ЗГ: Гуравдугаар сарын 1-нээс хойш морин уралдаан зохион байгуулах эсэхийг аймаг, орон нутгийн удирдлага шийднэ
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.
Тэрээр "Аймаг орон нутгуудийн эрх үүргийг нэмэгдүүлж аймаг бүсийн хэмжээнд аливаа соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бүх эрх мэдлийг нь орон нутагт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, улсын наадмаас бусад арга хэмжээг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө шийднэ.
Хяналтаа тавина, хариуцлагаа ч хүлээнэ. Ингэхгүй бол Засгийн газар нэг шийдвэр гаргачихдаг. Орон нутагт хэрэгжилт нь бүрэн хангагддаггүй. Эргээд уялдаа холбоо байхгүйгээс үүдэн эзэнтэй, эзэнгүй арга хэмжээ их болдог учраас тэр хүрээндээ асуудлууд шийдэгдэнэ" гэв
Х.НЭРГҮЙ
Сэтгэгдэл
Зочин [202.180.218.171] 2025-01-30 15:34:18
Яасан муухай сэтгэл зүрхгүй хүмүүс вэ энэ уяачид
Davaanym [66.181.182.84] 2025-01-29 18:59:04
Saihan bailaa
ЗГ олны анхаарлыг сарниулах арга ашиглаж бна даа [202.126.94.13] 2025-01-29 14:54:09
Энэ Морьт жагсаалыг сэвээд бүх ТВ сэтгүүлчид, сошиалаар сэвээд байгаа нь утаа болон төмөр замын гэрээ хэлцлээс массын анхаарлыг холдуулж буй ПР юм шүү
Зочин [66.181.190.74] 2025-01-29 14:45:15
Орон нутагт Засаг дарга, Иргэдйн Төлөөлөгчдийн хурлын дарга нар цулайх нь дээ.Мөнгө хүчтэй нь үнэн юм.
Иргэн [203.217.139.240] 2025-01-29 12:59:53
Хүүхдийн зовлонгоор цадагсад санасандаа хүрчээ. Одоо ббахан уралдаан болно.