Шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр “Rise” нээлтээ хийлээ

Aдмин / Эдийн засаг

Жил жилийн хамгийн завгүй үе нь магад 9-р сар байх. Эрдмийн мөр хөөн их, дээд сургуульд элссэн залуус газар газраас Улаанбаатар хотод цуглардаг. Дассан сурсан сурагчийн ширээнээс холдож, их хотод хөл тавьж буй хэн бүхний хувьд оюутны амьдрал сонин содон басхүү эргэлзээ, асуултаар дүүрэн, дасан зохицоход амаргүй байдаг шүү дээ.

ХААН Банк сангаас нэгдүгээр курсийн оюутнуудад зориулан шинэ орчинд хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, их хотын соёлд суралцах, амжилттай суралцах арга барилд сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор RISE хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтэн жилийн турш олон сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан арга хэмжээ зохион байгуулдаг билээ.