ШҮҮХ ХУРАЛ: П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болголоо
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр 09:00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр шалгаж буй.
Энэ дагуу ЕТГ-ын дарга асан П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд тус улсын шүүхээс шийдвэр гармагц Монгол Улсад авч ирнэ гэсэн мэдээлэ гарсан. Үүнтэй холбогдуулан тэдний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад хүсэлт гаргасан байна.
Тодруулбал, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлжээ.
Сануулахад, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "П.Цагааныг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Интерполын шугамаар олон улсад зарласантай холбогдуулж гадаадад зорчиж байна гэх мэдээлэл Монгол Улсад ирсэн. Одоогоор хорьж, саатуулаагүй байна.
Интерполоор зарласан тохиолдолд хоёр төрлийн шийдвэр гардаг. Баривчлах тохиолдолд заавал шүүхийн шийдвэр гардаг. Тиймээс Монголд авчрах, баривчлах асуудал прокурор, шүүхийн шатанд шийдэгдэнэ гэсэн үг" хэмээн мэдээлж байв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
иргэн [59.153.113.65] 2025-01-08 14:13:40
Шийдвэрүүд нь яг орон гаран хүмүүс эсвэл аймхай гөлөг шиг шийдвэр гараад байхаар та нар яаж хөгжих вэ ????????!!!!!!!! Ядаж ардчилсан Солонгосийг дуурайж амьдраач!!!!!!!!
ЗОЧИН [202.126.89.225] 2025-01-08 11:05:45
ЭЛБНДОРЖИЙН ШҮҮХИЙГ БҮХЭЛД НЬ СОЛИХГҮЙ БОЛ АВИЛГА БУУРАХГҮЙ ЭЭ ВАНГО ШИГ ХЭЛЧИЙ
Зочин [89.64.78.16] 2025-01-07 21:35:39
Хулгайч луйварчидаа хамгаалдаг шүүхтэй монгол улс яаж хөгжихийн бэ. Энэ шийдвэр гаргасан шүүгч прокурортой тооцдог хариуцлагын тогтолцоо байна уу. Арай л ард түмнийг инэгж доромжилж нулимаж болохгүй шүү дээ
Ууртай хүн [202.9.40.226] 2025-01-07 21:32:20
Энэ элбэгдорж гэж ардчилалын нэр барьж Монголыг сүйрүүлж буй нөхөрт үхэж далд орох өдөр ирнээ. Яанаа энэ сонгиулаар АН гарсан бол гэж бодогдох юм
Зочин [66.181.191.249] 2025-01-07 20:45:12
Шүүх энэ улсад утгаа алдсан байна. Энэ бол эцсийн цэг. Бүгдэнг нь хуугаар нь сольж үндсээр нь өөрчлөх ёстой. Өөр арга үлдсэнгүй
ЗОЧИН [202.9.47.43] 2025-01-07 19:40:00
ШҮҮХ ИИМ БАИХАД ШУДРАГА ЮМ ХАНА БАИХАВ
Зочин [59.153.114.166] 2025-01-07 17:07:12
Шүүх утгаа алдлаа бүгдийг нь соль
Иргэн [210.13.238.81] 2025-01-07 15:54:29
Надад тэр овоолгоосоо ашиглуулаач хөө, завшөөрөл өгөх юм бол ажил хийдэг хэний ч аавын хүү хөрөнгө оруулалт татаад үйлдвэр барьчихна. Гол нь үүндээ байгаа юм Элбэгдоржийн нохой бөөснүүдээ. Эгэл жирийн аавын хүүд хэзээ ч олдохгүй баялаг байхгүй юу. Элбэгдоржийн шүүх прокурор байгаа цагт хэзээ ч шудрага ёс тогтохгүй.
ЗОЧИН [202.126.89.225] 2025-01-07 15:39:35
ХУДАЛДАГДСАН ПРОКУРОР НЬ СУЛЛУУЛАХ ГЭЭД ШҮҮХ ДЭЭР ОЧИХ Ч ГЭЖ ДЭЭ УГ НЬ ТӨРИЙГ ТӨЛӨӨЛЖ ЯЛЛАЛДАГ БИЗ ДЭЭ УТГАА Ч АЛДАЖ ДЭЭ ШҮҮХ, ПРОКУРОР. БҮГДИЙГ ТАТАН БУУЛГААД БЭТ ТОМИЛЧМООР ЮМ ЯРЬШИГ ЗҮГЭЭР
Зочин [103.9.90.100] 2025-01-07 15:25:14
Энэ шүүхийг үндсээр нь өөрчлөхгүй бол үнэхээр утгаа алдсан байна
Монгол [176.3.137.189] 2025-01-07 14:33:57
Элбэгээ Цагаан нар гавьяатай хүмүүс шүү. Хэний хүчээр та нар нохойнууд чөлөөтэй хуцаж байгаагаа бодоорой. Ардчилсан хувьсгал хийсэн эд нарын гавьяа шүү!
Говил [202.9.46.85] 2025-01-07 13:31:37
Монголын Авлигчид дийлдэхгүй юм байна даа . Төр тэдний өмнө үнэн хүчгүйдэж байна
Зочин [202.21.117.108] 2025-01-07 13:15:41
үйлдвэр байгуулж олон хүнийг ажилтай болгосон, татвар төлсөн хогийг мөнгө болгосон гэж шоронд хийх гэж байгаамуу эрдэнэтэд дахиад зөндөө овоолоостой шороо байгаа тэрийгээ ашиглаад дахиад үйлдвэр байгуулаач хэн байг гэсийн цаана чинь төрд наалдсан нэг ч бизнес хийж үзээгүй мөртөө гахай шиг баяжсан хүмүүс байна тэднийгээ шоронд хийгээч нүүрсчин Б.Ганхүяг магадлангаар өнөө маргаашгүй суллагдах байгаам билээ хов болох вийдээ
Иргэн [139.5.219.136] 2025-01-07 12:38:37
Эрдэнэтийн овоолго шороог Элбэгдорж, Цагаан хоёр олон жил ашиглажашиг орлого олсон боловч төрийн 34%-ийн эзэмшилд ашгаасаа төлөхгүй байхаар хор найруулж, олон завшлаа. Хариуцлага хшлээх ёстой.
Юун баривчлах гавьяатай хүн [203.217.139.240] 2025-01-07 12:27:25
Юун баривчлах Эрдэнэтчүүдийн өмнө гавьяатай хүн. олон хүн малыг хордох аюулаас хамгаалж өөрийн зардлаар үйлдвэр баййгуулж олон хүн ажил орлоготой болгосон гавьяатан. Харин Алтантуяа /ерөнхий сайд асан Алтанхуяг эхнэр хүүхдээ хайрлаж чадахгүй байж улс орон хайрлан гэж юу байхав шуналын дон/ жэнко Баттулга, чөтгөр ЗИК З. Энхболд мэтийн шуналтанууд хувь эзэмшихийн тулд худал гүтгэж харлуулж байдаг. үүнд нь төлгөн коммунистууд итгээд нээрээ ч буруутан юм болов уу өөрсдтэйгээ ижил авилгалч болов уу гээд л төөрөлдөөд яваа юм.
Зочин [66.181.185.112] 2025-01-07 12:21:45
Нөгөө Бадамжунай яасан бэ? Худлаа сүржигнэхээ боль. Эхлээд Сү. Батболд, Аиарбаясгалан, Жавхалан, Нямюааьар, ОюунЭрдэнийг барьж хорь.
Зочин [59.153.115.74] 2025-01-07 12:04:05
Ажил хийдэгггүй гарууд ажилладаг гараа бариад идэх хоолгүй болох нь л дээ
Зочин [66.181.176.179] 2025-01-07 12:00:09
ШҮҮХ ГЭЖ ҮНЭН ТОГЛООМЫН БАЙГУУЛЛАГА БОЛЖ ДЭ, ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ТУН УДАХГҮЙ ЦУЦЛАНА, ИЙМ БАЙХАД ХЭН ШҮҮХЭД ИТГЭХЭВ ДЭ, ЯГ ЭНЭ ТОХИОЛДОЛД ӨМНӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮГЧ НЬ БУРУУДДАГ ТОГТОЛЦООТОЙ БАЙХГҮЙ БОЛ ХҮССЭН ХҮН БҮР ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ӨӨРЧИЛДӨГ ТОГТОЛЦООТОЙ БОЛООД УДАЖ БАЙНА ДӨӨ
Хөх чоно [124.158.125.102] 2025-01-07 11:52:14
Шудрага шүүх байна уу???Эрх мэдлээ ашиглаж гадныхны суганы үснүүд болж эх орныг минь гадны эзэмшилд өгөх ажиллагааг хэрэгжүүлэгч нарыг чанга шийтгэвэл бид эх оронтойгоо дэлхийд оршсоор байхдаа