"Мазаалай-2025" олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээн болж байна
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин тусгайлсан бодлого арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд "Мазаалай-2025" олон улсын мөсөн сийлбэрийн 2 дахь удаагийн тэмцээнийг нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Тус тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, БНПУ, Малайз, Мексик, Якут улсуудаас уран бүтээлч оролцож, дотоодын 4, гадаадын 10 багийн нийт 28 уран бүтээлчид сийлбэрээ урлаж, авьяас чадвараараа өрсөлдөж байна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл