Тавдугаар сард хүнсний үнэ 6.6 хувиар өсжээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний таван сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцуулж байна.

2024 оны 5-р сард инфляц 5.7 хувь гарсны 2.0 нэгж буюу 34.7 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Инфляцад импортын барааны үнэ 34.8 хувиар нөлөөлж байна.

2024 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Хүнсний барааны бүлгийн үнэ 6.6 хувиар
  • Хүнсний бус барааны үнэ 5.3 хувиар
  • Барааны бүлгийн үнэ 5.5 хувиар
  • Үйлчилгээний үнэ 6.5 хувиар тус тус өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл 2024 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.0 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Экспорт 2024 оны эхний 5 сард 6.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 74.9 сая ам.доллараар буюу 1.2 хувиар өссөн байна.
Импорт 4.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 932.5 сая ам.доллараар буюу 26.9 хувиар өссөн байна.

  • Нефтийн бүтээгдэхүүн 20.7%
  • Машин тоног төхөөрөмж 21.1
  • Тээврийн хэрэгсэл эд анги 11.7
  • Үндсэн төмөрлөг 8.2
  • Суудлын автомашин 8.8 хувиар өссөн байна.

Мөнгөний нийлүүлэлт 2024 оны эхний 5 сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 39.1 их наяд төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.6 их наяд төгрөгөөр буюу 28.1 хувиар өссөн байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр буюу 35.1 хувиар, төгрөгийн харилцах 1.8 их наяд буюу 25.9 хувиар өссөн нь гол нөлөөллүүдийг үзүүлсэн.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.2 их наяд төгрөг болж өмнөх сараас 8 хувь, өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 5-р сарын эцэст 31.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.9 их наяд төгрөгөөр буюу 28 хувиар өссөн байна. Зээлийн өрийн үлдэгдлийн өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 38.1 хувиар буюу 5.1 их наяд төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлсэн.

Чанаргүй зээл 2.0 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 296.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого тусламжийн хэмжээ 2024 оны эхний 5 сард 12.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Өмнөх оны мөн үеэс 3,8 их наяд төгрөгөөр буюу 42,1 хувиар өссөн байна.

Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 12.1 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 42.0 хувиар, Нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 10.0 их наяд төгрөгт хүрч, 41.3 хувиар тус тус нэмэгдэж тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.

Төсвийн орлого өмнөх оноос өсөхөд

  • ОАТ 1.6 их наяд төгрөг
  • НӨАТ 533 тэрбум төгрөг
  • АМНАТ 377
  • НДШ-ийн орлого 301.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлох нөлөөг үзүүлэв.

Нийт тэнцвэржүүлсэн орлогод

  • Орлогын албан татвар 32 хувь
  • НӨАТ 19 хувь
  • НДШ 14 хувь
  • Бусад татвар, төлбөр, хураамж 26 хувийг тус тус эзэлж байна.

Улсын төсвийн зарлагын мэдээлэл
Улсын нэгдсэн төсвийн зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 5 сард 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 41.3 хувь буюу 2.9 их наяд төгрөгөөр өссөн. Үүнд бараа үйлчилгээний зардал 1.7 их наяд төгрөгөөр, хөрөнгийн зардал 526 тэрбум төгрөг, урсгал шилжүүлэг 399 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт зардалд урсгал шилжүүлэг 42 хувь, бараа ажил үйлчилгээний зардал 33 хувь, хөрөнгийн зардал 15 хувийг тус тус эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын мэдээлэл
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөг буюу 15.9 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын өсөлтөд уул уурхайн салбарын олборлолт 18.1 хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл 10.7 хувиар өссөн нь гол нөлөөлөл үзүүлсэн.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж ӨОМҮ-ээс 1.4 их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 37.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Бүтээгдэхүүнээр авч үзвэл:

  • зэсийн баяжмал,
  • хүрэн нүүрс
  • чулуун нүүрс
  • төмрийн хүдэр
  • мөнгөний баяжмал
  • баяжуулсан нүүрс
  • цайрын баяжмал
  • хайлуур жоншны баяжмал
  • төмрийн хүдрийн баяжмалын биет хэмжээ ӨОМҮ-с 5.2 хувиас 1 дахин өссөн.

Харин цэвэршүүлээгүй алт, газрын тосны үйлдвэрлэл 11.3-11.7 хувиар буурсан байна.

Боловсруулах салбарын үйлдвэрлэл 246.5 тэрбум төгрөг буюу 10.7 хувиар өссөн. Үүнд ундаа үйлдвэрлэл 194.8 тэрбум төгрөгөөр буюу 49.6 хувиар, химийн бодис болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 45.2 тэрбум буюу 61.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Бүтээгдэхүүнээр авч үзвэл:

шингэн сүү, металл бэлдэц, ноолууран сүлжмэл эдлэл, цемент, нүүрсэн шахмал түлш, шохой, ус ундаа шүүс, самнасан ноолуур, цагаан архи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээний хувьд 1.5-80.2 хувиар өсөж, цэвэр спирт, гурил, катодын зэс, янжуур тамхи, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.8-31.7 хувиар буурсан байна.

Газар тариалангийн мэдээлэл
Улсын хэмжээнд 318.6 мянган га талбайд тариалалт хийсэн нь ӨОМҮ-с 15.8 хувиар буурсан байна. Үүнээс

  • Үр тариа 236.1 мянган га
  • Техникийн ургамал 52.9 мянган га
  • Таримал тэжээлийн ургамал 10.0 мянган га
  • Төмс 8.3 мянган га
  • Хүнсний ногоо 7.2 мянган га-д тариалалт хийсэн байна. Нийт тариалсан талбай ӨОМҮ-тэй харьцуулахад 15.8 хувиар буурсан байна.

Мал аж ахуйн салбарын мэдээлэл
Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 7.9 сая болж ӨОМҮ-с 2.2 дахин өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр авч үзвэл

  • хонь 4.3 са
  • ямаа 2.5 сая
  • үхэр 689 мянга
  • адуу 446.4 мянга
  • тэмээ 5.2 мянган толгойгоор хорогдсон байна. Аймгуудаар авч үзвэл

Аймгуудаар авч үзвэл:

  • Сүхбаатар аймагт 1.8 сая мал
  • Хэнтий аймагт 1 сая толгой мал
  • Архангай аймагт 950.3 мянган толгой
  • Төв аймагт 692,8 мянга
  • Дорноговь аймагт 597,2 мянга тус тус хорогдсон. Дээрх 5 аймгийн хорогдол улсын хэмжээний нийт том малын хорогдлын 63.6 хувийг эзэлж байна.

Мал төллөлтийн хувьд улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.0 сая хээлтэгч малын 15.5 сая буюу 51.8 хувь нь төллөсөн байна. Гарсан төлийн 90.9 хувь буюу 14.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 3.2 саяар буурсан байна.

Нийгмийн салбар
2024 оны 5 дугаар сард амаржсан эхийн тоо 5 мянга болж ӨОМҮ-ээс 580-аар, амьд төрсөн хүүхдийн тоо 5 мянга болж 582-оор буюу 10.4 хувиар буурсан байна.
Халдвар өвчнөөр өвчлөгсөд 16.9 хувь болж ӨОМҮ-с 18.7 хувиар буурсан байна. Халдварт өвчний төрлөөр авч үзвэл

  • гар хөл амны өвчнөөр өвчлөгсөд ӨОМҮ-с 40.5 хувиар
  • вируст гепатитаар өвчлөгсөд 28.2 хувиар буурсан бол цусан суулгаар өвчлөгсөд 40.1 хувиар өссөн байна.

2024 оны эхний 5 сард ЭМД-ын сангийн орлого 794.6 тэрбум төгрөг болж, ӨОМҮ-с 160.8 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар, зарлага 874.5 тэрбум төгрөг болж ӨОМҮ-с 203.2 тэрбум төгрөг буюу 30.3 хувиар тус тус өссөн байна.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид 2024 оны эхний 5 сард давхардалгүй дүнгээр 3.1 сая болсон байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний 5 сард 2232.7 тэрбум төгрөг болж, ӨОМҮ-с 691.3 тэрбум төгрөгөөр, зарлага 2012.4 тэрбум төгрөг болж, 501.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 503.2 мянга болж, ӨОМҮ-с 16.3 мянган хүн буюу 3.3 хувиар өсжээ. Үүнээс өндөр насны тэтгэвэр авагчид 394,2 мянга болж 4 хувиар, цэргийн тэтгэвэр авагчид 21.7 мянга болж 3.1 хувиар өссөн нь гол нөлөөлөл үзүүлсэн байна.

Нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдагчид 2024 оны эхний 5 сард 2.4 сая болж, ӨОМҮ-с 162.6 мянган хүн буюу 7.3 хувиар өссөн байна. Нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдагчдын 54.7 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж хамрагдагчид эзэлж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд 2024 оны эхний 5 сард нийт 951.4 тэрбум төгрөг олгожээ. Үүнээс 639.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулсан байна.

Гэмт хэрэг
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 оны 5 дугаар сард 4398 болж, ӨОМҮ-с 490 буюу 12.5 хувиар өсөхөд

  • өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 190-ээр
  • хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 184-өөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 259.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 68.2 тэрбум төгрөг болж, ӨОМҮ-с учирсан хохирол 97.4 тэрбум төгрөг буюу 59.9 хувиар, нөхөн төлүүлсөн хохирол 0.3 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар тус тус өссөн байна.

Хохирсон хүний статистик нь 17.1 мянга болж ӨОМҮ-с 624-өөр өсөхөд /3.8 хувиар өссөн/ 40-49 насныхан 365
8-17 насныхан 294 -ээр өссөн нь голлон нөлөөлжээ.

Авлигатай тэмцэх газарт 298 авлигын гэмт хэрэг бүртгэгдэж, ӨОМҮ-с 31-ээр /11.6 хувь/ өсөхөд

  • эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 36-аар,
  • төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 3-аар өссөн нь голлон нөлөөлжээ.


Сэтгэгдэл

Уншигч [59.153.115.15] 2024-06-17 19:17:30

Худалдаачид наймаачид дуртай үнээрээ худалдаа хийсээр удаж байна. Татвар төлөх болохоор ашиггүй гэж худлаа хэлдэг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.