Төрийн албаны шалгалтад 20 хүн тэнцжээ

Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2025 оны I улирлын ерөнхий шалгалтыг энэ сарын 12,13-ны өдрүүдэд 6 ээлжээр зохион байгуулна.
Тус шалгалтад нийт 117 иргэн бүртгүүлж 3 дугаар сарын 12-ны өдөр 69 иргэн оролцохоос 54 иргэн буюу 46.15 хувь нь оролцсон байна. Үүнээс 20 буюу 37.3 хувь нь тус шалгалтад тэнцжээ.
Нийт оролцогчийн 23 буюу 43 хувь нь эрэгтэй, 31 буюу 57 хувь нь эмэгтэй байна. Насны ангиллаар авч үзвэл, 18-25 насны төлөөлөл 9 буюу 16.66 хувь, 26-40 насны төлөөлөл 33 буюу 61.11 хувь, 41-55 насны төлөөлөл 12 буюу 22.22 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.107] 2025-03-13 16:58:47
За одоо яахөв дээ… бүгд тэнцвэл ажлын байр олдохгүй
Зочин [180.149.65.2] 2025-03-13 11:35:43
засгийн газарт энэ мэдээгээ танилцуул энэ улсын ирээдүй ийм оюуны хоосролтой байгааг