Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 3-наас 9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй юм байна.
Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл