"Өнгөрсөн арваннэгдүгээр сартай харьцуулахад PM2.5, PM10 тоосонцор 10-20 хувиар өссөн" гэв

Aдмин / Нүүр

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Сүүлийн үед галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн үү гэсэн асуулт гарсан. 2018 оноос өмнө буюу сайжруулсан түлш түлэхээс өмнө PM 2.5 тоосонцор 256 микро грамм байсан бол PM 10 нь 279 микро грамм, хүхэр 89 микро грамм байсан.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сартай харьцуулахад PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн. Түр оршин суугч буюу хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна. Түр оршин суудаг 20 мянган өрх байдаг ба сайжруулсан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдсэн. Мөн жил бүр автомашины тоо нэмэгдэж байна.

Өнгөрсөн жилийн хөл хорионы үеэр авто тээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчоогүй үед агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан" гэв.

Иргэд "O2" аппликейшнаар агаарын чанарын индексийг харах боломжтой.


Сэтгэгдэл

зочин [192.82.84.234] 2021-12-06 23:49:50

Ард иргэд рүү дайраад, тэдэн рүү буруугаа чихээд байхаар төр засагт хандан "тоосонцор ба хүхэрлэг хийн агууламжийг хэрхэн бууруулах арга зам"-аа хэлээсэй дээ. Уг нь ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй биз дээ? Ийм орчныг төр засаг бүрдүүлж, танай алба хянах үүрэгтэй юу? Бусдаас буруугаа хайх биш өөрсдөөсөө хайж баймаар юм аа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.