С.Амарсайхан: Олон улсад өрсөлдөх чадвартай бүс нутаг бий болгохыг зорьж байна
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шадар сайдын ажлын алба, Конрад-Эдэнауэр сан, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо хамтран “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах нь” уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан нээж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын нийгэм эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт чухал нөлөө үзүүлэх бодлого бол бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал юм.
Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг арвинтай, эрдэс баялгаас гадна хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн олон салбарт өрсөлдөх чадварыг хурдтай бий болгох боломжтой орон.
Тиймээс бид бүсчилсэн хөгжлийн бодлогыг зөв хэрэгжүүлэх замаар орон нутгийн нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүс, аймаг бүрийн онцлогт тохирсон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг өрнүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн бизнесийн орчинг сайжруулан олон улсад өрсөлдөх чадвартай бүс нутгийг бий болгохыг зорьж байна.
Энэ хүрээнд бүс нутгийн хөгжлийн нэгдсэн удирдлага ба төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгдсэн тогтолцоог бий болгох шаардлагатай.
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах нь чухал. Үүний тулд бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх удирдлага, зохицуулалтын механизмыг тодорхой болгож, Үндэсний хороо, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааг үр дүнтэй болгох шаардлагатай байна.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоо чухал үүрэгтэй” гэдгийг онцоллоо.
Хэлэлцүүлэгт яам, агентлагийн холбогдох албан тушаалтан болон аймаг, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга болон аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн 100 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Toli [89.144.220.127] 2025-01-08 06:30:01
Juun olon ulsad örsöldöj cadah bus we??? Naad nuhen jorlon, nuursnii utaa, bohir undni usnaasaa salaachee
togtoh [103.168.34.122] 2025-01-08 05:29:25
ene 2.s turuulj ter ZGHEG.n darga gej erh banid ulsiin EZ.g suiruuleh n zaishgui bolj haragdaad bndaa ! ene darga saidad daruulgaar humuulj olgoh heregtei boljee !
Байнгын том асуулт байдаг. [66.181.188.85] 2025-01-07 22:09:14
Чадах болов уу? Монгол чинь хоёр том улсын хооронд хавчуулагдсан жоохон эдийн засаг. 2 хөршөөс болгоомжлоод манайд хөрөнгө оруулах мангар улс олдох нь уу?
Зочин [59.153.115.74] 2025-01-07 16:17:45
...ярьж байх нь чимээгүй гүлдийсэнээс дээр л дээ
Зочин [59.153.115.238] 2025-01-07 12:27:42
энэ нэг юм энэ тэнд очоод хуцаад солиороод л явах юм. гийгүүлсэн зүйл юү ч байхгүй
Зочин [157.15.7.102] 2025-01-07 11:51:41
Самарсайхан, Дамарбаясгалан хоёрын улсыг хөгжүүлэх ч дээ, ээ мэдэхгүй
зочин [202.126.89.225] 2025-01-07 11:31:18
ЯПОНД 10*10 КМ ГАЗРАА 40 ЖИЛЭЭР ТҮРЭЭСЭЛ ГЭХДЭЭ ГАЗРЫН ДООРХ БАЯЛАГИЙГ ЭЗЭМШИХГҮЙГЭЭР ТЭГВЭЛ САЙН ТЕХНАЛОГИ ШЙЛДВЭР ОРЖ ИРНЭ