Дэлхийг алсаас тандан судлах бүлэг хиймэл дагуулыг тойрог замд гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийг алсаас тандан судлах "Яогань-43" хэмээх ээлжит бүлэг хиймэл дагуулыг Хятад улс өнөөдөр хөөргөжээ.

Хиймэл дагуулуудыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын хөлгийн буудлаас “Long March-4B” ("Чанчжэн-4-би") зөөгч пуужингаар орон нутгийн цагаар 09:22 цагт хөөргөсөн байна. Энэхүү ангиллын хиймэл дагуулууд нь шинжлэх ухааны туршилт явуулах, газрын нөөцийг судлах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн явцыг үнэлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үр дагаврыг бууруулах зориулалттай ажээ.

Хиймэл дагуулуудыг хөөргөх явцад мөн дэлхийн нам тойрог замд хиймэл дагуулын сүлжээ байгуулахад ашиглах шинэ технологийг туршжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.186] 2024-09-11 00:08:53

Цагаа олсон зөв ажиллагаа хийсэн байна БРИКС-ын бүх орнууд бахархалтай дэмжих болно


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.