УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тусгай үүрэгт Элчин сайдаар томилжээ

УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд нь ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойн асуудлыг хариуцах юм байна. Тэрээр хуульч, инженер мэргэжилтэй. 1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр, 1989-1991 онд "Монел" фирмд инженер, 1991-1993 онд "Эрэл" ХХКомпанийн захирал, 1993-1996 онд "Интер" ХЭАА, ХХКомпанийн захирал, 1996-1999 онд Төрийн Өмчийн Хорооныдарга, 1999-2000 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2000-2001 онд Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2005-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2011 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 7 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын дарга, 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 7 сар хүртэл Ардчилсан Намын дарга, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараа тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдоод 2021 онд буусан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Даваа гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгааг дурдсан. Үүний дагуу, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан улс төрчдийг ийнхүү томилоод байна.
Тусгай үүрэгт элчин сайд нь мега төслүүдэд дэмжлэг үзүүлж ажиллана. Мөн томоохон хэлэлцээрт Монгол Улсын нэрийн өмнөөс оролцох үүрэгтэй аж. Ерөнхий сайд эдгээр хүмүүсийг Тусгай үүрэгт элчин сайдаар томилж буй нь 14 мега төслийг урагшлуулах зорилготой юм.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.240] 2025-03-13 16:04:10
Энэ өндөр их мэдлэг, чадвартай хүнийг МАН -ын мангас хулгарууд элдвээр зулгааж байгаад унагачихгүй бол Монголдоо ихийг бүтээх хүн юм даа.
Сарантуяа Дашхүү [202.126.88.116] 2025-03-13 15:58:32
Чадна гэдэгт Итгэлтэй байна,
Хачин [66.181.185.76] 2025-03-13 15:58:03
Худлаа гэмгүй царайлсан өвгөн улс орны бүх өмчийг төрийн өмчийн дарга хийх үедээ намаараа өмчилж үнэгүйдэлсэн. Бас шагнуулаад тэтгэвэрт гардаггүй ээ
Зочин [202.72.245.121] 2025-03-13 13:36:43
Зөв хүнээ томилжээ.
Зочин [139.5.216.158] 2025-03-13 14:37:34
тийм бна