ХӨСҮТ: Энэ жил менигококкын дэгдэлтийн үе болж байгаа
Налайх дүүрэгт менигококкын халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар хүү ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд хэвээр байна. Тиймээс тус өвчний талаар болон урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ХӨСҮТ-өөс өглөө.
Б.Саруул ХӨСҮТ амбулаторийн тасгийн эрхлэгч "Менингококкын халдвар маш төвөгтэй халдваруудын нэг. Агаар туслаар халддаг нянгийн халдвар байдаг. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурдаг. Үүний улмаас тархины хаван болон халдвар хордлогын шокоор нас барах магадлал маш өндөр өвчинд тооцогддог. Улс даяар хийдэг тандалтын судалгаагаар 5-10 жилийн мөчлөгтэй тус өвчин дэгддэг гэж гарсан.
2025, 2026 оныг менигококкын дэгдэлтийн жил гэж үзэж байгаа. 3-9 насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг.
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2025-01-31 12:31:03
ариутгалаа хий л дээ. дарга нь таргалаад бусад зориулалтыг нь хусаад байхаар өвчин гаарна шүү