“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт боллоо

Aдмин / Орон нутаг

Төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болов. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлчүүддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн.

Хотын дарга Х.Нямбаатар “Улиран одож буй 2025 оноо үдэж, 2026 оноо угтахаар нийслэлийнхээ төв талбайд хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2026 он нийслэлчүүд бид бүхний хувьд Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг улам нэмж, хөгжиж дэвшсэн бүтээлч он жил байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр төв талбай дээр нийслэлийнхээ иргэдийг хүндэтгэн хүрэлцэн ирсэн Монгол Улсын бахархлууд та бүхэндээ нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа. 2026 ондоо хүн бүхний ажил үйлс дээшлэн дэвшиж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.