"Өөрийгөө бурхан гэж үздэг, шизофрени өвчтэй нэг хүнээс болж дэлхийн хүмүүсийн тал хувь нь зовж байна"
Украины Дээд Радын депутат Артем Дмитрук “Оросын байгалийн хийн транзитийг зогсоох шийдвэр гаргасан нь олон оронд ноцтой асуудал авчирлаа” гэж өөрийн Telegram сувгаар дамжуулан Владимир Зеленскийг буруутгажээ.
Тэрбээр “Өөрийгөө бурхан гэж үздэг, шизофрени өвчтэй нэг хүнээс болж дэлхийн тал хувь нь зовж байна" гэж бичсэн байна.
Өмнөх өдөр нь Унгарын “Мажар Немзет” сонинд “Зеленский Оросын хийг дамжуулахаас татгалзаж, Украины байдлыг улам дордууллаа” гэж бичжээ.
Крымын бүс нутгаас сонгогдсон Төрийн Думын депутат, Аюулгүй байдлын хорооны гишүүн Михаил Шеремет энэ долоо хоногт “Оросын хийн транзитийг зогсоох Киевийн дэглэмийн шийдвэр Европын холбооны орнуудыг цочирдуулж, араас нь хутгаллаа” гэж хэлсэн байна.
ОХУ-ын "Газпром" болон Украины "Нафтогаз" хооронд байгалийн хийг Украины нутаг дэвсгэрээр тээвэрлэх гэрээг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд үзэглэж, таван жилийн дараа буюу 2024 оны сүүлийн өдөр дуусгавар болжээ.
Энэхүү баримт бичгийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нд Москвагийн цагаар 08:00 цагт хүргэлт зогссон байна. Украины эрх баригчид гэрээг сунгах бодолгүй байгаагаа өмнө нь удаа дараа мэдэгдэж байв.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [59.153.112.190] 2025-01-06 03:20:17
Зеленьский өөр шигээ хүний хүүхэлдэй түүний гараар могой бариулдаг
Зочин [66.181.177.155] 2025-01-05 11:23:26
ЭНЭ ХҮН ҮХЭЭГҮЙ ЮМ УУ БИ ҮХЭЖ ГЭЖ ЗҮҮДЛЭЭД БӨӨН БАЯР БОЛСОН ШҮҮДЭЭ ИЙМ ЭРЛЭГИЙН ЭЛЧ НАР ҮХЭЖ ДАЛД ОРВОЛ ТААРНА
Зочин [66.181.179.221] 2025-01-05 10:59:07
Зеленский ч биш байх шүү. Путлер л өөрийгөө бурхан адил тахиулж байна даа. Жагсаал цуглаан хэвлэл мэдээлэл хаалттай, сөрөг хүчнээ шоронд шаацан, дэлхийн улсуудаас бөөн хориг арга хэмжээнд орцон гээд явж өгнө дөө.
Чамайг Зеленскигийн төлөө байлдуулна. [66.181.188.85] 2025-01-05 16:29:25
Чамайг яг энэ Зеленскитэй адилхан монгол Ерөнхийлөгчтэй балгочих юмсан. Чи тэгвэл монгол Зеленскигийнхээ төлөө явж байлдах уу? үхэх үү?
Зочин [66.181.183.9] 2025-01-05 13:22:04
Санал нэг
Зочин [103.212.118.136] 2025-01-05 12:32:05
Путин л дайны хэнээтэн сэтгэцийн өвчтэй хүн байх олон хүнийг зовлонд унагааж байна даа
Зочин [202.55.188.108] 2025-01-05 04:08:04
Хэзээнээсээ монголчуудын амьдралыг орос хятад хоёр хилийн цаана шийдээд ирсэн биз дээ манай хэдэн фёодалууд харин дундаас нь юм хусчих санаатай айн
Би нь бнө [124.158.104.198] 2025-01-05 03:35:07
Украйнд энэ хүнээс өөр удирдагч байдаггүй юм байхдаа гэж гайхахад хүрч бнашүү, Гитлерийн шүтдэг замаар ёслол үйлдэж харагдсан, боливол таарна
Зочин [66.181.160.124] 2025-01-06 16:02:23
дайны онц байдал зарласан өнөөгийн нөхцөлд хуулиараа сонгууль болохгүй. энэ хүн л дуусан дуустал удирдана. манай зарим нөхөд утаа их байгаа тул онц байдал зарлая гээд байдаг нь цаанаа учиртай, зарим эрх мэдэл нэг хүний гарт очно огцорлуулах солих боломжгүй болох гэх мэт давуу тал үүснэ. солонгосын ерөнхийлөгч гэсэн ийм давуу талыг ашиглах гэж сая онц байдал зарлаад баларсан.
Хугацаа нь хэдийнээ дууссан хүн. [66.181.188.85] 2025-01-05 01:24:07
Атийчаад, эвгүй шизо шүү, энэ Украйны ерөгхийлөгч. Украинууд нь түүнээс салахын түүс болж байгаадаа.
Зочин [59.153.115.74] 2025-01-04 23:12:44
Путинд зодуулаад дээр нь газыг нь дамжуулж мөнгөтэй болгодог тэнэг дэлхийд байхгүй байлгүй дээ
Зочин [66.181.160.124] 2025-01-06 16:20:41
одоо украйнд тусладаг хэд нь өвөл хөлдөхгүйн тулд 4 дахин үнэтэй газ америкаас авахаас өөр замгүй болчихлоо. америк юм болгоноос ашиг олж чадаж байна шүү. украйнд туслахгүй бол оросууд украйны дараа танайхыг эзэлнэ шүү гэж айлгаад европын улсуудын хамаг хуучин зэвсгийг украйн руу өгүүлээд оронд нь өөрсдийн шинэ зэвсгээ зарсан, сүүлд нь зэвсгийн наймаа нь багасаад эхэлхээр оросоос авдаг газын украйнаар хаалгаад өөрсдийнхөө үнэтэй газаа европт зараад эхэлсэн. улам шунаад та нар улсын төсөвийнхөө 2% биш 5%-ийг батлан хамгаалахдаа зарцуул гэж улам их зэвсэг өгөх гэж дарамтлаад эхэлсэн. дайн нь дуусчих гээд цэрэггүй болоод ирэхээр одоо украйны ерөнхийлөгчийг дуудаж авчираад та нар 18 наснаас дээш бүх хүнийг цэрэгт татах хууль гарга тэгвэл дахин 1 сая цэрэг гаргах боломж байна гээд загнаад байгаа. путин ил дайсан украйн руу дайрч нэг улсыг сүйрүүлж байгаа бол америк далд дайсан, украйн найрамдлын гэрээ байгуулах гэж байхад нь хатгаж байлдуулаад араар нь дэлхийн улсуудын талыг нь эдийн засгаар нь сүйрүүлж хэрэггүй баахан төмрийн сэг худалдаж, түүнийхээ үйлчилгээ сэлбэг гээд байнга мөнгийн сааж байхаар болж ойрын хэдэн жилдээ сэргэхээргүй болгож байна.
Зочин [202.126.91.213] 2025-01-04 22:51:31
Шизотой новш зеленский
Тэмүүл [66.181.182.244] 2025-01-04 22:21:33
Барууны тэнэглэл улам бадрах болтугай!!! Хүн төрөлхтөний өмнө хүлээх ёстой үйлийн үр нь тэр байх болтугай!!!!
Anonymous [77.174.118.213] 2025-01-04 20:41:08
Европын боломжтой улсууд аль эрт өөрсдөө учраа олсоон ядуу ганц хоёр улсууд л ингэж сүр бадруулж байгаа юм. Энэ Украйны тэнэгийг гайхаад байгаа хүмүүс минь өөрсдийгөө л хичээ сонгуулий аятайхан өг. Юм судал, унш.
Зочин [66.181.186.124] 2025-01-04 20:50:47
Өөрөө амаа биш мэлмийгээ нээ. Еврейчүүдийн гар хөл болсон алиа салбадай олон мянга хүний амиар тоглож байгаа нь үнэн. Путин дэлхийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байгаа ганц хүн.
Зочин [103.212.117.252] 2025-01-04 20:19:00
Зеленский бол хүчирхэг дайчин удирдагч гэдэг нь харагдаж байна улс орон руу зэвсэг барин орж ирсэн оркын их сүргийн санхүүжилтийг ингэж тасдан хаяж байгаа нь ойлгомжтой асуудал, пүтлер чаавас боож үхэх нь тун ойрхон иржээ.
Зочин [66.181.160.124] 2025-01-06 16:31:03
анх 2022 онд дайн эхэлхэд оросууд украйнаас зөвхөн нато-д элсэхгүй, оросууд амьдардаг мужуудыг автомот эрхтэй укранйы муж болгох зэрэг ялихгүй шаардлага тавьж байсан тэр үед найрамдлын гэрээ байгуулах болоход англи америкчууд украйныг тархидаж гэрээнээс гаргасан одоо 3 жилийн дараа украйн хамаг эрчүүдээ алдчихсан нөгөө автомот эрхтэй үлдээх гэж байсан 3 мужаа орост алдчихсан, орос бүр өөрийн газар нутаг гээд үндсэн хуулиндаа оруулчихсан. туслах улсгүй болчихсон, америкын шинэ ерөнхийлөгч трамп эрхээ авангуут шууд тусламжаа зогсоон гээд зарлачихсан. украйны ерөнхийлөгчийг анх улс бүр л уриад ардчилалыг хамгаалагч баатар гээд магтаад сүртэй байсан одоо нүүрээ бууруулаад хүлээж авах улс байхгүй болчихсон. украйн нэг л буланд шахагдаад эхэлчихээр европын хэдэн улсыг өөрийн чадах боломжоороо нэг газаар нь гацаагаад зэвсгийн тусламж нэхээд үзэхээс өөр гарцгүй болж байна.
Зочин [66.181.189.98] 2025-01-04 19:56:57
Маш зөв алхам болжээ. Нэг муу Унгар, Словени гээд тосгон хоёр л хийгүй болж байгаа юм байнаэ Одоо Норвегаас авахгүй гээд яаж ч чадахгүйшт.
Кх! [66.181.188.85] 2025-01-05 01:17:50
Словак ш дээ. Словени чинь Газар дундын тэнгисийн эрэг дээр дулаан бүсэд байдаг юм. Кх!
Зочин [202.9.41.12] 2025-01-04 18:35:52
Яг манай улсын АН-ын гишүүд болох Бат-Үүл, Элбэгдорж, Сосорбарам, болон тэдэнтэй үзэл бодол нэг хэсэг хүмүүс Оросын хийг Монголын нутгаар дамжуулах төлөвлөгөөг эсэргүүцэж болиулсантай ижил юм болжээ. Монгол маш их мөнгийг тасралтгүй зүгээр олох боломжоо алдсан. Улс төрийн ашиг хонжоо хайж эх орноо хорлож болохгүй. Оросууд ч гэсэн хэлсэн ярьсандаа байсангүй. Украйн шиг юм болно гэж тэд бодсон байх.
Харин ч бид газраа сэндийлж алт эрдэнэсээ ухуулж бснаас газар нутгаа хадгалсан хэвээр мөртлөө нутга [124.158.104.198] 2025-01-05 03:47:14
Аманд орсон шар тосыг хэлээрэ түлхсэн болчихсон бишүдэ, газраа ухаж бхаар бэлэн орж ирэх орлогыг юунд тэгтэл дургүйцнэ вэ, нутгаа хүндэлж оршин буйдаа эзэн бх нь зөв бишү, манайхыг тойроод тавьчихаж болох л шугамшүдэ, гэтэл нутгаараа бага ч болов өнгөрүүлбэл өр зээлгүй э/з -аа аваад явчихааршиг, сайтар тунгаацгаа! Уужим ухаан, холын бодол нь яачихав, загнах юмсан!!! туйлшрах юунд хүргэдэг билэ?!
Зочин [66.181.185.64] 2025-01-04 18:14:19
Амиа хорлож байна даа