Төвөдөд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны Шигазэ хотын Динри хошуунд Бээжингийн цагаар өнөө өглөөний 9:05 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 32 хүн амиа алдаж, 38 хүн гэмтэж бэртсэн гэж орон нутгийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлжээ.
Шигазэгийн Динри хошууны Тонглай тосгонд байшин барилга нурсан тухай мэдээлсэн байна. Динри хошууны дарга Синьхуа агентлагт мэдээлснээр, тус бүсэд газар хөдлөлт хүчтэй мэдрэгджээ. Орон нутгийн эрх баригчид газар хөдлөлтийн уршгийг үнэлэхийн тулд суурин газруудын төлөөлөгчидтэй холбоотой ажиллаж байна.
Газар хөдлөлтийн голомт хойд өргөргийн 28.5 градус, зүүн уртрагийн 87.45 градуст бүртгэгджээ. Хятадын Газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлснээр, газар хөдлөлт 10 км-ийн гүнд болсон байна.
Сэтгэгдэл