Ц.Гарамжав: Тарьсан ногоогоо гудамжинд борлуулж суугаа ногоочноос эх орон эхэлнэ ээ

Aдмин / Нүүр

Үндэсний эрх ашгаа хамгаална гэдэг хоосон цээжээ дэлдэхийн нэр биш. Гаднынхныг харааж ерөөх бүр ч биш. Эх оронч байна гэдэг энгийн зүйлээс эхэлдэг. Наад зах нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээс эхэлдэг юм. Бүр энгийнээр бол эх нутгийнхаа хөрсөнд тарьж, ургуулан түүгээрээ амьжиргаагаа залгуулж яваа эгэл ногоочноос эх орон эхэлдэг.

Гэтэл Монгол хүн эх орондоо өөрийнхөө хөлс хүчээр тарьж ургуулсан ногоогоо борлуулж, үр шимийг нь хүртэж болохгүй. Харин гаднаас оруулж ирсэн ногоог Монголын хаана ч худалдан, ашиг олж болно гэдэг юу гэсэн үг вэ. Дээр нь төрийн оролцоотойгоор “монгол ногоо”-ны бизнесийг хааж бооно гэдэг хэрхэвч байж болшгүй, эвлэршгүй зүйл. Төрийн зүгээс монгол ногоочдоо ингэж шахаж хавчсанаар эцэст нь юунд хүргэхийг том, жижиг гэлтгүй үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хэн бүхэн мэднэ дээ.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс импортоос 90 хувь хамааралтай байдлаа халж, хэрэгцээгээ дотоодоос бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлнэ. Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгоход ихээхэн хувь нэмэртэй. Үүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гээд олон талын оролцоо чухал. Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж мэдэгдсэн.

Гэтэл хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс “монгол ногоо”-гоо зах зээлээс шахаж гаргаснаар гаднынхан л манай хүнсний салбарт ноёлох аюул тохиож мэднэ. Монголын махны зах зээл болон экспортоо гаднынханд алдчихаад байгаа шиг эмгэнэлт явдал давтагдана. Уг нь монгол махаа монголчууд өөрсдөө боловсруулан, гадаад руу гаргаж, дэлхийн зах зээлээс доллар олох ёстой. Төр өнгөрсөн хугацаанд махны бизнесээ хамгаалж чадаагүй алдааны улмаас өнөөдөр монголчуудын ажлын байрыг булаалгачихсан.

Улс орны Үндэсний аюулгүй байдал хүнсний хангамж, эдийн засгийн тогтвортой байдалтайгаа шууд уялдаатай байдаг амин сүнс гэж болно. Эгэл жирийн ногоочид өөрсдөдөө ажлын байр бүрдүүлж, иргэдээ аюулгүй, эрүүл хүнсээр хангаж байгаа нь энэ дархлааг бий болж буй хэлбэр юм аа.

Харин тэдний худалдааг хааж боох бус бизнес эрхлэх орчныг нь бүрдүүлэх үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь цэрэг, цагдаагийнхны гаргаж байгаа авираас харагдаж байна аа. Монголын төр улс үндэснийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг бол үүнтэй хэрхэвч эвлэрч болохгүй.
Эрх мэдэлтнүүд дотоодын ногоочдоосоо сөөм газар харамлаж байгаа нь хот, дүүргийн үйлчилгээний хэлтсүүд тэдний ногооноос элдэв татвар, хураамж авах гэсэн башир арга байсаар ирсэн. Үүнийгээ төрийн барин зохицуулалт гэж нэрлээд байгаа.

Гэтэл хил гаалиар орж байгаа хүнсний ногоог хурдан муудах нэрийдлээр жагсаалтын нэгдүгээрт нэвтрүүлдэг. Монгол төрийн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлогын хөрсөн дээрх бодит хэрэгжилт ийм байгаа.

Ногоочид, тариаланчид халуунд халж, хөдөө хөхрөхдөө хэнээс ч халамж гуйгаагүй. Өдрийн нар, зуны дулаантай уралдан хөдөлмөрлөж яваа хүмүүс. Дахин хэлье, тэд бол хэнээс ч, юу ч гуйлгүй эх орондоо хөлөлмөрлөж яваа. Хүний хөдөлмөрийг хөлсөө дуслуулж үзсэн хүмүүс л үнэлдэг.


Сэтгэгдэл

Зочин [66.181.169.70] 2021-10-26 08:11:37

эх орны үйлдвэр гэж юм ер нь бна уу, хил хаагдахад л бүх юмны хомсдол үүсч ховордсоны хэрээр үнэ нэмэх монголчууд эх оронч элгэн садансагуу, үйлдвэрээ явуулий гэхээр түүхий эд нь хятадын хараат болчихсон, худлаа шааж талбай дээр очиж төр засагаа муулж хэвтэж шантааж хийж байхаар нэг ч гэсэн үйлдвэр эрхлээч

bataa [122.201.23.162] 2021-10-26 04:38:30

demjij baina,Tur maani 1 l sanaand hurehgui l baigaa ymdaa,jil bur l yrih ym,, dund shatandaa ochood zamharaad bna uu? Ulaan said metiin huviin ashig sonirholoo #1 tavidag humuus

Altantuya [83.185.80.148] 2021-10-24 17:48:18

Mongold urguulsan nogoogoo mongoliinhoo naana ch zarj borluulj boloh nohtsoliig burduulj ogood nogoochdoos tsewer orchind zohih une hanshaar zarahiig anhaaruulaad ariun tsagaan hodolmoriig n demjij uramshuulah heregtei

mongol nogoo ch saihan ldaa [150.129.142.65] 2021-10-24 14:44:11

mongol nogoochid ch mundag l daa . dund ni change gej shavruud bnaa.. boroo oroh ni baitcaagaa nemeh uu geed l jishimch gui yariad zogsoj baidag yum bna lee.. ter darhanii darga shig 11 sar hurtel mongol nogoogoo durtai gazraa zarj bolno. geed zahiramj gargasan ni avuushtai l sanaa bna lee

Зочин [202.9.40.190] 2021-10-24 05:08:45

Баярлалаа. Зөв асуудал хөнджээ. Монголчуудын олонх ядуу учраас эх орныхоо эко бүтээгдэхүүнийг худалдан авч чадахгүй, гадны хямдхан хортой хүнсрүү тэмүүлж байна.

Зочин [59.153.113.70] 2021-10-24 04:10:17

Ногоогоо дамлаж байгаа сдагаас эх орон эхэллээ юу?

Зочин [122.201.24.251] 2021-10-24 07:07:21

яг үнэн хаа байсан хятадаас ирсэн ногоо монгол ногооноос үнэтэй байдаг нь их сонин хятадаас ирж баыгаа нь тээврийн зардал энэ тэр гээд яааж ч бодсон монгол ногооноос үнэтэйл тусмаар байх шиг гэтэл хилийн цаанаас ирсэн нь монголоос хямд байгаа нь эх оронч мөн юм боловуудаа

Зочин [103.57.94.226] 2021-10-24 01:51:48

Дэмжих гэхээр үнэ гэж жигтэйхэн үнэтэй.

Зочин [103.80.210.18] 2021-10-24 15:38:58

харин хятадууд бол монгол ногоог маш их авдаг .өөрсдийнхөө хятад ногоог авдаггүй юм ургуулах арга нь хэт их синтезлэгдсэнийг дэлхий мэддэг болсон доо


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.