Нефтийн экспорт буурчээ

Aдмин / Эдийн засаг

Манай улс өнгөрсөн онд дэлхийн 80 улсад бараа экспортолжээ. Үүний дийлэнхийг буюу 91.3 хувийг Хятад улс эзэлж байгаа бол Швейцар 4.7 хувь, АНУ 1.1 хувийг тус тус эзэлж байгаа юм. Гаалийн мэдээллээр, эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн онд 624.2 сая ам.доллар буюу 4.7 хувиар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоосны экспорт 150.5 сая ам.доллараар буюу 19.7 хувиар дахин тус тус өсчээ. Харин боловсруулаагүй нефтийн экспорт буурсан байна. Тодруулбал, 2024 оны 12 сарын байдлаар боловсруулаагүй нефтийн экспорт 4074.1 мянган баррель буюу 322.1 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 656.3 мянган баррелиар, үнийн дүнгээр 42.6 сая ам.доллараар тус тус буурсан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.