Завханд - 48.8 хэм хүрч хүйтэрчээ
Завхан аймгийн Отгон суманд өчигдөр -48.8 градус хүртэл хүйтэрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн агаарын үнэмлэхүй бага температураар бүртгэгджээ. Мөн энэ амралтын өдрүүдэд буюу 25-26-нд шилжих шөнө тус бүс нутгаар дахин -48.8 хэм хүртэл хүйтэн хонох урьдчилсан төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
Гэхдээ Завхан аймагт -50 хэм хүртэл хүйтрэх нь ховор бөгөөд онцгой тохиолдол юм. Тухайлбал, Монголын хамгийн хүйтэн бүс гэгдэх Тосонцэнгэлд сүүлийн 80 жилд тохиолдсон хaмгийн хүйтэн темперaтур болох -51 градус нь 1960-aaд онд энэ суманд бүртгэгдэж байжээ.
Сэтгэгдэл
Зочин [203.91.115.47] 2025-01-24 16:52:32
Уг нь -53°С л гэдэг байсан даа.
Зочин [203.91.115.47] 2025-01-24 16:52:08
Хүйтэн температур гэж бичдэггүйг анхаарна уу! Хамгийн бага температур.