Г.Мөнх-Эрдэнэ шорт трекийн төрөлд ДАШТ-д оролцох эрх авав
Италийн Турин хотод болж буй дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд оролцсон Монголын шорт трекийн тамирчдаас Г.Мөнх-Эрдэнэ ойрын зайн 500 метрийн зайд (44 секунд.682 доль) уралдаж, ДАШТ болон “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд оролцох эрх авлаа. Тэгвэл уулын цанын слалом төрөлд хурд сорьсон О.Өсөх-Ирээдүй I гарааны уралдаанд (нэг минут 05 секунд 35 доль) 102 тамирчнаас 58, снөүбордын төрөлд Г.Ганзориг I гараанд 38 тамирчинтай орж, Унгарын тамирчин М.Сзанотай уралдан (47 секунд 91доль) 15 дугаар байр эзлэв. Дээрх наадмын спортын 11 төрөлд 54 улсын тамирчид оролцсоноос хамгийн олон медалийг Франц, Финланд, ХБНГУ, Япон, Польшийн оюутны баг хүртээд байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.237] 2025-01-27 14:40:52
bолих хэрэгтэй мөнгөний гарз????
Зочин [77.239.214.238] 2025-01-26 14:40:55
Амжилт хүсье.ямар мундаг хүү вэ