Нэр бүхий хүмүүс гаднын тагнуулын албатай хамтарсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл өглөө.

Мөн үеэр Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа мэдээлэл өглөө. Тэрээр "2024 онд Нийслэлийн прокурорын газар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт хэргийн 56.1 хувийг цагдаагийн байгууллагын дагнасан чиг үүрэгтэй мөрдөх байгууллагууд, 40.9 хувийг АТГ, 0.1 хувийг тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүхэд 421 хэрэг шилжүүлсэн. Үүнээс, авилгын гэмт хэрэг 39.1 хувь, мансууруулах бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг 33.2 хувь, мөнгө угаах гэмт хэрэг 3 хувийг, хүн худалдаалах гэмт хэрэг 2.1 хувийг, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг 5.7 хувийг, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 3.8 хувийг эзэлсэн байна. Онцлох хэргүүдээс танилцуулахад,

  • УИХ-ын гишүүн асан Ж С нарт холбогдох ногоон автобусны гэх хэрэг,
  • Нийслэлийн түргэн тусламжийн дарга Ц А нарын 24 хүнд холбогдох бусдад давуу байдал олгосон гэх хэрэг,
  • Эрдэнэс Таван толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Г А нарт холбогдох хэрэг,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн дарга асан Л Б нарын 11 хүнд холбогдох хахууль авсан гэх хэрэг,
  • Дорноговь аймагт 12 настай охины амь насыг хохироосон гэх хэрэг
  • Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон гэх Ц.Д-д холбогдох хэрэг
  • Д.Б-д холбогдох хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нохойд идүүлсэн гэх хэрэг
  • Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагч бага насны хүүхэд хүчиндсэн гэх хэрэг
  • Баян-Өлгий аймгийн албан хаагчид газар усны нэр өөрчилсөн гэх хэрэг
  • Нэр бүхий хүмүүс гаднын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.