Трамп гэмт хэрэгт холбогдсон цагаачдад цаазаар авах ял оноох хуулийн заалт нэмэхээр төлөвлөж байна
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп тангаргаа өргөн, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн даруйдаа улс төр, эдийн засгийн бодлогуудад шинэчлэл хийх олон шийдвэрийг шуурхай гаргажээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп гэмт хэрэгт холбогдсон хууль бусаар оршин сууж буй цагаачдын үйлдсэн, мөн хууль сахиулах байгууллагын ажилтнуудын амь насыг бүрэлгэсэн этгээдүүдэд нийцсэн гэмт хэрэгт цаазын ял оноох замаар Байдены үеийн цаазаар авах ялын бодлогыг эрс өөрчлөхийг Ерөнхий прокурортоо тушаажээ.
Энэхүү тушаал Дональд Трампын дүрвэгсдийг хүлээн авахыг түдгэлзүүлэх тухай зарлигийн дараа гарсан байна.
Дональд Трамп хоёрдугаар сарын 1-нээс Мексик болон Канадын импортын бараа, бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулж магадгүй гэж мэдэгдсэн. Энэхүү татварын нэмэгдэл нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд томоохон өөрчлөлт авчирч болзошгүй бөгөөд АНУ-ын гадаад худалдааны бодлогод шинэ чиглэл тогтоох төлөвтэй байгаа аж.
Мөн бүх төрлийн импортын бүтээгдэхүүнд татвар нэмэх боломжийг судалж буйгаа тэрээр онцолсон бөгөөд энэ хүрээнд гадаад орлогыг хуримтлуулах тусгай алба байгуулахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч Трамп газрын тос, байгалийн хийн хайгуулыг идэвхжүүлж, АНУ-ын стратегийн эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх бодлогоо зарлав. Тэрээр байгаль орчны ашиглалтыг үр ашиггүй болгодог салхин цахилгаан станцын шинэ талбайн түрээсийг зогсоохоо мэдэгдэв.
Трамп хилийн аюулгүй байдлыг хангах үүднээс 10 шинэ захирамжид гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ нь хууль бус цагаачлалыг хатуу хянахад чиглэж байгаа аж.
Тухайлбал, Америкт төрсөн хүүхдэд иргэншил олгох хуульд өөрчлөлт оруулах, АНУ-ын иргэн бус цагаачдад иргэншил олгохыг зогсоох тухай зарлиг батлагдсан байна.
Эх сурвалж: ABC NEWS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [202.9.40.200] 2025-01-23 11:42:17
ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ХҮЗҮҮГҮЙ МУУХАЙГИЙН МОНГОЛ УЛС МОНГОЛЫН АРД ТҮМЭНД УЧРУУЛСАН ГАМШИГ БАРАГДАХГҮЙ. ӨӨРӨӨ НЭР ХҮНД ОЛОХ, ДЭЭРЭМ ТОНУУЛ БУЗАР МУУХАЙ ГЭМТ ХЭРГҮҮДДЭЭ ӨӨРӨӨ Ч ХОЛБОГДСОН ТУЛ ӨӨРИЙНХӨӨ МАНЖГАР ТОЛГОЙГ БҮТЭН АВЧ ҮЛДЭХ ГЭХДЭЭ ЦААЗААР АВАХ ЯЛГҮЙ БОЛСОН ГЭЖ ХӨӨРСӨН ХУЛГАЙЧ. ТҮҮНЭЭС БОЛЖ ЯМАР ОЛОН БУЗАР ХЭРЭГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ӨӨХШҮҮЛЖ БАЙНАВ. Х
Зочин [202.55.191.194] 2025-01-23 10:47:43
зөв зөв золбин новшнуудад