Н.Уртнасан: Аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээлээ

Aдмин / Нүүр

Цар тахлын улмаас хоёр жил орчмын хугацаанд тэг зогсолт хийсэн аялал жуулчлалын салбарынхан өнөөдөр чуулж байна. Тэд уналтад орсон сэргээх, эдийн засгаа хөгжүүлэх шийдлийг эрэлхийлэн, асуудлыг тал бүрээс нь хэлэлцэхээр “Tourism forum Mongolia 2021” арга хэмжээг зохион байгуулж байгаа нь энэ юм.

“Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги” уриан дор болж байгаа уг форумаар

  • Ковидын үеийн болон дараах марктинг, гадаад сурталчилгаа
  • Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд
  • Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт гэсэн гурван сэдвийн хүрээнд итгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

МҮХАҮТ-д болж байгаа дээрх чуулганыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан үг хэллээ. Тэрбээр НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга форумд оролцогчдод зориулан цахим мэндчилгээ илгээснийг тодотгоод “Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас Монгол Улс өмнө нь таамаглаж байгаагүй хүнд сорилттой тулгарч, хүн амын эрүүл мэндийн төдийгүй эдийн засгийн багагүй бэрхшээл учирч, түүнийг даван туулах арга замыг эрэлхийлэн бид ажиллаж байна.

Энэхүү цар тахлын улмаас хамгийн их эрсдэлд орж, хохирол амсаж байгаа салбар бол аялал жуулчлал. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1600 орчим аж ахуйн нэгж эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, чадвартай мэргэшсэн боловсон хүчнимй нөөцөө хэрхэн хадгалж үлдэх вэ зэрэг асуудал бидний өмнө тулгарч байна.

Цар тахлын нөхцөл байдал бидний өдөр тутмын амьдралын хэв маяг төдийгүй нийгмийн харилцаа, бизнесийн хэмнэлд нөлөөлж байна. Цаашид дэлхий нийтэд энэхүү шинэ энгийн байдалд дасан зохицож, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх арга замуудыг тодорхойлж, хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн улс орнуудын 50 гаруй хувь нь тодорхой хязгаарлалт дагаж мөрдөх дүрэм журмын дагуу олон улсын хилээ нээж, зорчигч, жуулчдын урсгалаа сэргээж байгааг хэвлэл мэдээлэл, дэлхийн чиг хандлагаас харж байна.

Улс орон бүр салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын мэргэжлийн байгууллагууд, төр хувийн хэвшил болон бүхий л оролцогч талуудын төлөөллийн хамтаар ковидын дараа аялал жуулчлалыг сэргээх стратеги боловсруулахад голлон анхаарлаа хандуулж байна.

Аялал жуулчлалын салбарыг түргэн хугацаанд сэргээж, хэвийн нөхцөлд оруулахад бид олон асуудлаас сургамж авч, дүн шинжилгээ хийж, цаг үеийн нөхцөл байдлыг зөв мэдэрч, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, орон нутгийн иргэд, нийгмийн зорилтот бүлгүүдийнхээ оролцоог хангасан, соёлын өвийн хамгааллыг бэхжүүлсэн, инноваци, цахим технилогийн дэвшлийг нэвтрүүлсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

БОАЖЯ, МҮХАҮТ, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги” уриан дор салбар дундын болон төр, хувийн хэвшлийн нэгдмэл зорилго, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалыг сэргээж байгаа арга туршлага, сүүлийн үеийн арга зүйг хуваалцаж, гарц шийдлийг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байна.

Гадаадын жуулчдын урсгал сэргэх хүртэл бид цаашид юу хийх вэ.

Дотооддоо үйлчилгээний чанар, стандартаа сайжруулж, олон улсын зарим стандартыг нутагшуулах, хот, хөдөөгийн үйлчилгээний чанарын ялгааг багасгах, хүний нөөцийг хөгжүүлэх асуудлыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цаашид бид агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, олон улсын нислэгийн суудал, чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх, нисэх буудлуудыг олон улсын 4С, 4D ангилалын нисэх буудал болгон өргөжүүлэх ажлуудыг Зам тээврийн хөгжлийн яам, холбогдох авиа компаниудтай хамтран шат дараатай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Байгалийн унаган төрхөө хадгалсан өргөн уудам нутаг, нүүдэлчдийн байгальд ээлтэй соёл, ахуй маань дэлхийн жуулчдыг татах хүрээнд марктинг болгох давуу тал байна гэж үзэж байна. Монгол орны унаган байгаль, нүүдэлчин ахуй соёл, уламжлал агуу түүхийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд таниулах чиглэлээр сурталчилгаа, марктингийн ажлыг эрчимжүүлэх нь цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай амин асуудлуудын нэг болоод байна.

Гадаад сурталчилгаа, марктингийн уламжлалт хэв маяг өөрчлөгдөж цахим сурталчилгаа, дижитал үзэсгэлэн, зорилтот марктинг, нийгмийн сүлжээ, гар утасны апплакейшн бий болж ашиглах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна.

Форумын үр дүнд та бүгдийн гаргасан санал санаачилга, зөвлөмж, шийдвэрүүдийг холбогдох байгууллагуудтайгаа хамтран төлөвлөж, хэрэгжүүлэх аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах юм.

Цар тахлын дараа аялал жуулчлалын урсгалыг нь зөв хэмжээнд сэргээж, олон улсын болон бүс нутгийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, 1 сая жуулчин хүлээн авах зорилтоо хангахад төр, хувийн хэвшлийн нэгдмэо зорилго, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа өнөө цагт нэн чухал болоод байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.157] 2021-10-26 22:12:44

Дотоодын жуулчны баазуудын ихэнх нь гэр буудал нүхэн жорлонтой байдаг ичмээр юм.

иргэн [192.82.89.104] 2021-10-26 09:52:20

3 их наяд алдагдал хзлээлээ ....Тэгээд үүгээрээ юу хэлэх гээд байна МАН н хариуцлагагүйгээс Монгол орон сүйрч байгаа

Иргэн [192.82.75.128] 2021-10-26 08:53:33

Байгаль хамгаалах сайдад ковид-19 их тус хүргэж байгаа шүү. Аливаа юм хоёр талтай.

gg [64.119.16.200] 2021-10-26 08:45:41

Ter bidend yamar hamaa bainaa, Mongo oluul nadaa neg zoos ogoh bish


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.