Такэнори Шимизү: Ний нуугүй хэлэхэд, Монголын зах зээлийг сонирхох япончуудын сонирхол буурсан
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар 2011-2016 онд ажиллаж байсан, Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Такэнори Шимизү саяхан Монголд иржээ.
Тэрбээр монгол хэл сурахаар анх 1977 онд Монголд хөл тавьж байсан аж. Харамсалтай нь, тэр үед Монгол социалист чиг баримжаатай орон байсан тул түүнийг их сургуулийн оюутны байранд монгол оюутнуудтай хамт байлгаж сургаагүй байна. Тэрбээр монгол хэлийг вьетнам оюутнуудтай хамт сурчээ.
Такэнори Шимизү “Тухайн үед амьдрал хүндхэн байлаа. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн байна. Үнэндээ энэ хугацаанд Монгол Улсад гарсан өөрчлөлтийг дүгнэж хэлбэл, гайхамшигтай гэхээс өөр үг санаанд буухгүй байна.
Тавин жилийн өмнө Монгол орныг хөгжлийн ийм түвшинд хүрнэ гэж төсөөлж ч байсангүй. Тэр цагаас хойш дөрвөн удаа Монголд ажиллахаар томилогджээ. Тиймээс Монгол Улс миний хоёр дахь төрсөн нутаг минь болсон байна” гэж саяхан Монцамэ агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Элчин сайд асан япончууд Монголыг төдийлөн сонирхохоо больсон талаар өгүүлсэн байна. Тэрбээр “Ний нуугүй хэлэхэд, Монголын зах зээлийг сонирхох Японы сонирхол буурсан. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, гэрээний нөхцөлийг муутгах тохиолдол Засгийн газрын түвшинд ч байсан. Тиймээс энэ мэт алдааг засах хэрэгтэй.
Сүүлийн үед танай улсын Засгийн газар ихээхэн хичээж, зах зээлийн нөхцөл байдлаа сайжруулж, Японы компаниудын сонирхлыг татахаар хөөцөлдөж байгаа юм байна гэж ойлгосон. Монголын бизнесменүүд өөрсдөдөө боломж гарган, Японд очоод хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, холбоо тогтоон, гэрээ байгуулахад суралцах хэрэгтэй. Энэ талын мэдлэг, туршлагыг хуримтлуулахгүй бол Японы компаниудтай гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт татна гэхэд хэцүү.
Намайг Элчин сайдаар ажиллаж байх таван жилийн хугацаанд Ерөнхий сайд Шинзо Абэ гурван удаа Монголд айлчилсан. Түүнээс хойш Японы Ерөнхий сайд хараахан Монголд айлчлаагүй байна. Тийм учраас аль болохоор өндөр дээд түвшний айлчлалыг Японы талаас хэрэгжүүлэх хэрэгтэй.
Тэр нөхцөл байдал жаахан сулрах гээд байна уу даа хэмээн санаа зовниж байна. Үүний зэрэгцээ иргэд хоорондын солилцоо их чухал. Ялангуяа, Японоос Монгол руу ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж бодож явдаг” хэмээн ярьжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Иргэн [66.181.188.240] 2025-01-27 16:47:09
МАН байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй. Удам дамжсан хулгайчууд хулгайлхаас өөр юу ч мэдэхгүй чадахгүй
Зочин [202.55.188.39] 2025-01-27 21:45:58
ан тэгээд хөгжүүлчих юмуу..
ЗОЧИН [66.181.179.208] 2025-01-27 15:33:49
Олон жилийн өмнө Япончууд манайд УРАН хамтран олборлох санал тавьж байсан. Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Японд айлчлаад энэ боломжтой гэж хэлж байсан. Тэгээд ч Монголчууд юм гуйхаал мэднэ, бас албан тушаалтнууд нь авилга нэхдэг болохоор манайхыг сонирхохоо болисон шүү дээ.
Зочин [66.181.160.125] 2025-01-27 13:10:55
Новшийн худалч луйварчин болсондоо төрийнхөн
Зочин [103.212.118.89] 2025-01-27 11:55:38
Ёс суртахуунгүй, худалч, амалсандаа хүрдэггүй, улсаа биш хувьдаа ашиг унагах сэтгэхүйтэй төр засагтай гээд муулаад байдаг юм байна лээ шүү манайхныг.
Объектив нөхцөлийг Монгол өөрчилж барах уу? [66.181.160.95] 2025-01-27 10:20:36
Орос, Хятад хоёрт "бүслэгдсэн" Монгол Улсад арлын Япон ЯАЖ аюулгүй хөрөнгө оруулах юм бэ? Ялангуяа одоо Орос, Хятад хоёр дэлхийн эсрэг бие даасан бодлого явуулж байгаа нөхцөлд арлын Япон Монголд бизнес хийх нь ЁСТОЙ ЯРШИГ Л байна.
Зочин [202.9.46.141] 2025-01-27 11:56:45
Өмхий өлөн хулгайч монголчууд хөрөнгө оруулагч япончуудын мөнгийг луйвардаж аваад байхаар япончууд монголд хөрөнгө оруулалт хийхээс залхаж байгаа юм оркоо.