“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгчээр Б.Дөлгөөнийг томилжээ

Aдмин / Эдийн засаг

Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) өнгөрсөн долоо хоногт хуралдаж, компанийн гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, ТУЗ-ийн гишүүн бөгөөд Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Цогтбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Дөлгөөнийг томилсон байна.

Б.Дөлгөөн нь Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааг хариуцах юм. Тэрбээр олон нийтийн ажлын туршлагатай, улс төр, бодлогын хүрээнд идэвхтэй ажиллаж ирсэн нэгэн.

Б.Дөлгөөн 2023 оноос Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирлаар ажиллаж эхэлсэн бол 2024 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Boroo [66.96.209.3] 2025-01-22 12:17:01

Хаана л орон тоо байна дэвхрээд л хүрнэ.хоосон гар бналээ

Зочин [66.181.176.37] 2025-01-22 09:11:03

Ярьснаасаа эсрэг шаадаг гар болсон байна лээ. Анх их ухааны юм ярьдаг байж . Нам дагаад ирхээр ийм зарчимгүй үзэл бодлоо сольдог доо

Хувалз [59.153.112.212] 2025-01-22 08:45:18

Нам дамжсан бие үнэлэгч үйл бүр хаалга андуурахгүй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.