Эхийн алдар одон шинээр авах эхчүүдийн материалыг ирэх сарын 15-ныг хүртэл авна
Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Гараар бичсэн өргөдөл / “Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь” гэж өргөдлийн толгойг бичээд өөрийгөө товч танилцуулан, оршин сууж буй хаягаа бичиж, хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ /
2. Анкет /нийгмийн ажилтнаас авах/
3. "E-Mongolia", хур системээс лавлагаа авсан тохиолдолд нотариат шаардлагагүй.
"E-Mongolia", Хур системээс лавлагаагүй тохиолдолд: -Эхийн цахим үнэмлэхийг нотариатаар батлуулсан хуулбар
4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар / насанд хүрсэн хүүхэд байгаа бол иргэний үнэмлэхийг төрсний гэрчилгээтэй хамтад нь нотариатаар батлуулах /
5. Өрхийн эмнэлгээс 18-аас доош насны хүүхдэд эрүүл бойжиж байгаа бичиг / А4 бүтэн цаасан дээр гаргуулах/
6.Хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан бол
Иргэний үнэмлэхийн лавлагаа
Төрсний гэрчилгээний лавлагаа
Иргэний үнэмлэх захиалсан бол нарийн хуудас хавсаргах
АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр өөрчилсөн, үрчлэлт хийгдсэн гэрчилгээг хамт канондуулах. Гэрчилгээ байхгүй бол улсын бүртгэлээс лавлагаа авах.
2. Хамгийн бага хүүхэд нь 2025 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх
3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргах шаардлагатай.
Сэтгэгдэл