Н.Тэгшбаяр: Торийн реактор ирээдүйд цөмийн эрчим хүчний шинэ үеийг нээнэ

Aдмин / Технологи

Физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяртай торийн реактор, ураны реактор, тэдгээрийн ялгаа, давуу болон сул талуудын талаар ярилцлаа.

-Хятад улс өнгөрсөн онд говь цөлд дэлхийн анхны торийн реактор (TMSR)-ын үйлдвэр байгуулахыг зөвшөөрсөн. Бээжин тус станцыг 2029 он гэхэд ашиглалтад оруулж, Хятадын “эрчим хүчний тусгаар тогтнолд” тусална гэж үзэж буй талаараа мэдээлсэн. Хоёулаа торийн реактор, цөмийн реакторын ялгаа, давуу болон сул талуудын талаар ярилцъя?

-Тори, уран хоёр хоёулаа түлшний эх үүсвэр. Ураны реакторын тухайд, уран-235, эсвэл уран-238 ашигладаг. Уран нь байгальд ховор бөгөөд олборлох, баяжуулах шаардлагатай бол торийн реакторын хувьд торий-232 ашигладаг. Торий нь дэлхий дээр уранаас 3-4 дахин их хэмжээгээр тархсан байдаг бөгөөд олборлох, баяжуулах процесс нь хялбар юм.

-Энэ хоёр реакторын цөмийн хаягдал, аюулгүй байдлын талаар ярихгүй юу?

-Ураны реактор их хэмжээний цөмийн хаягдал үүсгэдэг бөгөөд Плутони-239 зэрэг цөмийн зэвсэгт ашиглагдаж болох материал ялгаруулдаг. Торийн реактор бол илүү цэвэр түлш ашигладаг тул цөмийн хаягдал бага, мөн аюулгүй ажиллагаа сайтай. Плутони бага ялгаруулдаг тул цөмийн зэвсэг үйлдвэрлэх эрсдэл багатай.

-Аль нь илүү хүчин чадалтай, үр ашигтай вэ?

-Ураны реактор шаталтын явцад тогтвортой эрчим хүч гаргах ч цөмийн түлшний баяжуулалт нь өндөр өртөгтэй. Торийн реактор бол торий-232 нь уран-233 болж хувирах үед илүү өндөр энерги ялгаруулдаг тул үр ашиг сайтай юм. Хайлмал давсны реактор (MSR) технологи ашигласнаар илүү тогтвортой ажиллагаатай байдаг.

-Аюулгүй ажиллагааны тухайд?

-Ураны реакторын хувьд хэрэв хөргөлтийн систем доголдвол цөмийн хайлалт (мелтдаун) болох өндөр эрсдэлтэй. Чернобылийн болон Фукушимагийн ослуудын гол шалтгаан энэ. Харин торийн реакторын тухай давсны реактор нь байгалийн хөргөлтийн механизмтай тул хөргөлтийн систем доголдсон ч аюулгүй. Энэ нь хайлалт (цөмийн осол) болохоос сэргийлнэ.

-Торийн реакторыг ураны реактор шиг цөмийн зэвсэгт ашиглах бараг боломжгүй юм байна гэж ойлгож болох уу?

-Ураны реакторын хувьд ярихад, уран-235 болон плутони-239 нь цөмийн зэвсэг хийхэд ашиглагдаж болно. Торийн түлшний гинжин урвалын явцад зэвсгийн зориулалттай материал бараг үүсдэггүй тул торийн реактор цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд тохиромжгүй гэж ойлгож болно.

-Хятадын торийн реакторын ирээдүйн талаар та юу хэлэх вэ?

-Хятад улс 2030 он гэхэд 400 МВт-ын хүчин чадалтай анхны арилжааны торийн реакторыг ажиллуулах зорилготой ажиллаж байна. Цаашид том хэмжээний торийн станцуудыг хөгжүүлэх, технологио гадаадад экспортлох, цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болгохыг зорьж байна.

-Дэлхийн цөмийн нийгэмлэг “Торий нь уранаас илүү байгальд түгээмэл байдаг бөгөөд уранаас 200 дахин их эрчим хүч гаргаж чаддаг” гэж мэдэгдсэн. Ирээдүйд улс орнууд торийн реакторыг түлхүү ашиглах юм болов уу?

-Торийн реактор ирээдүйд цөмийн эрчим хүчний шинэ үеийг нээнэ. Яагаад вэ гэвэл, аюулгүй, үр ашигтай, цэвэр түлштэй. Нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй. Цөмийн хаягдал бага, цөмийн зэвсэгт ашиглах боломж багатайтай холбоотой. Гол нь одоогоор торийн реакторын технологи бүрэн хөгжөөгүй, өндөр өртөгтэй байна. Гэвч Хятад улс үүнийг шинэ үеийн цөмийн эрчим хүчний шийдэл гэж үзэж, ихээхэн хөрөнгө оруулж байна.

-Тантай уулзсаных нэг асуулт нэмж асууя. Францтай ураны салбарт хамтрах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд Цөмийн энергийн газар байгуулах талаар хөндөж байсан. Энэ асуудал ямар шатанд явна вэ?

-Агентлагийг дахин сэргээн байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тодорхой хариулсан. Цөмийн энергийн салбар өндөр технологийн байхаас гадна стратегийн өндөр ач холбогдолтой салбар учраас төрийн захиргааны төв байгууллагатай байхыг физикч хүнийхээ хувьд дэмжиж байна.

Д.ЭРДЭНЭТУЯА
ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Зочин [202.21.126.107] 2025-03-10 18:03:26

80 д оны сүүлч хүртэл эрдмийн зэрэг хамгаалсан хэд нь гайгүй түүнээс хойших нь бол доктор моктор гэж хуцацгаагаад хэрэггүй монгол гавьяат эдийн засагчаараа дэлхийд 1 номер ичмээр тоо шүү дампуурал гэхэд зөөлдмөөр амерк барууны орнуудад гавьяат ЭЗ гэж байна уу энэ их цол гуншингийн ард цалин тэтгэвэр дээрээ хэдэн төг төсвөөс хусдаг байхгүй юу ГАВЬЯТ ЖҮЖИГЧИН МАЙКЕЛ МАНДТУГАЙ

Зочин [202.21.126.107] 2025-03-10 17:57:07

монгол эрдэмтэн докторууд бол хулхи сүүлдээ гадны орны луйварчингууд хүртэл монголд ирж длктор болдог болсон ШУА гэж амигүй луйварчингуудаар дүүрсэн газар болж хувирсан та нар боддоо монголын эрдэмтэд сүүлийн 20 жилд ямар нээлт хийв утааг хортой гэж хэлж чадахгүй болтлоо ялзарсан байгаа биздээ

Зочин [66.181.161.190] 2025-03-10 17:36:32

Байнга л Уран хоргүй гээд яриад явдаг. Өөрт нь нэг идүүлэх юмсан

Зочин [66.181.161.190] 2025-03-10 17:35:41

Энэ нөхөр л ураны компаниас юм авчихсан байх магадлалтай

Зочин [103.168.34.136] 2025-03-10 16:25:51

yarvailt shaachjee muu hogiin shaar chin. uran olborlohiig buruu hiivel baigali orchin hor hunuultei geed l helchih tenheegui urvagch shuu dee.

Зочин [66.181.186.206] 2025-03-10 12:50:57

Гэрээ байгуул

Хаанахаар бариулах юм бэ? [103.57.92.240] 2025-03-10 12:19:42

Тэр торийн цахилгаан станцыг чинь тэгээд ХААНАХААР бариулах гэж байгаа юм дээ? Орос, Хятадаас өөр газраар бариулж болохгүй ш дээ.

Зочин [139.5.216.184] 2025-03-10 11:10:36

Булаг аршаан судлаач ингээд цөмийн мэргэн жараахай болчих гэж. Энэ увсын хулгайч эхийгэээ зарахаас буцахгүй ёс зүйгүй новш. Ийм хүмүүс улс орныг сүйтгэж байгаа шүү.

Зочин [103.57.95.236] 2025-03-10 11:00:51

хонь хариул за????

Зочин [66.181.176.233] 2025-03-10 10:37:52

Энэ залилангийн хэрэгтэний доктор гэж юу байдаг юм. Улаан луйварчин хүн шүү дээ. хаа сайгүй худал доктарууд жэж сжт байна.

Зочин [112.72.15.198] 2025-03-10 10:31:55

энэ малнууд эхлээд өөрсдөө үр хүүхдүүдтэйгээ тэр уран даа хордож үхэцгээ муу малнууд

Зочин [59.153.113.185] 2025-03-10 09:57:44

утсын чинээ улаан амиа хичээсэн өчүүхэн хүмүүс


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.