Агаар, орчны бохирдол багасгахад 340 тэрбум төгрөг зарцуулжээ

Aдмин / Эдийн засаг

Агаарын бохирдлын ерөнхий сонсгол хийхэд чиглэсэн “Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ сэдэвт дэд хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Төрийн байгууллагын 47 төлөөлөл, 61 иргэн энэ хэлэлцүүлэгт оролцож байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Х.Нямбаатар "Улаанбаатар хотын иргэдийн 56 хувь нь орон сууцанд, 44 хувь нь гэр хороололд амьдарч байна.

Агаарын бохирдол үүсгэгч:

  • 56%-ийг 198.840 айлын яндангийн утаа
  • 28% хувийг 804 мянга гаруй машины утаа
  • 15% хувийг цахилгаан станц, хогны цэг

Улаанбаатарт бүртгэлтэй машин 805 мянга байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд машины тоо 500 мянгаар нэмэгдсэн. Машин уулзвар дээр гацаад, удаан зогсох тусам угаар их ялгаруулдаг.

2011 оноос хойш агаар, орчны бохирдол багасгахад 340 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 1 их наяд 450 гаруй тэрбум төгрөгийг “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт татаас болгож өгсөн.

2025 онд 5620 айлыг орон сууцанд оруулна. Байгалийн хийгээр 15 мянган айлыг хангана. Энэ хийн гол онцлог нь задарвал агаарт хөөрдөг. Европ, Ази тив, АНУ ийм хий хэрэглэж байна. Хийгээ хоолойгоор гэр хороолол дундуур хүргэнэ. Үүнийгээ газарт булахгүй. Гаазын тоног төхөөрөмжийн өртөг 500 ам.доллар. Том байшинд бол 1000 ам.доллар. Хий ашигласнаар гэр хорооллын айлууд гэртээ халуун устай болно. Жилд 90 мянган тонн хий ОХУ-ын Камеровогийн үйлдвэрээс 5500 км замаар Улаанбаатар хот руу тээвэрлэнэ.

5700 айлыг баллонтой хийд холбоно. Газарт хийн баллон булж, гэрт нь хоолойгоор хий оруулах юм. Энэ хий ямар нэг байдлаар алдагдвал газарт суудаг тул дэлбэрэлт үүсгэдэг. Өнгөрсөн өвөл дэлбэрсэн машин ийм хий тээвэрлэж явсан. ОХУ-ын Наушк хот Улаанбаатар хотын бүх хийг хангахаа илэрхийлсэн.

3-р сарын 1-нээс мидлингээ зогсоож, “ЭТТ”-н баяжуулсан нүүрсийг шуудайлж, гэр хорооллын айлуудыг хангана. 2030 оноос хатуу түлшнээс бүрмөсөн татгалзана.

2-р сарын сүүлчээр Эмээлтэд барих ДЦС-ын тендерийг зарлана. ЭХЯ-тай хамтарч Амгалангийн дулааны станцыг өргөтгөнө. Улаанбаатар хотын өндөрлөг газруудыг амины орон сууцны хороолол болгоё.


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.140] 2025-01-22 17:49:07

Үргүй зардал, ирээдүй цагийн амлалт.Богино хугацаанд төлөвлөлт сайтай арга хэмжээ аваач ээ! Хордож дууслаа.

,зочин [77.239.214.238] 2025-01-22 16:32:16

Хайран мөнгө

Зочин [124.158.122.51] 2025-01-22 16:02:32

Бүгд ирээдүй цаг дээр айн................

Зочин [124.158.122.51] 2025-01-22 16:01:23

Зарцуулсан мөнгөний үр дүн юу байв даа тэгээд???????


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.