Нарны гүүрний уулзварт өнөөдрөөс оруулах байсан өөрчлөлт хойшилжээ

Aдмин / Эдийн засаг

Нарны гүүрний зүүн уулзвар, Механик тээврийн сургууль, Цагаан хаалганы уулзварт өнөөдрөөс оруулах байсан өөрчлөлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Ингэснээр тус байршлын замын хөдөлгөөн хуучнаараа зохицуулагдаж байна.

Эргэн сануулахад 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийх үеэр" 2025 оны нэгдүгээр сарын 6-аас эхлээд нарны хорооллоос баруун чиглэлд нарны гүүрэн доогуур зорчиж байсан хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн болгон өөрчилж, нарны хорооллоос гарахдаа зүүн гар тийш буюу урагш эргэж нарны гүүр руу нийлж хотын төв руу орох, хотын төвөөс нарны гүүрийг давж баруун эргэж гүүрэн доогуур зорчин нарны хороолол орно. Харин Алтай хотхоны оршин суугчдын тээврийн хэрэгслүүд төв зам руу нийлэхгүйгээр хойд чиглэлд Туушингийн урдуур явж мөн нарны гүүрэн доогуур гарч гүүрний зүүн талаас нарны гүүртэй нийлж хотын төв руу зорчих зохион байгуулалт хийнэ" гэж байв.


Сэтгэгдэл

Хойшлох юм мондохгүй. [66.181.188.85] 2025-01-07 01:08:11

Хотын захиргааны төлөвлөсөн 2 дахь ажил хойшилчихлоо. Эхнийх нь автуузны үнийг 1000 төгрөг болгоно гэсэн, хойшилчихсон. Цаашид 3, 4, 5 гээд хойшлох юм өчнөөн гарнадаа. Мурийцах уу?

Зочин [66.181.190.101] 2025-01-06 17:24:57

ЯАГААД НАРНЫ ГҮҮРЭН ДООРХИ ЗАМЫГ ЭСРЭГ УРСГАЛТАЙ БОЛГОЖ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ

Зочин [203.169.48.150] 2025-01-06 15:03:48

ЭРГҮҮ ДАГЗНУУД ШҮҮ. МЭДЭЭЖИЙН ОГТ БУРУУ ШИЙДВЭР БАЙСАН, МӨН ОРШИН СУУГЧИД ЭСЭРГҮҮЦЭНЭ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ. ИРГЭДИЙГ БУХИМДУУЛСАН ШИЙДВЭР ГАРГАЖ, ТҮҮНИЙГЭЭ ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ЦУЦАЛЖ ӨӨРСДИЙГӨӨ ИНГЭЖ МАТАРЛАХ ГЭЖ ДЭЭ. МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС АЖИЛЛАДАГГҮЙ ЮМ УУ.

ЗОЧИН [202.126.89.225] 2025-01-07 09:35:30

ЮУНЫ ЧИНЬ МЭРГЭЖЛИЙН ХҮН АЖИЛЛАНА ГЭЖ ЭРГҮҮ ЮМ БҮҮ БОД ТЭНД ЧИНЬ ЦҮНХ БАРИГЧ НАМЫН ДОЛДОЙНУУД БАЙДГИЙН Ш ДЭЭ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.