Автобусны буудал дээр зогсохдоо хүнээ авалгүй явсан жолоочийг 25000 төгрөгөөр торгожээ
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Автобусны жолооч буудал дээрээ буу" гэж хэл амаар доромжилсон гэх гомдлын дагуу камерын бичлэгийг шалгаснаар тухайн иргэн замын эргэлт дээр зогсохыг шаардсан бол жолооч зүй бус харьцсаныг тогтоожээ.
Тухайн жолоочийг зан харилцаан дээрээ анхаарч ажиллахыг үүрэг болгож, сануулга өгсөн байна. Харин автобусны жолооч буудал дээр зогсохдоо хүнээ авалгүй явсан гэх гомдол батлагдаж, жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.
Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэдийн санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Иймээс 700444040 дугаарын утсанд үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг Нийтийн тээврийн бодлогын газраас уриаллаа.
Сэтгэгдэл
Иргэн [66.181.166.213] 2025-01-29 10:41:19
Автобусны ариун цэвэр бол одоо нойл болж байна даа. Зарим нэг нь нэвширчихсэн алчуураар арчсан болдог юм шигээ.Одоо бол үнэр, танар бол аймаар байлаа шүү.
Зочин [202.9.40.64] 2025-01-29 08:29:09
Хүн зөөх гэж ажилд орсноо мэдэдгүй хувийн унаанд нь гуйж суух гээд байгаа юм шиг тэнэг новшнуудыг халах хэрэгтэй.
Зочин [202.9.46.80] 2025-01-28 22:53:58
57 хүнээ аваргүй яваад өгсөн.
Иргэн [66.181.183.173] 2025-01-28 20:59:02
Жолооч нарт хариуцагатай явах шаардлага тавих хэрэгтэй бна!!!!! Зогсоогүй утасаар ярих юм аа.!!!! бас түгжирээ ч бас - арай л байна аа