бол сайхан спорт шүү. Мөн хурдан морины уралдаан ямар гоё, хиймор сэргээж, сэтгэл догдлуулсан мөчийг бэлгэлдэг билээ. Уг нь үндэсний бахархал, омогшил яалт ч үгүй мөн. Одоо ч үнэндээ хийлсэн гүзээ шиг бөх нэр зүүсэн, худлаа унадаг, эсвэл нутагархсан, өс хонзон санасан өөр юу юу ч болоод байгаа юм доопин хэрэглэсэн энэ тэр гээд бөхийн барилдаан биш хахуул авдаг хэдэн хүний ноцолдоон зодолдоон болдог болоод удаж ч бна, Үзэхээс ч дургүй хүрдэг. Энэ байдлаас иргэд залхаж бна. Хэн ч үгүйсгэхгүй мэдсээр байж ямар 1 арга хэмжээ. ажил зохион байгуулахгүй цаг алдаад байх шиг.

Zochin [202.126.90.103] 2021-07-30 11:05:44

Тийм бишээ энэ 2, энэ жил барилдах боломжгүй болонгуут хойшлуулж байгаа юм аа !!! Увс, Хэнтийнхэн

ttt [192.82.65.248] 2021-07-30 10:32:25

mongol buh gj bulchin shurmus n zangirsan huh erchuud bailaa odoo bol hiilsen shaar met huusun guril met hornii ezed hoolnii savnuud ard tumniig huurdag dopinguud boljee usan jorlonguud

Зочин [202.21.109.59] 2021-07-30 06:26:20

tsoloo huraalga muu 2 pizda

Зочин [103.87.255.28] 2021-07-30 03:36:43

Batsuuri avargiig holroson shuu.

Иргэн [64.119.23.5] 2021-07-30 03:05:42

Авилга, хуурамч цол зэргийн төлөөх Монголчуудын улайрлын нэг үүсвэр нь энэ бөхчүүд гээч бичиг үсэг, боловсрол ч үгүй нөхдүүдийн үйлдэл мөнөөс мөн.

ГҮЗЭЭ [202.21.125.150] 2021-07-30 02:36:18

ЭРГҮЙ АЦНУУД... БӨӨН ХОРЧИД НАЙРААЧИД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД

Зочин [124.158.67.147] 2021-07-30 02:32:42

МАНАЙ БАЯНАА АВАРГЫН НАЙРУУЛСАН БӨХ НЭРТЭЙ ҮНДЭСНИЙ ЖҮЖГИЙГ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ҮЗЭЖ БАЙГААГАА МЭДЭХ ҮҮ?УВСЫН БАРИЛДДАГ Л БОЛ ДОРООС НЬ ИВСЭЭР НАЧИН ХУЦВАЛ АВРАГА Ч ТӨРҮҮЛНЭ.БӨХГҮЙ АЙМГИЙН НАЧИН БОЛ ЗААН, ЗААН БОЛ АВАРГА ГЭСЭН ҮГ. БОР ЗҮРХЭЭРЭЭ АВСАН БОЛОХООР ТЭР.

ЗОЧИН [202.126.88.63] 2021-07-30 01:53:42

БӨХ ГЭЖ ЖҮЖИГ СҮҮЛИЙН 30 ЖИЛД ҮНЭН ДАРАМ ХЭЛБЭРТ ОРЖ ЗОХИОЛЫГ НЬ БИЧИЖ ТОГЛОДОГ ХЭДЭН ЖОРЛОНГУУД МОНГОЛ ӨВ СОЁЛЫГ МӨНГӨНӨӨС ӨГЛӨӨ ДӨӨ

нямаа [66.181.179.185] 2021-07-30 00:59:24

Монгол бөх гэдэг маш их өвийг тээдэг учир энэ мэтийн тэнэг Хужаа нар дэмий битгий өвөд минь худал, бузар юм аа наахгайд бай Монгол өв та нараас илүү хүнд доромжлолыг даваад ирсэн хойшид ч байх болно бүү ойрт өөрийн жимээр Монгол бөх Явах болно.

enh [103.229.122.80] 2021-07-30 00:07:32

Dopin gedeg ymiig Bat-erdene-s garaltai usan bumbug gedeg ner Oyunboldoos garaltai

Зочин [66.181.177.29] 2021-07-29 22:57:11

Улсын наадамд 90 кг-аас доош жинтэй бөхчүүдийг барилдуулдаг болчихвол барилдаан илүү сонирхолтой болох байх. Одоо бол Монгол сумо л үзэж байна.

Зочин [192.82.65.248] 2021-07-30 10:27:56

unen shuu naadmand jingiin hyzgaar togtooeoo

Бөхийн хорхойтон [64.119.22.177] 2021-07-29 18:53:44

Үндэсний бөхөө улам сонирхолтой болгохын тулд шинэ цол нэмэх саналтай байна, нэгдэцгээнэ үү. 4 давсан бөхөд Шонхор, 3 давсан бөхөд Бүргэд, 2 давсанд Хараацай ингэснээр 5-н давааны Начины найр гэх зүйл алга болно. Допингийн асуудал бол байхгүй шүү дээ, манай бөхчүүд хэнэггүй болохоор онгойлгосон ундаа энэ тэр хамаагүй уучихдаг, хэн юу ч хийж болно шүү дээ хорлох гээд. Энэ Монгол бөхчүүдийг элдвээр хэлж байгаа хүмүүсийг илрүүлж Монгол улсын иргэншлийг нь хураах хууль гаргах хэрэгтэй байна. Бид Бөхөө хүндэлж, хөгжүүлж байж л хөгжинө.

Зочин [124.158.66.246] 2021-07-30 14:53:43

1 давбал Болжмор гээл үү хаха.

Иргэн [66.181.161.39] 2021-07-29 17:21:08

Батсуурь допинг хэрэглээгүй зүрхний эм цайнд нь унасан байдаг.

Иргэн [103.57.92.221] 2021-07-29 15:27:43

Хэнтийн гүзээтэй цувдай шиг нөхрийн аврага цолыг нь хураасан уу.Улаан цайм баригдчихаад чавганц царайлсан бузар хог.

Зочин [64.119.27.194] 2021-07-29 13:11:03

Buhuur yadgiin muuhai baabaa. Bydyyleg zawaan umnuud baasan gyzeenyyd

Зочин [150.129.142.145] 2021-07-29 12:01:19

Хуучин бөхөа үзчээд шөнө хагаслаад хөдөөгөө явдаг байж дээ .. одоо ч цагын гарз, цайны барам болсон

Зочин [202.9.47.63] 2021-07-29 09:04:08

Батсуурь нүдэнд хүйтэн эвгүй төрхтэй

Зочин [103.57.92.161] 2021-07-29 07:02:58

batsuuri uhej dald orvol taarna

Зочин [150.129.142.79] 2021-07-29 06:51:28

Батсуурь аврага ч гайхалтай аварга шүү. Хорлосон халхууд цайнд нь зүрхний эм хийсэн

Зочин [202.126.88.138] 2021-07-30 11:14:25

Teriig horloh zavtai bhu malaa

МАЙ ЧИ НОВШИЙН ЭРЛИЙЗ ЭЭ [202.179.15.3] 2021-07-30 01:58:47

ЭРГҮҮ МАЛ ЧИ БАЙНА ДАА ХАЛХ Ч БАЙ ДӨРВӨД Ч БАЙ БҮҮ ХУДАЛ ЧАЛЧ ӨМХИЙ ХЯТАДИЙН ЭРЛИЙЗ

Зочин [203.98.76.176] 2021-07-29 09:52:05

Gaigui bailgui8 maliin daavar uurtuu shahaad l tiim boloo biz

unshigch [202.9.40.236] 2021-07-29 06:46:04

Худал хуурмаг бүхэн нуран унадаг .

Пөөөх! [202.131.225.53] 2021-07-29 06:36:56

Бөх гэдэг чинь пөх буюу "Пөөөх!" болчихсон юм байнадоо.

Зочин [202.126.90.71] 2021-07-29 06:39:45

ОДОО ДОПИНГОД ХОЛБОГДСОН БҮХ БӨХИЙГ ШУУД НАСААР НЬ ХАСЧ БАЙХ ЖУРАМ ГАРГАЯ.УРД НЬ ХОЛБОГДСОН Ч БАС

Z [202.126.88.231] 2021-07-29 06:02:43

Монгол д допингийн анх авчич хэрэглэж, зарж дэлгэрүүлсэн нүгэлтэн бол Х.Баянмөнх юм шүү.10 түрүүний хэдийг нь допингоор авсаныг ч хэлж болно.Өдгөө энхийн цагаан тагтаа болж жүжиглээд дэвийн шуналдаа хөтлөгдөн үндэсний бөхиын холбоог хагаралдууж бөхийн өргөөг зүүдлээд унтаж чадахгүй хөгшин чөтгөр

Зочин [172.58.143.161] 2021-07-29 13:33:27

Tiim uu arai yum aa

Зочин [202.179.15.3] 2021-07-29 05:49:01

МОРЬ БӨХӨӨ ШУДАРГААР ТЭМЦЭЛДҮҮЛЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ НААДАМ ХИЙГЭЭД ЯАХИЙН МАЛТАЙ НЬ БАЯРЛАЖ МАЛГҮЙ НЬ ХӨЛД НЬ ҮРГЭДЭЖ НААДДАГ НААДАМ НААДАМ БИШ ЭЭ ЦОЛ ШАГНАЛ ӨГӨХГҮЙ БОЛ ТЭРИЙГЭЭД ХЭВТЧИХДЭГ ИЙМЭРХҮҮ БӨМБӨГНҮҮДЭЭР ЯАХ Ч БИЛЭЭ ХУУРЧ МЭХЛЭХ ДЭЭ ГАРГУУНД БОЛЧИХСОН ЗАРИМ НЭГ НЬ

Иргэн [202.9.46.129] 2021-07-29 04:07:18

ЗОДГОО ТАЙЛСАН ХӨГШИН АВРАГА АРСЛАНГУУД ЯАГААД НААДМААР БАРИЛДААД БАЙДАГ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ ,НАЙРАА ХИЙХ ГЭЖ , ЗОДГОО ТАЙЛСАН БОЛ ТАЙЛСАН ШИГ ТАЙЛ БИТГИЙ ДАХИЖ БАРИЛД

Хрлдю [192.82.88.167] 2021-07-29 03:56:04

Энэ тэнэгүүдийг харж алтан цагаа үрэх мэдрэлүүд байх уу?

МОЛИГО ОЧИР [192.82.84.43] 2021-07-29 03:47:22

ДОПИНГТОЙ 512 МАХАН БӨМБӨГ, УСАН ГҮЗЭЭНҮҮДИЙН ҮНЭМШИЛ МУУТАЙ ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТЫГ СОНИРХОХ ХҮНГҮЙ БОЛСОН НЬ ХЭНИЙ БУРУУ ВЭ?! ХААНА ХУЛГАЙ, ДЭЭРЭМ, ТОНУУЛ ШАНТААЖ ШАХАА ХЭРҮҮЛ ЗОДООН БОЛНО ТЭНД НЭГ БООВОН ЧИХТЭЙ САЙРАН ХАЦРАЛСАН ХӨЛС ХИР ШИВЭР ҮНЭРТҮҮЛСЭН БӨХ НЭРТЭЙ ХУЛГАЙЧ ТАВАГ ХООЛНЫ ҮНЭЭР БИЕЭ ҮНЭЛЖ ЯВНА. ИЧИХГҮЙ ӨӨРСДИЙГӨӨ СОЁЛЫН ӨВ ТЭЭГЧИД ТӨРСӨН ТЭЛСЭН АМЬТАД ГЭЖ ХӨӨРЦӨГЛӨЖ ШААЦГААНА

Зочин [223.104.63.17] 2021-07-29 03:44:40

Монгол улс маань яагаад хөгжиж чадахгүй байна та нар шиг бодолтой хоосон толгойнууд ихдээд хөгжсөнгүй энэ 2 жил дэлхий нийтээрээ коронатай тэмцээд хүнд байгааг бүгд мэднэ наадам хийгээгүйн эдэнтэй ямар хамаатай юм муулах дуртай бол тэр коронаг муул хараа тэгвэл корона устаж магадгүй бид цөөхүүлээ эвтэй байхдаа хүчтэй байсан одоо гадны хутган үймүүлэгчидийн турхилтанд та нар мэтийн хоосон толгойтнууд өртөөд бие биентэйгээ хагаралдаад байна жаахан ухаантай байцгаа

Ганаа [202.179.2.147] 2021-07-29 03:16:27

Гомо утас өргөдөг банди эрлийзүүд бөх үздэггүй жинхэн эрчүүд л үздэг юм аа

Зочин [66.181.161.25] 2021-07-29 03:15:38

Za surjigneed bail daa ewjindee uusan em n dopind hamragdsaniim mededguil gsn shu de surtei garjih tawiad surjigneed baih ym diilehguidee ter biz ulsad naadamd 3 . 4 tunaj shewgerj bga begjuudiig yaharaa tegj shoglood bdg ym be harinj ednii nas ywjilaa shuu de hamag amjiltiin hoish tataad ene manaljaw aa soliojee behiig bur heruuliin salbar bolgood bn nutag usaar n zaaglaad

Зочин [202.126.88.236] 2021-07-29 03:13:40

7 сарын 11 ны наадмын нээлтийн дараа стадион эзгүйрч хэн ч бөх үздэггүй. Ийм тэмцээн монголд л байна. 12 нд үлдсэн атаманууд удаад байвал хав бариулна. Нөгөөдүүл нь хав барихаа хүлээгээд л нухах таакчигтай. Үнэн хөгийн. Олимпийн жудог харцгаа. Харсан үзсэн нь сэтгэлийн долгионтой, хариад бүтэн жилдээ ярих юмтай. улсын наадмын махан гүзээний цуглуулагаа үзээд суусаар уйджээ нойр ч хүрч, дэмий мөнгө төлөхөө больё дооо

Зочин [59.153.115.121] 2021-07-29 02:34:23

Одоо төр нь энэ бөхчүүдээ цэвэрлэ. Цэргийн өндөр цол зүүсэн ажилдаа очихгүй сул цалин аваад сууж байдаг улс. Хилчин,Алдар,Сүлд,Аврагч гээл спорт хороодод хичнээн бөх бна аа улс орны эдийн засаг хүнд байхад хэдэн хоолны савнууд хурандаа,дэд хурандаа цол зүүсэн явах юм энийг болиулах хэрэгтэй. 25 жил зүтгэж авч чадаагүй цолыг энэ хэдэн бөхөд өгөх нь утгагүй. Аа хариэ олимп,дэлхийн зэрэглэлийн тамирчид эдгээр спорт хороодод байж болно оо. Үндэсний бөх бол хэрэг алга. Мөн төрийн өмчид компаниудад их бна . Энийг засгийн газар онцгой анхаөрч цэгцлэх хэрэгтэй. Их хурлын гишүүд их чихэж байгаа. Говьалтайн нэг гишүүн Хилчинд 1дор 4 бөх шахаж байсныг санах юм

Зочин [172.58.143.161] 2021-07-29 13:37:13

Tiim shuu bohchuudiig sul tsalinjuuldagaa odoo bolih tsag bolsoon

Зочин [203.98.76.176] 2021-07-29 09:55:26

ZUV SHUU

Зочин [202.126.90.45] 2021-07-29 03:31:23

өнгөрсөн намар нэгэн үсчин дээр очоод үсээ засуулж байхад түүний хамтран ажилладаг нэг үсчин хажууд нь ирээд хуучлахдаа хэн нэгэн бөхийн тухай тэрний нөхөр нь бөх учраас Онцгойд ажилладаг гэсэн.Гэхдээ ажилдаа очдоггүй.Ажлынхан нь түүнийг ирээд хэрэггүй.Цалинг чинь сар бүр бүтнээр бодоод оруулчихна.Санаа зоволтгүй.Гурван сардаа л нэг удаа ирж бай" гэсэн гэнээ хэмээн яриж байсан. Бодит байдал дээр ийм л байна. Энэ хүчний байгууллагуудад сул цалин авдаг бөхчүүдийг хөөж явуулах хэрэгтэй.

Зок [64.119.24.78] 2021-07-29 02:25:12

Үзэхээ болиод удаж бна.Юуг нь үзэх вэ дэ

Допинг Н.Басуурь 2 жил хасагдах ёстой. [66.181.184.67] 2021-07-29 02:23:34

Допинг Батсуурь 2 жиь наадам өнжих ёстой. 11 сар ч гэх шиг. Хэнийг доромжлоод бнаа Ацаа!! Зайл!!

Зочин [66.181.161.100] 2021-07-29 14:15:24

400 Төгрөгний допинг Юу байВ дээ мал минь 4төрлөөр шааЧихсан биш

Зочин [103.50.206.44] 2021-07-29 02:16:13

Ямар ч сонирхолгүй юуг нь үзэхэв дээ.

irgen [202.55.188.88] 2021-07-29 02:01:09

vnen chvv morid ene dan erliiz

Ttt [192.82.87.212] 2021-07-29 01:24:52

Ene heden sevstei guzeenuud uls ornoo yaj uud ni tatav? Hamgiin ih shagnal avna. Hamgiin ih arhi uuna gemt hereg hiine, dopingoor ard tumnee huurna. Ter chigt ni haaval taarna

Yu [103.57.95.156] 2021-07-29 03:00:07

Tsoltoi bokhchyyd bygd China giin bayachuudiin khamgaalagch bolood udaj bnadaa! Ed nariig yzvel T1 bolno! Arkhi ikh uuna, avgai nartai yavaldaj biee ynelne, Batsuuri gdg nokhor bol ichikh kheregtei! Aavtaigaa niilj Tsagdaa zodno, doping shaaj ard tymnee khuurna!!!!!

Зочин [59.153.112.210] 2021-07-29 01:59:20

Туйлшрал минь больж үз. Коронаг тараасан хятадыг цэгцлэн хурааж авах ажилд бүү саад хий. Монголын эрэлхэг зоригт аавын хөвгүүдийг бүү доромжил.

Иргэн [192.82.70.63] 2021-07-29 01:20:38

Допинг хэрэглэж, ард түмнээ хуурдаг сэвстэй гүзээнүүдийн барилдах эрхийг бүх насаар нь хасах хэрэгтэй. Мөн цолы хураах нь зөв.

Зочин [202.126.88.162] 2021-07-29 01:18:09

medeej .BUH uzeh yamar ch sonirholgui bolgosondoo

Зочин [66.181.161.23] 2021-07-29 01:08:25

Үнэн шүү монгол бөх үздэг залуу үе байхгүй боллоо.

Зочин [202.126.89.221] 2021-07-29 04:25:59

Допин хэрэглэсэн боход унасан боход цол нохож олгодог буруу. Допин хэрэглэсэн боход олгосон цолыг хурааж, 2 жилээр барилдах эрхийг нь хасах хэрэгтэй

Зочин [202.126.89.221] 2021-07-29 04:21:39

Харцага, начин цолтой бохоос допинг илэрвэл шууд л 2 жилээр эрхийг нь хасна, аварга, арслан цолтой хун допин хэрэглэсэн илэрвэл яаж ч чадахгуй болчихно. Бур 11 сар эрхийг нь хасна ухааны юм яриад байж байх вэ дээ ямар эрх хассан болох вэ дээ

Зочин [202.126.89.221] 2021-07-29 04:16:15

Наадмын 5 - ын даваа унэн сонирхолгуй болсон. Аварга, арслан, заанууд нь бие биенээсээ уралдаж хэвтэцгээгээд л туунийг нь нэвтруулэгч нь мэдээгуй дур эсгээж тэр аваргыг давчихлаа ямар мундаг юм бэ? гэж зарлаад байгаа юм даа. Олимпийн ямар ч тэмцээн мон шударга гое байна даа. Манайхан бас шударга бишээ. Харцага,


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.