Р.Эрдоган Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Aдмин / Гадаад мэдээ

Туркийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн ялагчаар тус улсын одоогийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган тодорсныг Сонгуулийн дээд зөвлөлийн /СЕХ/ дарга Ахмет Йенер зарлалаа. Түүний мэдэгдсэнээр, саналын хуудасны 99.43 хувийг тоолсны дараах байдлаар Режеп Тайип Эрдоган 52.14 хувийн санал, Кемаль Кылычдароглу 47.86 хувийн санал авчээ. “Одоогийн төрийн тэргүүний төлөө 27 сая 513 мянга 587 сонгогч саналаа өгсөн бол 25 сая 260 мянга 210 сонгогч Кылычдароглуг дэмжсэн байна. Саналын зөрүү хоёр сая 253 мянга 478 болсон” гэж СЕХ-ны дарга хэллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.