Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны гуравдугаар сарын 10-наас 16-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад хийх төрийн айлчлал хийж байна..
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ.
Улаанбаатарт:
3 дугаар сарын 10-14-нд: Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн зохион байгуулна.
3 дугаар сарын 12-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
3 дугаар сарын 13-нд: Улсын Филармонийн тайзнаа Олон улсын шилдэг цохивор хөгжимчдийн тоглолтыг толилуулна.
3 дугаар сарын 14-нд: Олон улсын математикийн өдөр тохиож байна.
3 дугаар сарын 14-нд: Цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагналтнуудын тоглолт Улсын Филармонид болно.
3 дугаар сарын 15-нд: Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр тохиож байна.
Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.
4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.
Орон нутагт:
3 дугаар сарын 11-нд: Архангай аймагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ажиллана.
3 дугаар сарын 11-нд: Дундговь аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-аас сар шинийн золголт Улаанбаатар хотноо зохион байгуулна.
3 дугаар сарын 15-нд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын өсвөр үеийн “Усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах” тэмцээн Спорт цогцолборын усан спорт сургалтын төвд болно.
3 дугаар сарын 18-нд: "Монгол цэргийн өдөр", Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 104 жилийн ой, чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг цуврал тэмцээн болно.
Хилийн чанадад:
3 дугаар сарын 9-12-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
3 дугаар сарын 13, 14-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
3 дугаар сарын 10-нд: Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Прага хотноо Чехийн Үндэсний музейн “Historical building” танхимд нээнэ.
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас Прага хотод “Монгол-Чехийн бизнес форум”, Варшав хотод “Монгол-Польшийн бизнес форум” тус тус зохион байгуулна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл