Эрдэнэт хотод “Их сургуулийн цогцолбор” байгуулахад БШУЯ, “Эрдэнэт” үйлдвэр хамтран ажиллана
Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг БШУЯ, “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болж 4 жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.
"Эрдэнэт" сургууль нь "Эрдэнэт" үйлдвэрт ажиллах хүч бэлтгэх суурь болдог байна. Төгсөгчид 3.2-оос дээш голч дүнтэйт бол үйлдвэрт шууд ажилтан болдог байна.
Улсын хэмжээнд Хүдрийн металлургийн хөтөлбөр ганцхан байдаг нь энэ сургуулийнх юм. Цаашид ШУТИС-тай харилцан зөвшилцөж 3 хөтөлбөрийг 100 хувь өөрийнхөө сургуульд нутагшуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, тухайн гурван хөтөлбөрөөр цаашид ШУТИС мэргэжилтэн бэлтгэхгүй гэсэн үг юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөлт хийх,
- Шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвлөх,
- Багш ажилтны нийгмийн баталгааг хангах,
- Оюутнуудад дэмжлэг үзүүлэх
- Эрхзүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг зорилтуудыг тусгасан байна.
Сэтгэгдэл
Зочин [103.229.123.19] 2022-01-25 03:50:05
Сайддаа гэхгүй яагаа вэ
зрчин [203.91.115.56] 2022-01-23 03:42:42
Сайдад талархаж бна. Хурдтай даацтай судалгаатай тууштай ажиллаж бгаа Танд талархаж бас дэмжиж бна.
Зочин [103.212.118.228] 2022-01-22 09:23:44
Эрдэнэт ард түмэний өмч хэн дуртай н зооглох юм саалын үнээгээ сайн саах юм
Зочин [202.126.88.160] 2022-01-22 09:03:11
За ер нь танил технологи байна. Урьд нь иймэрхүү зүйл гарч л байсан ккккк.
Зочин [202.21.109.92] 2022-01-22 07:39:11
Маш зөв байна